Нүүдэлгүй болсон Н.Энхбаярын зугаа

2018 оны 01 сарын 13

Ерөнхийлөгч Х.Баттулгын “УИХ-ыг тараах асуудлыг хөндөнө” гэсэн мэдэгдлийн шилийг дарж, АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ ч УИХ-ыг тарах хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Дэгдэн буй үймээн дундуур нэр нүүр олж авах гэсэн Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй шоучин гишүүд уг мэдэгдлийг ташуурдаад эхэлжээ. Уг тэд УИХ тарах ямар ч боломжгүй гэдгийг хамгийн сайн мэдэх хүмүүс. Энэ бүгдтэй дөрөө харшуулан гарч буй хөндлөнгийн гэмээр эх сурвалж дор “МАН-ынхан нууцаар уулзаж М.Энхболдыг Ерөнхий сайдад зүтгүүлэхээр тохирчээ” гэх нийтлэл нь сэтгүүлчийн эх суравлж, таамаглал биш гэдгийг эх сурвалж хэллээ.

 Олон жил уралдаад сурчихсан хөгшин морь өөрөө өөрийгөө сойдог шиг болчихсон Н.Энхбаярын ээлжит ажиллагаа гэдгийг онцлов. Ажиллагаа гэхээсээ иүүлтэй зугаа гаргах төдий зүйл гэдгийг бүхий л нөхцөл байдлаас харж болно. Өөрөөр хэлбэл, нийгэмд хөндлөнгийн мессэж өгөөд бужигнаан гарвал түүнээс таашаал авдаг болчихсон тийм л хүний зугаа төдий зүйл.

 МАН дотооддоо бужигнах нь сөрөг хүчинд ашигтай байж болох ч намгүй болж байгаа Н.Энхбаярт чухам ямар ашигтай юм бол гэж хэн ч бодно. О.Баасанхүү нар шүүхийн шатанд МАХН-ын дарга болох нь тодорхой гэдгийг эх сурвалжууд дэлгээд эхэлсэн. Тэгэхээр Н.Энхбаярт МАХН-ын даргаар үлдэх магадлал бараг үгүй. Ийм байдалд тэрбээр МАН-ыг нийгэмд хагалж харагдуулах гэсэн захиалгат нийтлэл тараалгаж байгааг ойлгох юм алга. Иргэн Н.Энхбаярт ямар ч ашиг байхгүй, ерөөсөө хэнд ч ашиггүй зүйл тарааж байгаагийн цаана ямар нэгэн шалтгаан байна уу гэж төөрөх ч хүмүүс байна. Төөрөх хэрэггүй, энэ нь нүүх нүүдэлгүй болж карьер нь нэгэнт дууссан улстөрчийн арга ядсан ажиллагаа гэдгийг өнөөдрийн улстөрийн нөхцөл байдлаас хараарай.  

 Н.Энхбаярын захиалсан гэх уг нийтлэлд “УИХ-ын дарга М.Энхболдтой УИХ-ын нэр бүхий 10 гишүүн уулзсан, тэдний хамт зарим хувийн компанийн болон АН-ын төлөөлөл байлцсан, тэд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаас огцруулж Та Ерөнхий сайд болох нь зөв гэж ярилцжээ. УИХ-ын дарга М.Энхболд “Зүтгэе ээ. У.Хүрэлсүх намын даргаараа байна биз. Би засгаа авъя” гэсэн байна” зүйл бичсэн байв. Харин үүний хариуд УИХ-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргаж үгүйсгэсэн.

 Энэ мэт улстөрийн нүүдэл хийх байлаа ч татварын нэмэгдэл, иргэдийн бухимдал дундуур засаг авахаар улайрах нэг ч тэнэг толгой дор орсон ч МАН-д үгүй. Өнөөгийн эдийн засгийн байдлаас харвал “би засаг авъя” гээд гүйх ямар ч арга алга. Яахав, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр өндийх хандлага байгаа нь хонгилын үзүүрт харагдаж байгаа гэрэл юм. Үүнээс өөр найдах зүйл тун бага үед дундаа ноцолдоод засгаа унагаах нь ямар ч боломжгүй зүйл. Ийм нөхцөл байдлыг хамгийн сайн мэдэх хүн нь Н.Энхбаяр яах аргагүй мөн ч зугаагаа гаргаж байгаа бололтой. Түүнд 1996-2000 онд дөрвөн ч Засгийн газар унагаасан туршлага бий. Туршлага гэхээсээ хор бий. Гэвч тэр цагаас хойш 20 жил өнгөрчээ. Тухайн үед тас хар үстэй засгаа өгөөд явж байсан нөхөд буурал сууж хашир суусан гэдгийг ч анзаарах хэрэгтэй. Нөгөө талаар улстөрд олон хар цагаан пиар технологи, аргууд шинээр нэвтэрч байна гээд дурдах зүйл олон бий. Үүнээс харвал Н.Энхбаярын зугаа гаргах төдий зүйл гэдгийг төвөггүйхэн ойлгох болно.

