АУЗ Б.Лхагвасүрэнгийн хагалгаа амжилттай болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

Төрийн шагналт, Ардын уран зохиолч, Хөдөлмөрийн баатар яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн Солонгос Улсад ходоодны хүнд хагалгаанд орж байгаа тухай өчигдөр мэдээлсэн. Тэгвэл түүний хагалгаа амжилттай болж, бие нь сайн байгаа гэнэ. Тэрбээр өнөө өглөө фэйсбүүк хуудсаараа дамжуулан, "Ард түмний минь хайр хүндлэл, ерөөлийн сүүн цацлаар 7 цаг гаруй үргэлжилсэн хагалгаа амжилттай боллоо. Та бүхэндээ баярлалаа. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай."  хэмээн сэтгэлээ илэрхийлжээ.

Л.Зул

www.zindaa.mn

Top