ШАТАХУУНЫГ БАРЬЦААЛАГСДАД ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦООЧ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 14

ШАТАХУУНЫ 38 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА

Засгийн газрыг гурван сарын турш үнээ нэмнэ гэж тулгасан шатахуун импортлогчид төр буюу ард иргэдэд шатахуунаа барьцаалж сүрээ үзүүлж эхлэв. Литр тутамдаа 300 төгрөгөөс 600 төгрөгөөр нэмнэ гэж шахаж байгаа тэд ашгаа бууруулахгүй байх гэж оролдож байна. Улсын хэмжээнд 38 нөөцтэй байгаа нь хомсдол үүсэх шалтгаан байхгүй. ОХУ-аас авах бензин, шатахууны үнэ литр тутамдаа 50 орчим доллар байснаа сүүлийн гурван сард 66 доллар болж нэмэгдсэн ч импортлогчид компаниудын ашгийн хувь хэмжээ 3 орчим хувьтай буюу хасах руугаа орж дампуурах аюул дээрээ тулсан зүйл огт алга. Дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ өнөөдрийнхөөс 30 орчим хувиар хямд байх үед тэд үнээ огт буулгаагүй. Ашгаа маш сайн базааж авсан. Гэтэл одоо Засгийн газраас 260 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс авч өг тэгвэл үнээ 50 төгрөгөөр л нэмнэ гэж ацаглаж байгаа импортлогчид стратегийн салбарыг барьцаалж байна. Улсын суурь үнээр наадагсдад ингэж эрх ашгаа нэн тэргүүнд тавих эрх байхгүй. Тэднийг ашиггүй байхад хэн ч хүчээр энэ бизнесээ хий гээгүй. Шатахуун импортлогчдоос улсаараа жилдээ 1 тэрбум долларын буюу 2 их наяд 500 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг хийдэг. Маш том зах зээл. Энэ зах зээлээ алдахгүй гэсэндээ импортлогчид олон жил нефтийн үйлдвэрийг бариулахгүй байх бүх наариаг хийж ирсэн. Өнөөдрийн огцом үнээ нэмэх гэж оролдож зохиомол хомсдол үүсгэж байгаа нь анхных биш. Яг 7 жилийн өмнө 2011 оны нэгдүгээр сард “Үгсэн тохиролцож шатахууны үнийг нэг өдөр, нэг цагт 230 төгрөгөөр нэмсэн” түүхийг бид мартаагүй. Тэр үед Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газар үгсэн хуйвалдаж үнээ нэмсэн импортлогч найман компанийг 17 тэрбум 249 сая төгрөгөөр торгож байлаа. Н.Алтанхуягийн засгийн газар тухайн үед аргаа бараад Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж Монгол банкнаас мөнгө хэвлэх, татвар төлөгчдийн мөнгөнөөс татаас, хөнгөлөлттэй зээл өгч байж үнийг буулгаж тогтвортой барьж байсан. Үе үеийн засгийг чаддаг зүйлээрээ сүрдүүлж ирсэн тэдэнд улсын стратегийн чухал салбарыг хувьчилж өгсөн нь хамар ихтийн нус их гэдэг зүйл л болж байна. Нусын сугартал нь алгадах арга нь тэдний тусгай зөвшөөрлийг нь цуцлаад өгөх хэрэгтэй.

 

Сэтгэгдэл ( 21 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.9.90.50) 2018 оны 01 сарын 15

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар бол одоохондоо манайд огт хэрэггүй сэтгэл хөөрлөөр байгуулсан газар. Чөлөөт өрсөлдөөнт зах зээлгүй, зөвхөн импортын бараанд дулдуйдаж амьдардаг манайх шиг оронд ямар юм нь сөлөөт өрсөлдөөн байх вэ? Валютын ханш л тогтвортой байвал барав. хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалдаг өчнөөн байгууллага байгаа биз дээ..!

