Ээж аавдаа гомдсон хүү амиа хорлов

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

Амьдарч буй нийгэм маань амиа хорлолтоор дүүрч орхижээ. Алтан амиа өөрийнхөө гараар егүүтгэдэг ёрын үзэгдэл яагаад ингэтлээ олшрох болов. Өндөр байрнаас үсэрч амиа хорлолоо л гэх, гэрээслэл бичээд гэрээсээ явжээ л гэх... Амьдрахын тулд, амьд явахын тулд тэмцэхийн оронд ийм тэнэг сонголт хийгээд хорвоогоос орхисон хүний тоо найман жилийн дотор 1500-д хүрчээ. Тэдний дунд Монголын ирээдүй хойч болсон олон арван хүүхэд байгаа нь үнэхээр харамсалтай. Зарим хэргээс дурдъя.

Ээж аавдаа гомдсон хүү амиа хорложээ

Төрсөн аав ээждээ гологдсон балчир хүү гомдсондоо амиа хорлов. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт эл хэрэг хоёр жилийн өмнө гарчээ. Хүүгийн аав Солонгост хараар ажилладаг байсан бөгөөд ээж нь нөхрийнхөө араас ажил хийж явах гэхэд нь хүү нь их саад болсон учиртай. Хүүгээсээ болж утсаар муудалцаж байгаа ээжийгээ харсан хүн сэтгэлийн гүн хямралд орж, ээждээ гэрээслэл бичиж үлдээжээ. Тэрээр “Ээжээ би тандаа хайртай шүү. Надаас болж та хоёр дандаа муудалцаж байх юм. Намайг уучлаарай” гэж бичээд ваннын өрөөндөө усанд живж амиа алдсан байхыг ээж нь мэдсэн байдаг.

 ЕБС-ийн хоёр охин бүтэхгүй дурлалаас болж амиа хорложээ

Өнгөрсөн оны нэгдүгээр сарын 5-ны өдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг, бидний мэдэх “Хархорин” захын ойролцоох орон сууцанд 14-15 насны хоёр охин ороолтоороо хүзүүгээ боон, боомилж нас барсан байна. Охид амиа хорлосон байрны 12 давхар нь дулааны шугам хоолой төмөрнөөс ороолтоороо өөрсдийгөө боомилсон байжээ. Уг хэргийг анх найз охинтойгоо уулзахаар болзсон газраа ирсэн байсан хүү анх харжээ. Учир нь хүү найз охинтойгоо уг байрны 12 давхарт болздог байжээ. Улмаар хүү охидуудыг боомилж нас барсан байхыг анх харж СӨХ-ны ажилтнуудад хэлсэн байна. Охид гэрээслэл үлдээн амиа хорлосон аж. Тэд хайр нь бүтээгүйн улмаас ийм үйлдэл хийжээ. Учир нь охид амиа хорлосон байрны хананд  “Уучлаарай, аав ээж нараа, уучил Х, Б. Бидний араас ирнэ гэж байхгүй, аз жаргал хүсье” хэмээсэн бичсэн байжээ.

 Идэх хоол байхгүй гэсэн шалтгаанаар хоёр хүү амиа хорлосан байна

Сонгинохайрхан дүүрэгт бага насны хоёр хүүхэд байшин дээрээс үсэрч амиа хорлов. Тэд үй зайгүй найзууд өдөржин гадаа тоглодог өлөн зэлмүүн, сайртсан хацартай халтайсан хувцастай хонхолзсон ходоодтой балчирууд байсан гэдэг. Өдөрт идэх зүйлгүй, уух усгүй, идэх амттангүй хоёр жаахан банди нэг л өдөр үхэх тухай ярилцсан бололтой. “Хоёулаад хоол олдохгүй юм, их өлсөөд байна. Хоёулаа үхэх үү” гэж ярьж байсныг гэрчүүд цагдаад мэдээлжээ. Хоёр жаахан хүү нэг л өдөр амиа хорлох шийдвэр гаргаж байшин дээрээс үсрэхдээ хүзүүнээсээ даавуугаар боож үсэрсэн байсныг хажуу айлынх нь хүмүүс харж цагдаад мэдэгдэж байжээ.

Хойд эцгийнхээ дарамтаас болж, хорвоог орхих шийдвэр гаргажээ

 Хойд эцгийнхээ халааснаас 300 төгрөг авсныхаа төлөө биедээ гэмтэл автлаа зодуулсан 10 настай хүү айдас дарамтыг давж чадалгүй өөрийгөө боомилж амиа хорлов.

Энэ мэт сэтгэл сэртхийлгэм олон жишээг дурдаж болно. Дээр дурдсан амиа хорлолтууд дандаа хүүхдүүдэд тохиолдсон золгүй хэргүүд байсан юм.

Амиа хорлолтоос үр хүүхдээ хамгаалцгаая!

Хүүхэд залуучуудын хамгийн ойрын туслагч нь эцэг эх, найз нөхөд, багш, сургуулийн эмч, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нар билээ. Хэцүү асуудал тулгарсан үедээ  сэтгэлээ нээж бусадтай хуваалцах, итгэсэн хүнтэйгээ асуудлыг хамтран шийдвэрлэх нь үр дүнтэй арга юм. Иймд өсвөр үе, залуучуудтай ажилладаг мэргэжилтнүүд эргэн тойрондоо анхаарал хандуулцгаая.

Амиа хорлолтоос урьдчилан сэргийлэх нь эрүүл мэндийн салбарын бус боловсрол, бизнес, хөдөлмөр, хууль зүй, батлан хамгаалах, улс төр, хэвлэл мэдээллийн салбарын хамтын ажиллагаа, зохицуулалт, олон талт арга хэмжээ шаардлагатай асуудал болж байгааг холбогдох байгууллагаас онцолж байна.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 13

teneg eh ezgyyd ih baih umaa, gadnii orond har ajil hiiheer yavahaa bolioch dee, tend har ajil hiij hyyhdee tamlaj baisnaas tolgoi zuvdaigaarch bolov hoollood amdrah argaa olzgool doo ….chadahgui baij gadaad gedeg asuudliig zogsooh heregtei.,ene tor ni ch ajilguidliin asuudlaa zohizuulaachee, hairan hyyhdyyd

0  |  0
Gerel(139.5.217.210) 2018 оны 01 сарын 13

Zone. Mn больдоо ийм зүйл ямар хэрэгтэй гэж хэдэн хандалт авахын тулд төлөвшиж гүйцээгүй залууст санаа авахуулах зүйл нийтлэх хэрэггүй ш дээ.

0  |  0
Top