Д.Цэцэг: Өвөг дээдсээс уламжилсан өв соёлоо үлдээх чин хүслээр жигүүрлэж явна

“Цэц магнай” булангийн энэ удаагийн дугаарт Монгол Улсын мэргэн, Буриад сурын дархан мэргэн, Спортын мастер Д.Цэцэг оролцож байна. Тэрбээр Дорнод аймгийн Баяндун сумаас төрсөн хоёр дахь мэргэн бөгөөд тус сумын анхны эмэгтэй мэргэн харваач юм. Үндэсний сурын харвааны өмнө урианхай, буриад, хүүхдийн харваа зохиогддог уламжлалтай. Харин хоймор зочин маань Буриад сурын харваанд арвантаа түрүүлсэн дээд амжилтын эзэн юм.


МОНГОЛ УЛСЫН МЭРГЭН, БУРИАД СУРЫН ДАРХАН МЭРГЭН, СПОРТЫН МАСТЕР Д.ЦЭЦЭГ: ӨВӨГ ДЭЭДСЭЭС УЛАМЖИЛСАН ӨВ СОЁЛОО ҮЛДЭЭХ ЧИН ХҮСЛЭЭР ЖИГҮҮРЛЭЖ ЯВНА

Тэрбээр 1980 оны Ардын хувьсгалын 60 жилийн ойн наадмаар анх оролцохдоо спортын мастерын болзол хангаж, түүндээ урамшин энэ спортоор шамдан хичээллэх болсон байна. Түүнээс хойш улсын баяр наадамд халх сураар арван удаа айрагдаж, нэг түрүүлжээ. Ес айрагдахдаа нэг удаа улсын наадамд таван удаа түрүүлсэн, дархан мэргэн Ч.Мөнхцэцэг гавъяаттай товхлон хоёрт орж байжээ. 1981 оны улс хувьсгалын 60 жилийн ойн наадам Д.Цэцэг мэргэний хувьд хамгийн их билэгшээж, насан туршдаа талархаж явах учиртай наадам гэнэ. Тэрбээр их суртай хэрхэн амьдралаа холбосон тухайгаа ийн хуучилсан юм. Би 30 настайгаасаа эхлээд энэ сайхан спорттой хувь заяагаа холбосон. Намайг энэ спортод хөтөлж оруулсан хүн бол Монгол Улсын мэргэн Дэлгэрмөнхийн Базаргүр багш маань байгаа юм. Манайхтай зэрэгцээ айл байлаа. Тухайн үед би төрөөд удаагүй хүүхдээ хараад гэртээ байсан юм. Нэг удаа хашаагаар нь яваад орсон чинь нум сумаа янзлаад сууж байна. "Яаж харвадаг юм” гэсэн “Сонирхоод байвал ахынхаа нумыг татаад үзэхгүй юу” гэж байна. Тэгэхээр нь татаадахсан чинь харчихаад “Хүүе, чи харвах хүн байна. Харвах дуртай бол ахыгаа дагаж очоод харваад үзээрэй” гэж билээ. Тэгэхээр нь хүүгээ унтуулж орхичихоод багшийгаа дагаад сурын талбайд очоод харвасан чинь харвах тоолонд минь надад урам өгч байгаа юм. Гэхдээ би юу чадах вэ дээ, буруу техникээр харваснаасаа болоод судас хагараад овойгоод ирсэн. Тэгсэн багш маань “Зүгээр миний хүү очоод жин тавьчихаарай, чи чаднаа” гэдэг үг л надад асар их урам өгсөн. Тэр намар орой болтол багшийгаа дагаж харвасан. Ирэх жилийн дөрвөн сард нь би дахиад төрсөн, дөрвөн охин төрүүлж, хоёрыг нь алдсаныхаа дараа ганц хүү төрүүллээ. Тэр хүүдээ маш их хайртай, тийм хэрнээ өвөлжин л сур харвах юмсан гэж бодогдож билээ. Хүүгээ төрүүлчихээд л харвана даа гэж бодож байсан. харвана. Тэгээд нөхөртөө “Багш маань хот явж харвана гэж байна, би явдаг юм уу” гэлээ. Тэгсэн ганц хүүтэй болсон хүн чинь баярлалгүй яахав “Хүүхэд харангасаачихна, хот явж болохгүй” гэж байна. Нэг өдөр хүүгээ хөхүүлээд хэвтэж байтал багшийн маань ижий 70 гарантай хөгшин манайд орж ирлээ. Манай хүн чинь настай хүнд их сайн, маш уриалгахан золгож аваад ярьж гарлаа. Багш минь ижийгээ улсын наадамд авч явна гэжээ. Тэр баяраа л хуваалцах гэж орж ирсэн бололтой. Тухайн үед хот орж үзээгүй, наадам үзээгүй хүмүүс олон байсан л даа. Тэгсэн манай хүн баярласан сэтгэлийг нь сонссондоо ч тэр юм уу “Харин тийм ээ, манай Цэцэг ч бас улсын баярт явж харвахсан гээд их баяртай байгаа юм. Би явуулахгүй гээд байсан, явж харвасандаа ч яахав дээ, харвана л биз” гэж хэлэхтэй зэрэгцээд би баярлаад л босоод ирсэн. Тэгээд долоон настай хамгийн том Хүүгээ төрүүлээд сар гарантай байхад минь аймгийн аваргын тэмцээн Цагаан-Овоо суманд болохоор боллоо. Тэгэхээр нь багшдаа “Би харвамаар байнаа гэсэн чиний бие нялх байнаа, дэмий” гэж байна. Яг тэмцээн болох үед багш маань “За нэг үзвэл үз, үз” гэж байна шүү. Өөрийн гэсэн нум, сумгүй хүн чинь багшийнхаа нумыг бариад л харвалаа. Тухайн үед спортын мастерын болзлыг 32 сумнаас 22 онож байж хангадаг байлаа. Одоогийн зарим ном, бичмэл дээр эмэгтэй 36 харвадаг байсан гээд түүх гуйвуулаад байгаа юм. Үгүй, 32 харвадаг байсан юм шүү. Би 32 сумнаас 23 оноод байранд орж чадаагүй, гэхдээ би маш их баярласан. Түрүүлсэн хүн нь 26 оносон байсан. Удалгүй улсын баяр наадам ч болох дөхсөн. Улс хувьсгалын 60 жилтэй, явна гэж Дорнодоос нэлээд хэдэн хүн бэлдэж байгаа юм. Би чинь нялх хүүхэдтэй юм болохоороо хааяа л очиж охиноо аваад, хэдхэн сартай хүүгээ өлгийдөөд л улсын наадамд явсан даа. Тэр жилээ спортын мастер гэдэг эрхэм сайхан цолыг хүртэж байлаа. Тэр жилийн наадам миний хувьд хамгийн сайхан наадам байсан Түүнээс хойш элэнц хуланц, өвөг дээдсээсээ уламжилж ирсэн эрхий мэргэн харваач өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх чин хүслээр жигүүрлэж явна даа” хэмээн дурссан юм.