0  |  0
Зочин(103.9.90.50) 2018 оны 01 сарын 15

Шатахуун бол суурь үнэд чухал нөлөө үзүүлдэг өдөр тутмын хэрэгцээт бүтээгдэхүүн гэдгийг мэдсээр байж яг үнэндээ бензин борлуулдаг монополь эрхтэй энэ хэдэн компаниудад ямар ч хяналт, зохицуулалт хийж чадахгүй байна. Уг нь бол ядаад байх юмгүй. Хуулиа мөрддөгсөн бол Эрчим хүчний тухай хуулинд байгаа бүх төрлийн түлш шатахуун, цахилгаан, дулааны үнийг зохицуулах эрхийг Эрчим хүчний зохицуулах хороонд өгөх ёстой. ЭХЗХ бол ЗГ-аас хараат бус, үнэ тарифын зохицуулалт хийдэг мэргэжлийн байгууллага. Шатахууны үнэ зохицуулах эрхийг хуулинд нь оруулж өгөх хэрэгтэй. Ингэж байж цэгцэндээ орно.

0  |  0
Иргэн(122.201.22.44) 2018 оны 01 сарын 14

Энэ балиар юмнууд Хүрэлсүхийг унагах гд ингээд бга юм бишүү балиар хувалзнууд арай гэж гайгүй хүн гараад ажил хийх гэхээр яагаад ингээд бдаг юм болоо

0  |  0
Тайван(66.181.161.85) 2018 оны 01 сарын 14

Жижиг бизнес эрхлэгчидыг бол өчүүхэн алдаагаар нь далимдуулж торгох, тусгай зөвшөөрөлыг нь цуцлах гэх мэт арга хэмжээ авч дарамталдаг мөртлөө , улс орны нийт ард иргэдэд хохиролтой байгаа энэ том том мангасуудыг болохоор яаж ч чадахгүй байгаа нь Энэ улсад шударга ёс үгүй болсоныг утгаар нь мэдрүүлж байна. Үр дүнд нь жирийн иргэдийн сэтгэлгээ хордож байна. Дээрэмдэж чадаж л байвал зөв гэх боллоо.

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 14

ed mar shatahuun nemeh erh baihgui, hyamdrah yed buulgalgui ih ashig oloo bizdee ene luivarchid. herev nemdeg um bol boikotloh heregtei, harinch ed nar buulgah estoi !!!

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 14

ed mar shatahuun nemeh erh baihgui, hyamdrah yed buulgalgui ih ashig oloo bizdee ene luivarchid. herev nemdeg um bol boikotloh heregtei, harinch ed nar buulgah estoi !!!

0  |  0
тэгшжаргал(66.181.188.163) 2018 оны 01 сарын 14

хувьчлал гэж солиорсноос болж жирийн ард түмэн өвдгөөрөө сөхөрч, өдөр хоногийг өлөн зөлмөн өнгөрөөж байна. Хүрэлсүх ээ, чи ажил хийе гэж бодож байгаа бол буруу хувьчлагдаж, ард түмнийг ажилгүй тэр үйлдвэр, а\а газруудыг улсын болгооч. Эхний ээлжинд нефть, шатахууныг улсын мэдэлд авч, энэ дураараа дургихыг нь зогсоогооч

0  |  0
иргэн(202.179.25.27) 2018 оны 01 сарын 14

Шатахууны Үнэ нэмэгдэж байгаа явдал бол МАН УИХ Засгийн газрын Иргэдийнхээ Эсрэг явуулж байгаа Харгис бодлогуудынх нь нэгээхэн хэсэг МАН үнэхээр Жирийн Иргэд ээ Туйлдуулж байж Нухчин дарах Бодлого явуулж байна дөө

0  |  0
MONGOL(66.181.177.19) 2018 оны 01 сарын 14

NIKIIG LUIVARAAR AVSAN UURIIN NUUTS AGUULAG SAVAND BAISAN SATHUUN BENZIN TOSOOR NI AVSAN GESEN LUIVARCHIDIIG SHOROND HIIJ NIK XXK aa ULSADAA BUTSAAJ AVAARAI !!!!!

