Оросын нефтийн хамгийн том компани болох “Роснефть” Монголын зах зээлийг сонирхсон хэвээр байна. Тэд 2008 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт шатахуун түгээх станц барих хүсэлтээ анх илэрхийлж байсан бол 2011 онд Засгийн газарт дахин санал тавьж байлаа. Энэ удаа “Роснефть”-ийн зүгээс бидэнд борлуулалт хийх эрх өгвөл 30 хувь хямд үнээр шатахуун заръя гэсэн гэнэ. Гэтэл манай дотоодын нефть импортлогч “Петровис”, “Сод Монгол” тэргүүтэй компаниуд 256 тэрбум төгрөг өгчихвөл шатахууны үнийг 50 төгрөгөөр л нэмье гэж Засгийн газрыг шантаажилжээ. “Даварчихсан монгол компаниудад 256 тэрбумыг өгч байхаар Орос ах нарын компанийг оруулъя. Шударга зах зээлд өрсөлдөж чадахгүй бол дампуурна л биз. Монголчууд яасан гэж тэд нарыг тэжээх ёстой юм” гэсэн байр суурь ч их харагдана. Тэгвэл “Роснефть” чухам ямар санал тавьдаг юм бол оо. Тэдний зүгээс
“Оруулж ирэх нь зөв. Өрсөлдөөн үүсч, үнэ буурна” гэх нэг хэсэг байхад “харин ч өсөх магадлалтай” гэх хүн ч буй. Тус компани ийм утгатай захидал ирүүлэхэд уг асуудлыг тухайн үеийн Засгийн газар УИХ-д өргөн барьсан ч хууль тогтоогчид “Үндэсний аюулгүй байдал” яриад буцаасан билээ. Масс ч үүнийг зөвшиж байсан юм. “Роснефть”-д төрийн оролцоо байдаг, дээр нь В.Путины орлогч Игорь Сечин гэгч нөхөр Захирлуудын зөвлөлд суудаг нь монголчуудад тус компанийг зүгээр л нэг аж ахуйн нэгж биш гэж харахад хүргэсэн байж болох. Гэтэл одоо И.Сечин Захирлуудын зөвлөлд хэвээрээ, төрийн оролцоо ч хэвээрээ байхад л “оруулаад ирье, ирье” гэлцэж байгаа нь дотоодын шатахуун импортлогчдын увайгүй бодлоготой холбоотой. Үүнд “Петровис”, “Сод Монгол” хамгийн түрүүнд нэрлэгдэнэ. Адилхан л “Роснефть”-иэс авч байгаа ч гэсэн бусад аж ахуйн нэгжүүд “эхэлж авснаа эхэлж зарлагадах” аргаар үнээ тодорхой хэмжээгээр барьж болоод байхад “Роснефть”-тэй хамгийн “зузаан” харилцаатай тус компани шууд үнээ нэмж, нийгэмд бухимдал үүсгэсэн юм. Энэ утгаараа “Оросын компанийг оруулж ирээд хямдхан үнэтэй шатахуун хэрэглэе” гэсэн осолтой сонголт руу түлхэж байгаа дотоодын импортлогч компаниуд монголчуудад туйлын хорлонтой үйлдэл гаргаж байна.
“Роснефть” орж ирвэл дотоодын шатахуун импортлогчдод ашиггүй. Гэхдээ “Сод Монгол” болон “Петровис”-ын хувьд байдал өөр байж болох тухай хардлага бий. “Роснефть” компани “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шатахуун цэнэглэх хадгалах станц барих эрхийг олж авахад Ц.Анандбазарын оруулсан хувь нэмэр их. МИАТ-д шатахуун шахах эрхийг дангаараа эдэлдэг байсан “Сод Монгол”-ын эзэн ямар нэгэн тохироо, эрх ашгийн үүднээс л ийм алхам хийхэд хүрсэн гэх яриа тухайн үед дуулдаж байв. Үүний цаана “Роснефть”-ийг оруулж ирээд, дотоодын импортлогчдыг шахаж, Монголын зах зээл дээр “Роснефть”, “Сод Монгол”, “Петровис” гэх гуравхан тоглогч үлдээх санаархал явж байхыг үгүйсгэх аргагүй. Нөгөө талаар МИАТ-д шатахуун “шахах” эрхийг Ц.Анандбазар чухам “Роснефть”-ийн хүчээр эзэмшиж байсан гэсэн яриа бий. МИАТ дахь “Сод Монгол”-ын дархан эрхийг баталгаажуулахын тулд Оросын компани монополь байдлаараа ЭБЭХЯ-нд шахалт үзүүлсэн гэсэн мэдээлэл хэвлэлүүдээр цацагдаж байсан удаатай.