 Гэхдээ бүхнийг мартагдаж илааршсан хойно бол улстөрийн ямар нэг нүүдэл дотор гаднаас хийхийг үгүйсгэх аргагүй. Улстөр бол улстөр учраас таах аргагүй. Ямартай ч өнөөдөр биш.

 

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 39 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.21.40) 2018 оны 05 сарын 09

МУ-ЫН ГУРАВ ДАХЬ ЕРӨНХИЙЛӨГЧ Н ЭНХБАЯР ТӨРД МАШ ИХ ХЭРЭГТЭЙ МОНГОЛ СҮҮРСЭН ХЯТАДИЙН МЭДЭЛД ОРОХ ГЭЖ БАЙНА ӨР ДЭЭЛЭНДЭЭ УЛСАА ӨГӨХ ДУТАЖ БАЙГААН ИЛ БОЛСОН ӨЧНӨӨН ӨР ЗЭЭЛ ТЭНГЭРТ ХУЛХАН ЯАНАА

0  |  0
Цэцээ(64.119.21.40) 2018 оны 05 сарын 09

100/хувь н энхбаяр ард түмэнтэй лидер хэнч энэ хүнийг гүйцэх толгой хүзүү дутсан болоод төр бүхэлдээ ялзарсан үнэн тод харагдаж байдаг юм луйварчин дээрэмчин төр тэнэг мал иргэд ээ!

0  |  0
SKYLITE(197.211.59.170) 2018 оны 01 сарын 16

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

0  |  0
hatnaa(202.21.106.110) 2018 оны 01 сарын 15

Enhbayr zailaaa muu zunug ovgon ulaan avilgach. zaigaa tavij ug

0  |  0
MONGOL(66.181.177.19) 2018 оны 01 сарын 14

ENHBAYRIIN UED YAAJ MANDAN BADARSAN YUM BE ODOO BAIGAA EH ORON ARD TUMENEE HAR DAA UHAAN CHIN ERUUL UU ? TA NAR SHIG MULGUU HUMUUS SONGOLTOO BURUU HIIJ ETSEST NI UURUSDUU YAAJ ZOVOJ BAIGAAGAA HAR DAA !!!! YUMIIG YALGAJ SALGAJ EREGTSUULJ BODOJ UURIIN GESEN BODOLTOI BAI !!!!!

0  |  0
zochin(98.228.96.94) 2018 оны 01 сарын 14

yag xulgaich shig boroonoor bosood irex yum

0  |  0
irgen(103.57.94.158) 2018 оны 01 сарын 14

enhbayriin ved mongol uls mandaj baisan .harin hujaa dorj bayr 2 niilj enhbayriig luivardaj unagaad manan vvsgej mongoliig zarsan shvv dee .odoo hulgaich nariig tcaazlah tcag bolson .

0  |  0
MONGOL(66.181.177.19) 2018 оны 01 сарын 14

ENHBAYAR MONGOLIIG IIM BOLGOH SUURIIG TAVISAN AVILAGIIN ZAGALMAILSAN ETSEG TURUUS TURSUN DOLLORIIN TER BUMTAN NAMIIN DARGA IH HURLIIN GISHUUN IH HURLIIN DARGA ERUNHII SAID ERUNHIILUGCH HIIJ BAIHDAA HIIJ BAIHGUI YAASAN MUU HOGIIN NOVSH VE !!!!! YAMAR IH SHUNALTAI UVGUN BE GEMT HEREGTEN HEZEECH ZASRAHGUI !!!!! ENHBAYRIIG MAGTAAD UMUURCH BAIGAA HUMUUS OI SANAMJAA ALDSAN ESVEL BOGS DOLOOGCH HULUSNII BICHEECHUUD BNA !!!!!!! ARD TUMENII BUHAMDAL DEED TSEGT HURSEN UDAHGUI BOSLOG BOIJ MANAN BOLON SHANTAAJ BUZAR ENHBAJR , HUJAAGIIN ERLIIZUUDIIG BAIH GAZAR NI BAILGAH BOLNOO !!!!!