0  |  0
зочин(202.9.47.177) 2018 оны 01 сарын 14

Роснефт орж ирэх гэхэд нь өөрсдөө, өндөр үнэтэй бензин,түлшээ шахах гээд элдэв цуурхал тараасаар байгаад ,оруулж ирээгүйшд, эд нар. Нээрээ Оюунгэрэл балайшуналт авгайгаас бусад нь АН-н өлөн луйварчид , харин Тэс петр0лиүмыг нөгөө алдарт Батхуягийнх гэх юм билээ, бодвол Баяртайгаа хамт биз. Оросын колонкуудыг оруулж ирж хямд бензинээр үйлчлүүлцгээеэээээ.Ингэхээр нөгөөдүүл чинь элдвээр мушина харж л байгаарай.

0  |  0
СТөрөө(103.212.119.162) 2018 оны 01 сарын 14

хамгийн сайн тэмцлийн арга бол жолооч нар бензин авахгүйгээр бүх шатахууны цэгүүдийг хааж машинаа байрлуулан 7 хонох асуудал ингэхэд л нөгөө нэмсэн гарууд бөөн алдагдалд ордийн байна баруунд жолооч нар ингэж тэмцээд үр дүнд хүрч байжээ

0  |  0
СТөрөө(103.212.119.162) 2018 оны 01 сарын 14

хамгийн сайн тэмцлийн арга бол жолооч нар бензин авахгүйгээр бүх шатахууны цэгүүдийг хааж машинаа байрлуулан 7 хонох асуудал ингэхэд л нөгөө нэмсэн гарууд бөөн алдагдалд ордийн байна баруунд жолооч нар ингэж тэмцээд үр дүнд хүрч байжээ

0  |  0
S.Byamba(104.32.38.192) 2018 оны 01 сарын 14

Mash zew demjij baina. Neg doloo khonog benzin awakhgui bol yakh bol.Daraa ni bolokhgui khediin erlhiig tsutsalyaa.

0  |  0
бсүх(103.212.117.71) 2018 оны 01 сарын 14

Женко Ээ бий Хурц 3 ын ээлжит монголыг сөнөөж бүгдийг үнэгүйдүүлэн авах ээлжит дайралт Топороо жийж эхэлж байна.Эрдэнэтийн 49%г авах оролдлогын 2 р сцецнари.Цагаан сар гэхэд утаагүй болох ямарч боломжгүйг ард түмэн мэдэж бгаа учир энэ тактик буруу боллоо гэдгээ мэдэнгүүт Зориудаар барааны үнийг өсгөж ард түмнийг хөдөлгөж засгийн газрыг доргиож ар хударгаар нь ажилаа амжуулах башир арга.Нефтийн импортлох эрхтэй компануудын эздийг хараарай Оюунгэрлээс бусад нь АН-хан бгаа

0  |  0
Зочин(59.153.113.77) 2018 оны 01 сарын 14

Шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж үнэ нэмэхээр улайрч байгааг төр засаг зүгээр хараад суугаад байгааг ойлгохгүй байна.Бүхэл бүтэн улс байж шингэрүүлсэн шатахууны үйлдвэрээ өдий хүртэл барихгүй байгаа шалтгаан нь юу вэ.Шатахуун импортлогч нар засгийн газарт нөлөөлж байсан юм биш үү.Төр засаг нь шатахуун импортлогч нартай ингэж хуйвалдаж болохгүй биз дээ.

0  |  0
?(112.72.11.114) 2018 оны 01 сарын 14

Tegeed tsutslaad yshiin benzingui suuh uu?

0  |  0
?(112.72.11.114) 2018 оны 01 сарын 14

Tegeed tsutslaad yshiin benzingui suuh uu?

0  |  0
Top