Шуудхан хэлэхэд, хоёр компани өвөр түрийдээ орсон байх магадлал өндөр. Өөрөөр хэлбэл, “Роснефть” “Сод Монгол”-ын хувьцааг худалдаж аван тал засаад, ирээдүйд Монголд байгуулагдах компаниудыг (шатахуун түгээх станц гэх мэт) хуваан эзэмшихээр тохирсон байж бүрэн болно.
Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн гуравдугаар бүлгийн 7.2-т заасан ”Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн хяналтад байгаа нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно” гэсэн заалт бий. Захидалд энэ заалтыг өөрчлөх тухай ч дурдсан байсан.
Шаардлагуудыг манай Засгийн газар хүлээж авбал хууль зөрчсөн хэрэг болох тул гуравдагч эх үүсвэрийг хайж байгаа. 2008 онд Засгийн газар энэ асуудлыг УИХ-д оруулж ирсэн ч УИХ-аас дэмжлэг авч чадаагүй юм. Нэгэнт захидалд дурдагдсан шаардлагыг хүлээж авалгүй, хуулиа баримтлахаар шийдэж байгаа юм бол одоо гадны гар хөл бологчдод хариуцлага тооцох цаг болсон. УИХ, Засгийн газар татгалзсаар байтал үнээ дур мэдэн нэмж, нийгэмд бухимдал үүсгэн, хууль тогтоох болон гүйцэтгэх засаглалд массын зүгээс ирэх шахалтыг нэмэгдүүлэх алхмаа хийсээр байгаа нь хэтэрхий увайгүй үйлдэл. Хэзээ ч билээ, шатахуун импортлогчид хуйвалдаанаар үнээ нэмсний дараа Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд Монополь тогтоохыг оролдсон, давуу талаа ашиглан үнээ нэмж их хэмжээний ашиг болсон бол бүгдэд нь адил биш, жилийн орлогынх нь тодорхой хувиар торгох заалт оруулна гэж байсан ч оруулаагүй бололтой.
Монголын ард түмнийг Засгийн газрынх нь эсрэг турхирч, өөрсдийн шантаажаараа нийгмийг нийтээр нь бухимдуулж байгаа “Сод Монгол”, “Петровис” зэрэг компанийг нэгхэн өдрийн орлогоор нь торгоод өнгөрөх нь үнэндээ л тэдэнд ямар ч дохио өгөхгүй. Тэдэнд цохилт өгч чадахгүй гэдгийг тооцоолсон учраас л тэд ийнхүү монопольдож, даварч, даапаалж чадаж байгаа хэрэг билээ. Тиймээс тэдний хандыг нам дарахын тулд лицензийг нь хурааж, нефть импортлогчдын тооноос хасах хэрэгтэй юм. Гадаадын компанийг тэжээснээс өөрийн компаниудыг дэмжсэн нь дээр гэсэн төрийн бодлогод буруу даварч, бухын хүзүү гаргаж байгаа бол эргээд тэднийг няц дарах хэрэгтэй. Гагцхүү ийм шийдвэртэй эрсхэн алхам хийж чадах улстөрчид Монголд бий юу гэдэг эргэлзээтэй. “Петровис”, “Сод Монгол” зэрэг компаниуд улс төрд эрх ашгаа нэлээн лав шургуулсан талаар амтай бүхэн л ярьдаг, хэлдэг. Тэдний эрх ашгийг төлөөлдөг, хамгаалдаг улстөрчид УИХ-д ч, Засгийн газарт ч олноороо бий. Тиймдээ ч өнөөдөр шатахуун импортлогч эдгээр монополиуд монголчуудыг хаантай нь, харцтай нь хамт шантаажилж чадаж байна.