0  |  0
Унагаана шүү наадуул(202.72.245.202) 2018 оны 01 сарын 14

НААМБАРЫН НААДАМ БОЛОХГҮЙН ТУЛ ХҮРЛЭЭД ХЭЛТГИЙ ХЭЛТИЙН ХИЙСЭН ХОРЛОН СҮЙТГЭХ АЖИЛАГААГ БҮГДИЙГ ЦУЦАЛЖ ЭРДЭНЭТИЙН 10% БИШ 49%_ИЙГ ИРГЭДЭД ӨГӨХ ГАНЦ ГАРЦ БАЙНА ДАА

0  |  0
Зочин (122.201.24.106) 2018 оны 01 сарын 14

100/хувь экс н энхбаяр л монголыг авч явах лидер энэ хүнгүй төр олон жил болход монгол дээшлээд дэвжээд яв хан яаасан юм бүр доош орсон хэнч энэ хүнийг гүйцэхгүй толгой мэдлэг боловсрол удирдах арга барил дутаж монголын төр ялзарсан штээ ! Экс ард түмэнтэй хүн хийсэн ажил ихтэй хүн МУ-ын их өр зээлийг тэгэлсэн хүн элбэгдорж шиг л эх орноо зараагүй дээ түмэн гэрчлэн

0  |  0
МАН(27.123.212.140) 2018 оны 01 сарын 14

Хүрэлсүх айхдаа Энхбаярыг гүтгэж байна даа

0  |  0
.(202.9.44.86) 2018 оны 01 сарын 13

Айсан хүнд аргал хөдөлнөө гэж МАНАН-гийн хулгайч нарын зүрх нь дэлбэрлээ ш дээ. Ккк зүрх нь дэлбэрээсэй бүр гэр бүлээрээ ах дүүсээрээ муу хөсрийнүүд

0  |  0
Ок(202.9.42.2) 2018 оны 01 сарын 13

Уучлаарай, монголд одоохондоо Энхбаярыг гүйцэх хийсэн гавьяатай хүн алга бн. Арай илүү нэгнийгээ нухчин дардаг нөгөө л муу зан биднээс салахгүй болохоор монгол өөдлөж хөгжихгүй бн. Энхбаярыг олон хүн дэмжинэ шүү

0  |  0
самдан(66.181.160.33) 2018 оны 01 сарын 13

МАН.АН ийн луйварчид Н.Энхбаяраас яасан ч их айдаг юм бэ дээ.Хөлсний бичээчдээр. өөрсдийн бодлоо бичүүлэх юм.2020 онысонгуулиас өмнө МАХН.Энхбаяр хоёрыг устгаж авъя гэсэн л улс төрийн хэлмэгдүүлэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь илт бөйна шүүдээ. МАНАН сонгуульд ялж чадахгүй боллоо гэдгээ мэдэж байгаа болохоор энэ л ялчих болов уу гэсэнээ устгах ажил эхлэж Баасанхүү мэтийн ”тахаруудыг”ашиглаж байна.Хурц явсанч хэлмэгдүүлэл хэвээрээ байна.Авилгач луйварчид ингэж айж байгааг бодоход Н.Энхбаяр ард түмэнд хэрэгтэй шударга хүн бололтой.

0  |  0
Иргэн(139.5.216.232) 2018 оны 01 сарын 13

Н.Энхбаяр мэт нь одоо болноо?! Засаг огцорвол огцорно л биз?! Хэн чадах нь аваад яваг?!

0  |  0
Зачин (59.153.112.186) 2018 оны 01 сарын 13

Худалдагдсан Шуух ямар шийд гаргахыг нь харьяа, ном есоороо бол Энхбаярын нам учраас Энхбаярын талд гаргах естой, Харин урьдах нь Ул болж хойдох нь зул болсон, унэн шударга гэдгийг хосор хаясан энэ хорвоогийн нугэл бухнийг хийсэн бузрыг тээгч нар тор засаг, Шуух, Прокурор, Цагдаагаар нь удирдаж байхад ард тумний дайсан болсон нь нэгэнт батлагдсан Баасанхуугийн талд гаргана биздээ, Энэ хорвоогийн энэ цаг уед нугэлийн далай болсон та нарыг учрыг нь олох одор ирэх байлгуйдээ, худалдагдаагуй Шуугч Монголд улдсэн эсэхийг Ард Тумэн нудээ бултийлгээд харж байна

0  |  0
Зочин(202.9.42.233) 2018 оны 01 сарын 13

Угаасаа МАХН гэж хуулиараа байх есгуй Зовхон МАН -ыг хувааж хучийг сарниулах гэсэн бодлого 2012,2013 онд уургээ гуйцэтгэсэн Одоо гуйцээ

0  |  0
MONGOL(66.181.177.19) 2018 оны 01 сарын 13

YUN ZASAG OGTSOROHGUI GEJ YARIJ BICHEED BNA BOGS DOLOOGCH SETGUULCH UUGANBAYAR NOVSHOO IH HURLIIG TARAAN HARJ BAIGAARAI ARD TUMNII BUHAMDAL DEED TSEGTEE HURSEN ARD TUMEN BOSOH NI TODORHOI BOLSON ARD TUMEN TENEG BISH !!!!!!