“Цэц магнай” булангийн маань урилгыг хүлээж авсанд баярлалаа. Таныг Буриад сурын харваанд 10 удаа түрүүлж, зургаан удаа айрагдсан Дархан мэргэн цолтой гэдгийг тэр бүр хүн мэдэхгүй байх?

Та бүхэнд ч бас намайг энэ сайхан сэтгүүлдээ урьж ярилцаж байгаад баярлалаа. Тиймээ. Би Дорнод аймгийн Баяндун сумаас төрсөн буриад сурын анхны Дархан мэргэн цолтон. Тэр утгаар нь нутаг орныхон маань надад хүндэтгэл үзүүлж, 2014 онд миний алдрыг тэмдэглэхийн зэрэгцээ Буриад сурын харвааны УАШТ- нийг нутагтаа амжилттай зохион байгуулж байлаа.

Дорнод аймгийн харваачид эрхийндээ эрчтэй, онч мэргэн байдаг нь юутай холбоотой байдаг гэж та боддог вэ?

 Өвөг дээдсээс маань уламжилж ирсэн Буриад сурын харваа нөлөөлж байдаг юм болов уу гэж бодогддог. Элэнц хуланцын үеэс манай нутгийнхан сурын харваагаараа харваж ирсэн. Түүхийн ямар ч цаг үед эзэн Чингис хааны үеэс өвлөгдөж ирсэн өв соёлоо орхилгүйгээр харвасаар ирсэн. Түүх сөхөн харж байхад өвөг дээдсийн маань хэрэглэж байсан нум сум үнэхээр агуу байсан юм билээ.

Хүндэтгэлийн арга хэмжээ, УАШТ дэлгэр сайхан болсон гэж сонсож байлаа. Таны амьдралын гэгээн сайхан мөчүүдийн нэг байсан биз ээ?

Тэгэлгүй яахав. Хүний унасан газар, угаасан ус ямар эрхэм, уугуул нутгийн түмэн ямар сайхныг тухайн үед л мэдэрсэн. Ер нь Монголд харваачдад зориулж тийм гоё бэсрэг наадам хийж байсныг би дуулаагүй. Гайхамшигтай сайхан тэмдэглэсэн. Би тийм сайхан болно чинээ төсөөлөө ч үгүй байсан. Яахав алдар тэмдэглэнэ гэхэд нь маш их баярласан. Тэгэхдээ тийм сайхан болно гэж бодоогүй. Тэр үед ганц би ч биш тэнгэрт байгаа миний аав, миний ээж харж нутгийн түмнээрээ бахархсан байх. Амьд явсан хүн алтан аяганаас ус ууна гэдэг л болсон доо. Эгч нь одоо хэр нь баярлаад л байгаа. /инээв/ Монгол Улсын Гарамгай мэргэн Х.Оюунчимэг, Хошой мэргэн Баасанхүү, гоц мэргэн С.Энхтунгалаг гээд олон харваачид очсон. Тэд маань “Ямар гайхамшигтай юм бэ. Ингэж сайхан хүндэтгэл үзүүлж байгааг харахад нүднээс нулимс гарах гээд байна” гэж байсан. Тэгэхээр ганц миний бодол биш байгаа биз.