Б.Хурцболд
Сэтгэгдэл ( 87 )
Бинзинээ өгөөч оюунгэрэл гуай. Чадахгүй бол төрд нь буцаагаад өгчих. Монголын хэдхэн иргэдийнхээ хөлс цусанд цадаж ханахгүй бнауу.
hyamdhan tulshee hereglemeer l b.a shuu
oruulj ireh ni zow
Arai l shunaltai yumaa erunhii said n biznesiin zarchimaar gj yarij bgaa yum bol orosuudiig oruulj ireh heregtei shdee bid ard tumen hyamd tulsh avahiig husej bn biznesiin zarchmaaraa dotoodiin kompani ursulduud ulduul ter l biz hanatlaa bayjsan garuud uhvel ter l biz
ШАТАХУУНЫ ҮНЭ ДЭЛХИЙН ЗАХ ДЭЭЛ ДЭЭР УНАЧИХААД БАЙХАД ҮНЭЭ БУУЛГАСАН БИЛ ҮҮ? ЯАСАН ЦАДАЖ ХАНАДАГГҮЙ ШУЛААЧИД ВЭ? ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖ ЧАДАХ ТӨР ЗАСАГ БАЙНА УУ?
ajil bol ajil buruu zuil hiisen bol shangaa hurtej zov zuil hiisen bol ard tumen omoorno .100% tegsh hun gej haana baihav dee .niigem deer het olon orsoldogch companiud garj ireed negniigee ungahiin tuld hudlaa unen yum bichdeg bolj de ch vas gej
Petrovis sain shatahuun oruulj irdeg sh de ezen ni hen baih ni hend hamaatain ard tumendee zov uil hiisen l bol
Энэ баячууд болоогүй их хуралд гарах гэж сонгууль бүрт өрсөлддөг биз дээ.Ард түмэн минь энэ нөхдүүдийг хэзээч гаргаж болохгүй шүү.Эд нараас хариугаа тэгэж л авах хэрэгтэй.
ЭНЭ МУУСАЙН ЧЕНЖҮҮДЭЭС МОНГОЛ УЛС САЛАХ ЦАГ БОЛСОН.ШУУД НИЙЛҮҮЛЭГЧ АРД БИДЭНД ХЭРЭГТЭЙ БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ ЧЕНЖҮҮД ХЭЗЭЭЧ ХАНАЖ ЦАДНА ГЭЖ БАЙХГҮЙ
Torin heden garud ine 2-os aidag boloyu LITSENZIN HURAGAD KOLONKUDIG LATSDAJ AVAD TEGED BUUR MUSUN HAGAD BOLOSHDE ! Gudamjar humus iher yaridaag bolje zevseg barij boslog gargana gej BITGI TIIM YUMAND huresei herve tegvel mongolin amidral buur doroitoj hetsudnee NAD TARIHA AJLULAD TENEG UILDLE ZOGSOGOCHEE
Дэлхийн зах зээлд бензиний үнэ буулгаад хэдэн жил болоход дүлий юм шиг байдаг өндөр үнэтэй Монгол улс. Дэлхийн нефтийн үнэ бага зэрэг нэмэгдэх чимээнээр үнийг дур мэдэн үнэ нэмдэг Гажиг улс Монгол. Бензин дамлагчдын гарт орсон Монголын төр засаг. Төр шатахууны үйлдвэр барих дургүй гээд 28 жил болов. Колони байх дуртай төр. Оюунгэрэл гавяатын тэмдэг зүүгээд бензинээ нэмээд байдаг.
