Улсын хэмжээнд хоёр ээж гурван ихэр хүүхэд төрүүлээд байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 14

Он гарснаас хойш улсын хэмжээнд хоёр ээж гурван ихэр хүүхэд төрүүлжээ. Түүний нэг болох БГД-ийн 16 дугаар хорооны иргэн н.Энхтүвшингийн гэр бүлд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээг хорооны ажлын албанаас зохион байгуулжээ.

Энэхүү ёслолын ажиллагааг БГД-ийн 16 дугаар хорооны ажлын алба, ДИТХ-ын дэд дарга Б.Бурмаа, БГД-ийн Гэр Бүл, Ёслолын Ордон хамтран зохион байгуулж “Төрсний гэрчилгээ”-г ёслол төгөлдөр гардуулж өгсөн байна.. Энхтүвшингийн гэр бүл урьд нь 3 хүүтэй байсан бөгөөд 2 хүү, 1 охиноор бүл нэмж 5 сайхан хүү, 1 хөөрхөн охинтой болжээ.

Дүүргийн Гэр Бүл, Ёслолын Ордны зүгээс тэдний гэр бүлд бэлэг барьж 5 сайхан хүүтэй болсон залуухан ээжид энэ сарын 26-нд болох “Дархан бэр” өргөмжлөх ёслолд оролцох урилга өгч “ЛУС ДАРХАЛСАН БЭР”-ээр өргөмжлөхөөр шийдвэрлэснээ дуулгасан байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mnНийслэлийн Мэдээ-н зураг.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Muugii (95.90.196.58) 2018 оны 01 сарын 15

Saihan bna. Huuhed gedeg zini hamgiin saihan hamgiin hoorhon bdag jm mongoliin urs mash olon boltugai. Az jargal husje.

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 14

suuj baigaa 3-aas busad ni dandaa jin ihtei, biee bodozgoo turaach

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 14

yee yasan hoorhon um be, tegeed ter 2 ah egchiig ni bas avchraad zurgand ni oruulchihgui dee, sain saihaniig hysie

0  |  0
Зочин(59.153.113.77) 2018 оны 01 сарын 14

Монголын үрс маш олон болтугай

0  |  0
Top