Тэмээн аяллын Н.Байгалмаа аяллын бүх хувцасаа ээж, эгчтэйгээ нийлж өөрөө оёжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган километр замыг монгол тэмээгээр туулах аяллыг  санаачлагч Н.Байгалмаа бүсгүй аялалаа амжилттай  үргэлжлүүлсээр байгаа билээ.Тэрбээр аялалаа  таван улсын найман иргэнтэй хамт эхэлсэн боловч аялагчид  замын дунд аялалаа орхиж явсаар  Английн алдарт явган  аялагч Карл Бушбитай үлдээд байсан юм. Гэвч харамсалтай нь  Карл Бушби аялалаа дуусгасан учир хатан зоригт Н.Байгалмаа бүсгүй маань цааш аялалаа ганцаараа үргэлжлүүлж магадгүй байгаа юм.



Тэрбээр хэвлэлд өгсөн нэгэн ярилцлагадаа "Би 2008 оноос хойш аялал жуулчлалын салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна. Аяллын бүх төрлөөр хичээллэдэг. Аялал миний амьдралын нэгээхэн хэсэг болсон төдийгүй, хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрдэг. Тэр хэрээрээ хүн болгон дуртай салбартаа манлайлахыг хүсдэг шиг би ч гэсэн энэ чиглэлээрээ амжилт гаргахыг хүссэн" хэмээсэн.

Тэмээн аяллын Н.Байгалмаа аяллын бүх хувцасаа ээж, эгчтэйгээ нийлж өөрөө оёжээ.


Дайчин, зоригт Монгол бүсгүйнхээ аялалд амжилт хүсье.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S.Byamba(172.58.21.252) 2018 оны 01 сарын 14

Bayar knurgie.Chi chadnaa.

0  |  0
Semjidtseren(83.250.236.156) 2018 оны 01 сарын 13

Yostoi Mundag emegteichuud yumaa Ger buld ni amjilt husiye!

0  |  0
b(27.123.212.137) 2018 оны 01 сарын 13

gants emegtei hun 10 garan temee mallaad yavna gej ulger bailgui dee

0  |  0
Top