Төлөөлөгчдийн танхим Трампыг огцруулах хүсэлтэй байна

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, ардчилагч Эл Грин Ерөнхийлөгч Доналд Трампыг огцруулна гэж сүрдүүллээ. Трампын хэлсэн АНУ-д цагаач нар нь ирдэг орнуудын талаарх үг олны дургүйцлийг төрүүлсэн бололтой. “Конгресс арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийг хангалттай тэслээ. Ирэх долоо хоногт би дахиад Ерөнхийлөгч Доналд Трампыг огцруулах талаар өргөх бичиг өгнө” гэж Эл Грин мэдэгдсэн байна.

Доналд Трамп цагаачлалын асуудлаарх хуралдаан дээр Африкийн орнууд болон Гаити, Сальвадороос АНУ-д ирсэн цагаач нарыг нүхнээс ирсэн хүмүүс гэж хэлжээ. АНУ-ын Конгресс өнгөрсөн сард Эл Гриний танилцуулсан Доналд Трампт импичмент зарлах тогтоолыг хүчингүй болгосон билээ. Тэгвэл Төлөөлөгчдийн танхимын гишүүн Ерөнхийлөгчийнхөө эсрэг дахин бослоо.

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

Зочин [ 202.179.26.46 ]      |     2018 оны 1-р сарын 14 -нд, 10:19 минутанд

Гэрийн бараа хардаггүй эг хүнтэй байснаа эрээс гардаггүй нэг хүнтэй боловоо. Яах ч ёстой юм бэ бүү мэд.

Bold [ 182.160.35.129 ]      |     2018 оны 1-р сарын 14 -нд, 07:55 минутанд

Ter unen shuu demjij baina

Irgen [ 223.39.188.47 ]      |     2018 оны 1-р сарын 13 -нд, 04:25 минутанд

Manaih bas jenkog ogtsruulah heregtei endee hor nairuulaad baihaas gadaad dotoodod eruusuu ailchlal hiij ajil turul buteemeer baih yam uur oron ch toohgui urih ch ugui ireh ch ugui yam bna daa

Go to top of page