Н.Учрал гишүүн хэлсэндээ хүрч, 100 гаруй өрхөд нүүрс тараалаа

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 13

Энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар Агаарын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал нүүрс  тараахаа мэдэгдсэн юм. Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Агаарын бохирдлыг бууруулахад хууль хэрэггүй, сэтгэл хэрэгтэй.Зарим хэсэгт нь утаа гардаггүй зуух тараана гэх ийм юм УИХ-ын чуулганы танхимд дахиж битгий ярь гэж хичээнгүйлэн гуйж байна. Одоо бие биенээ хуурах хэрэггүй. Хагас сайн өдөр 23-р хороонд нүүрс тараана.Тэнд хүүхдээ хөхүүлээд сууж байгаа эмэгтэйг дааруулахгүйн тулд би нүүрс тараана" гэсэн юм. Тэгвэл тэрбээр ийн хэлсэндээ хүрч 100 гаруй өрхөд  буюу нэг өрхөд арван шуудай нүүрс тараажээ.

Тодруулбал,  УИХ-ын гишүүн Н.Учрал СХД-ийн 23-р хорооны өрх толгойлсон эмэгтэйчүүд болон эмзэг давхаргын 100 гаруй айл өрхөд  өнөөдөр нүүрс тараав. "Түлээ нүүрсгүй айл өрхүүд дугуй, яс шатаадаг" тухайгаа тойргийнхоо гишүүнд энэ үеэр учирласан байна.  Мөн шөнийн тарифыг тэглэсэн ч гэлээ ихэнхи айл өрхүүд хөнгөлөлтөд хамрагдаагүй, хөнгөлсөн ч цахилгааны мөнгө ялгаагүй гардаг гэж тус дүүргийн иргэд онцлон хэлжээ.


 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (1.25.116.237) 2018 оны 01 сарын 23

Осор гуайн арга барил бололтой. Их хуралд биш сургууль доторх энэ замбараагүй байдлыг арилгахад анхаарлаа хандуулмаар байна даа.

0  |  0
зочин(1.25.116.237) 2018 оны 01 сарын 23

Тус сургуулийн нэг улирлын шалгалтанд зөвхөн нэг курсын нийт оюутнуудын шалналтандаа унаж дахин шалгалт өгдөг ийгхарахад нэг бол энд толгой муутай хүмүүс сурдаг, эсвэл энэ сургууль сургаж чаддаггүй өөрөөр харвал албаар унагаж дахин шалгалтанд оруулж төлбөр авдаг арга гэсэн бодол төрж байна. Шалгалтандаа унаад дахиж өгч байгаа хүнээс дахин шалгалтын төлбөр авч болох байх, харин дараагийн улирлын төлбөрийн үлдэгдлийг нэхэж шалгалтанд оруулахгүй заавал дахин шалгалтанд оруулж, дахин шалгатын төлбөр авдаг ес нь естой жорлон түрээсэлж байхдаа хүгий зайлшгүй хэрэгцээг дөрөөлж мөнгө хийж сурсан Ням-

0  |  0
Зочин(1.25.116.237) 2018 оны 01 сарын 23

Их Засаг их сургууль эхний семестрийн төлбөрөө төлөөд сурч байгаа оюутнаас дараагийн улирлын төлбөрөө нэхэж, хичээлээс нь хөөж, шалналтанд нь оруулахгүй заавал дахин шалгалтанд төлбөр төлж оруулдаг ба төлбөрөө өгч чадаагүй тохиолдолд шалгалтынхаа талбөрийг нэмж оюутнуудыг дарамтлах юм. Уул нь энэ улиралдаа сурах болон, сурсан зүйлээ шалгуулах төлбөрөө өгчихөөд сурах гэж яваа оюутнуудын ингэж дарамтлах нь хүнд боловсрол олгох үйлчилгээ биш зүгээр луйвар гэлтэй. Нэг шалгалтын төлбөр 50 000₮ ба тушаагаагүй бол дараагийн дахин шалгалт нь 2 - 3 хоногийн дараа 20 000 төгрөг нэмж төлдөг.

0  |  0
aaa(139.5.217.189) 2018 оны 01 сарын 20

ta nart hund tuslah setgel bh uu kk

0  |  0
SKYLITE(197.211.59.170) 2018 оны 01 сарын 16

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

0  |  0
zochin(66.181.178.64) 2018 оны 01 сарын 14

Nuurs taraahiin orond naad humuusdee taarah ajliig ni olj uguud niigemshuul soyoljuul.Uuruu geree bariad ehner huuhedteigee dund ni orood amidar ulgerleh yum bdag bol ulger duurial bol.Humuusiig belenchleh setgelgee archaagui bdliig bitgii uuhshuul.Teneg sanaagaa boli.Tus bish us hiij yavdagaa oilgo.

0  |  0
зочин(202.179.25.27) 2018 оны 01 сарын 14

МАН УИХ Засгийн газарт Татвар Тэтгэврийн нас Шатахууны үнэ нэмэх Нүүрс Зуух тарахаас өөр гарц МАН-ынханд байхгүй ээ Тийм Сэтгэл Зүрх ч дутна

0  |  0
дорж(66.181.188.163) 2018 оны 01 сарын 14

Эд нар ингэж л балалдаг амьтад. Алтанхуяг нүүрс тарааж баяжсан, Балай зандан Баянзүрх дүүрэгт нүүрс тарааж УИх-ын гишүүн болсон одоо энэ мангар нүүрс тараалаа, маргаашнаас эхлээд бусад нь уралдаад эхлэнэ дээ.

0  |  0
Утааг нэмж байна(202.179.31.97) 2018 оны 01 сарын 14

Ийм тэнэгүүд байгаа учир утаа ихсээд байна утаагүй дулаан байх олон аргуудаас сонгож тусламж үзүүлэх ёстой ш дээ

0  |  0
Тогтох(27.123.212.135) 2018 оны 01 сарын 14

Цахилгааны хучдэл угаасаа хурэлцэхгуйг териийн тушээд юунд нь нуугаад байдаг юм болдоо. Нэмж цахилгаан станц барихад одоо эхлээгуй байгаа учир бух айл ерхийг цхилгаан зуухаар халаана гэвэл дахиад 5 р станц бариад ч бурэн хурэлцэхгуй. Баридаг юм гэхэд 4-5 жил шуу дээ. Хуурахаа болих хэрэгтэй. Унэн бодит байдалаа гаргаж тавьж байж шиййдэл хиинэ шуу.

0  |  0
Үнэн(202.9.42.59) 2018 оны 01 сарын 14

Алтанхуягийн сайд үед дугуй,гутал шатаахаа болиод нүүрс түлж байсан айл санагдлаа

0  |  0
Зочин(59.153.114.108) 2018 оны 01 сарын 13

Ард иргэдийн итгэлийг хүлээсэн Их хурлын гишүүд Н.Учрал гишүүний жишээгээр сонгогдсон тойрогтоо очиж ажиллаач ээ.

0  |  0
Top