Тэгэлгүй яахав?

Баяр наадмын үйл ажиллагаа эхнээсээ аваад дуустал үгээр хэлэхийн аргагүй сайхан байсан. Хотоос очсон бидний хэдэн харваачид замдаа саатаад хоцорсон ч наадмаа эхлээгүй хүлээж байсан. Уг нь ямар ч сурын харваанд хоцорч ирсэн харваачийн харвасан сумыг нөхүүлдэггүй шүү дээ. Дээр нь буриад хэлээр ярьж, буриад хувцастай 100 хүүхэд ёохор хатираад л хэчнээн сайхан байсан гэж санана. /нулимс нь цийлэгнэв/ Ямар хувь тавилангаар энэ сайхан спорттой хувь заяагаа холбов доо. Аав, ээжийн минь буян юм даа. Нутгийн ард түмний, газар шорооны минь ивээл намайг ивээж өдий зэрэгтэй авч явсан сурын минь хамт олны дэм юм даа гэж өөрийн эрхгүй бодсон доо.

Гэр бүлийн харваачид улам олон болж байгаа. Цэцэг мэргэнийг залгамжлан харваж байгаа залуус бишгүй байх?

Би дөрвөн хүүхэдтэй. Миний дөрвөн хүүхэд дөрвүүлээ харвана. Том хүү маань есдүгээр ангид байхдаа Монгол Улсын спортын мастер цол хүртэж байлаа. Миний нэг бахархал тэр дээ. Том охин маань харвадаг ч “Ээж минь дээ, тан шиг ингээд сур хөөгөөд байвал үр хүүхэд, ар гэрийн амьдрал хэцүүднэ шүү дээ” гэдэг юм. Нэг бодлын тэр үнэн л дээ. Харваачид чинь хавар дөрөвдүгээр сараас эхлээд л намар аравдугаар сар хүртэл байнга л уралдаан тэмцээнтэй байна шүү дээ.

2000 онд таныг Улсын мэргэн цолыг хүртэхэд сурд хайртай бүхэн баярласан гэж би боддог юм. Их суртай өөрийн амьдралын 30 гаруй жилийг холбохдоо тан шиг есөн удаа улсын баяр наадамд айрагдсан хүн тун цөөхөн байх?

Улсын мэргэн цолыг хүртээд маш их баярласан. Би солгой харвадаг. Харин багш минь намайг чи Буриад сурдаа л илүү амжилт гаргана даа гэж хэлдэг байлаа. Нээрээ ч багшийн минь зөв байсныг хожим ойлгож билээ. Солгой хүн буриад сурд илүү сайн байдаг бололтой юм. Харин би улсын баяр наадамд гурван удаа гуравдугаарт, таван удаа дөрөвдүгээрт, нэг удаа тавдугаар байрт орж байсан юм билээ. Саяхан Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн нэгэн нэвтрүүлэгт орох гээд авсан шагналуудаа тоолж, ангилж үзлээ. Тэгэхгүй бол хүн өөрийгөө хэчнээн амжилт гаргаснаа мэддэггүй юм. Энэ жилийн наадамдаа л сайн харвачих юмсан гэж бодохоос биш, би тийм шагнал авч байсан, ийм амжилт гаргасан гэж харваач хүнд ер бодогддоггүй юм билээ.

Сурыг тэвчээрийн спорт гэдэг. Тэгэхээр харваач хүний ар гэр байна гэдэг үүрэг хариуцлага нэлээд өндөр байх хэрэг гардаг байх?

Миний хань намайг маш сайн дэмждэг байсан болохоор би өдий зэргийн амжилт гаргасан. Хүүхдүүдээ багад нь хоёрыг нь хоёр гэхгүй, гурвыг нь гурав гэхгүй дагуулаад л харваад явдаг байлаа шүү дээ. /инээв/ Харин одоо бол тэтгэврийн хөгшин надад ганц аз жаргал минь сур л байна. Ингэж хэлэхдээ түүний нүдэнд нээрээ л аз жаргалын оч гийх шиг л болж билээ. 40 гаруй жил ханилсан ханиа алдчихаад сэтгэлийн их зовлонд автсан түүнийг их сурын спорт л аварсан гэхэд хилсдэхгүй. Өдгөө тэрбээр “Аврагч” спорт хорооны “Эрч” клубт дасгалжуулагч багшаар ажиллаж байна. 40 гаруй хүүхдэд их сурын эрдэм ухааныг зааж, үндэсний өв соёлоо хадгалуулан үлдээж буй түүний сурын төлөө гэх сэтгэл нь гэгээн, үйлс нь арвин байг.

Ярилцсан: Г.Энх-Уянга

2017- 04 сар №04 /504/

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 2 )

koi [ 41.85.161.187 ]      |     2018 оны 1-р сарын 15 -нд, 03:50 минутанд

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

irgen [ 62.167.114.16 ]      |     2018 оны 1-р сарын 14 -нд, 09:43 минутанд

jiriin saihan hymyysiin az jargaltai amdral ene dee, bayarlalaa

Go to top of page