0  |  0
Зочин(59.153.114.108) 2018 оны 01 сарын 13

Н.Энхбаяр одоо хамаагүй юман дээр дуугарч нэр нүүрээ барахгүй.Харин шүүх дээр МАХН-- аа авах чин хүсэл эрмэлзэлтэй байгаа байх.О.Баасанхүү намын дарга болох гэж хууль бус үйлдлүүд зөндөө гаргасан болохоор ШУДРАГА ШҮҮХ яаж шүүхийг л харах үлдлээ

0  |  0
Жирийн ард.(203.91.117.8) 2018 оны 01 сарын 13

МАНАН-гийн хөлсний бичээч Н.Энхбаярруу дайрчээ.Энэ бичээчид О.Баасанхүү шүүхээр МАХН-ын дарга болно гэж ”дэлгэсэн” эх сурвалжууд үнэхээр байгаа бол хараат шүүхэд нөлөөлөх хэмжээний маш өндөр эрх мэдэлтэнүүд байж таарах биз.Төрийн ордонд УИХ-ын гишүүн С.Жавхланд хэлэлцүүлэг зохиох танхим олдохгүй сар гаруй болсон байхад О.Баасанхүү”дарга”-д ЗГ-ын ордон,Их тэнгэрийн ам зэрэг төрийн тусгай хамгаалалттай объёктуудад өдөр шөнийн аль ч цагт хууль зөрчсөн ”хурал”зохион байгуулахад чөлөөтэй байсан нь хачирхалтай бөгөөд сэжигтэй байгаа юм.

0  |  0
ЦУХ(43.242.243.134) 2018 оны 01 сарын 13

Н.Энхбаяр бол иддэгээ идээд, шоронд суудгаа суучихсан хулгар...Одоо тэр Монголын төрөөр тоглож, боломж гарвал урьдын өш хонзонгоо авахыг эрмэлзэж байгаа биз?! Харин одоогийн энэ нөхдүүд юу хийгээд байнаа???

0  |  0
123(202.9.43.193) 2018 оны 01 сарын 13

Энхбаяр ч яахав хүн болгонд муулуулсаар байгаад чихэнд чимэг болсон хүн, харин бусад улс төрч гээд байгаа луйварчид сүүлийн 7 жил эх орноо удирдаад юу олж долоосон бэ? Иргэдийн нүдэнд ил харагдаж байна амьдрал улам дориотсоор л, улам л баталгаагүй, хээл хахуулдаа өртөгдөж төр нь иргэдийг гэхээсээ илүүтэй мөнгө эрх мэдлийг шууд хардаг болчихсон, хууль хяналт нь бүүрч давраад улаан цайн улс төр хийж хүнийг хэлмэгдүүлж сурчихсан, тэгээд цааш нь бичих үү????????????????????????????????????????????????????????????????????

0  |  0
irgen(59.153.113.149) 2018 оны 01 сарын 13

enhbayar aguu ulstorch

0  |  0
Zohcin (203.91.115.42) 2018 оны 01 сарын 13

Ээдэ энэ Энх баяр гэжүү ??????????

0  |  0
СУРГАМЖ(202.9.41.172) 2018 оны 01 сарын 13

ЭНХБАЯР МОНГОЛЫН АРД ТУМНИЙ , ТЕРИЙН ХАЙР ХУНДЭТГЭЛ, ИТГЭЛИЙГ ДААЖ ЧАДААГУЙ БУРУУГАА ЕЕРЕЕСЕЕ ХАЙЖ ЗУГЭЭР Л АМАР ТАЙВАН АМЬДАР

0  |  0
zochin (103.229.123.119) 2018 оны 01 сарын 13

enhbayariin derged esbel gert baisan yumuu hudlaa bichih ni.

0  |  0
malaa(150.129.143.4) 2018 оны 01 сарын 13

Bitgii shaa hulsnii muu ayaga bantangiin setguulch uhaantai doloogch odoo humuus iim yumand iteglee yu

0  |  0
Irgen(27.123.212.138) 2018 оны 01 сарын 13

Muul bol hoit har ovoohoi gedeg bolj bnuu.manaan ta nar huuligvi amidarch bolj bgaa bol ard tvmen ch huulgvi amidarch bolno shvv

0  |  0
дд(203.91.119.94) 2018 оны 01 сарын 13

намгүй болж байгаа гэж бичиж байгаа нь монголын хууль цаазын газрын дампуурлыг харуулж байгаа юм

0  |  0
Top