Д.Трамптай холбоотой ор хөнжлийн бас нэгэн асуудал ил болжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 14

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын тухай янз бүрийн мэдээлэл ар араасаа хөвөрсөөр. Хамгийн сүүлд л гэхэд Д.Трамптай холбоотой бас нэгэн таагүй мэдээлэл гарчээ. 2016 онд насанд хүрэгчдийн киноны од Стефани Клиффордтой Д.Трамп нэг оронд орж байсан тухай мэдээлэл олон нийтэд ил болсон байна. Тухайн үед Стефани Клиффордод Д.Трамп өмгөөлөгчөөрөө дамжуулан 130 мянган долларыг өгч, хүмүүст нэг оронд орсон тухайгаа битгий хэлээрэй хэмээсэн аж.  Д.Трампын хувьд энэ мэдээллийг үгүйсгэж, тийм зүйл огт болоогүй гэж хэлээд байгаа гэнэ.

 Д.Трамп доод тал нь 17 эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлсэн гэх мэдээлэл байдаг байна.  Тэдгээр эмэгтэйчүүдийн яриа ч хүртэл олон нийтэд ил болжээ.  Конгресст суугаа АН-ын 56 эмэгтэй Д.Трампыг шалгахыг шаардаж байсан нь саяхан билээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ggggg(43.242.243.251) 2018 оны 01 сарын 15

ogtsoruuljdee

0  |  0
Irgen (117.102.187.40) 2018 оны 01 сарын 15

Er hun

0  |  0
Top