gants binzen zarj baigaa gazarruga dairch baij gomdoochihwide hehe
rosneft yamr agaaraas shuud mashinru binzen shahah bish teggeed l buh kompani-d tulgardag zardaluud garahgui gesen ulgeriin yum baihgui shude manaihan enend ni huurtaj tenegtehwide ttegeed l unetei baigulamj bariad l medeej l hurungu oruulj l baigaa yum chin zardalaa nuhnu geed l guriinshude yarih amarhan l da bi ch gsen 100% hymdhan binzen oruulj irne gej helj bol chadiishd
Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM
энэ оюунгэрэл авгай даанч муухай хүн юмаа ганцаараа баяжаад үхэх хүртлээ гадаадад нуугдаж амьдраарай сайхан байх байхдаа хулгай хувилдаанд их оролцож мөнгөө офшорт нуучихаад одоо бүр төрийн эсрэг ард түмний эсрэг хэрэг хийж бна мөнгө нүгэл 2оо даахуу нүгэл чинь нүдээр чинь гатна шүү
Нохойнуудын цаг удахгүй дуусах байхдаа
Gantsaaraa hyazgaargui bayajaad munguu offshort nuugaad estoi aimshigtai huuhen yumaa.
Петровисыг эргүүлээд төрд авах хэрэгтэй. НИК угаасаа төрийн өмч. Хувьцаат компани боллоо гэснээ өөрсдөө нилээд хувьцааг нь бохир аргаар аваад, ард түмний авсан хувьцааг эзэнд нь мэдэгдэлгүй луйвардаж аваад хувийнх болгосон. Төр ахиж шалгая аа.
Зөвшөөрлийг нь цуцлахыг шаардах хэрэгтэй бид
МАН эрх барихаар л шатахууны үнэ өсөх гээд байдаг юм.эд нарыг Петровис компани удирддаг юм болов уу
Б Баттөмөр үх
Б Баттөмөр үх
Б Баттөмөр үх
Benzinii unee nemeh ni tednii erh.harin mashin unahaas tatgalzah ni bidnii uureg,ylanguya hot dotor darga nar,gadaadiin zochdiig l mashintai zorchuulj baiya.mongolchuud bugd dugui unah heregtei
Оросуудын компианыг оруулах хэрэгтэй ядаж бүтээн байгуулалт хийж үлдээнэ шүү. Хятадуудыг бодвол .Тэгээд бензин нь чанартай яг хэмжээнд өгөх байх.
Оюунгэрэл гэж нэг балай авгайг зайлуулах хэрэгтэй
Монголд Банкууд,шатхуун импортлогч гэж 2 ард түмний карма ухаж байдаг 2 субект бна .Гадны өрсөлдөгч оруулья гэхээр үндэсний аюулгүй байдал гээд л пиар хийгээд зогсоочихдог шийдвэр гаргагчид нь ч дүнхүү зарим нь ашиг сонирхлын зөрчилтэй .Ер нь шаьхууны үнийг чөлөөлөх хэрэгтэй нөгөө орсын орж ирье 50 колонко барья гээд байсан компанийг оруулж ирэх хэрэгтэй .Нефт боловсруулах үйлдвэр яаралтай ашиглалтанд оруулах арга хэмжээ авдаа.
ОРОСУУДИЙГ ОРУУЛАХ НЬ ЗӨВ БОДОЛГО БАЙХ ШҮҮ
ОРОСУУДИЙГ ОРУУЛАХ НЬ ЗӨВ БОДОЛГО БАЙХ ШҮҮ
“Сод Монгол”, “Петровис” компаниудын даварсан хоншоорыг тас цохих хэрэгтэй БУСАД ДАГАЛДАН БАЯСАГЧИД БАС ОРНО ШҮҮ МАШ ЗӨВ ХЭН ХЭНДЭЭ ХЭРЭГТЭЙ САНАЛ БАЙНА ШҮҮ ХҮМҮҮСЭЭ
“Сод Монгол”, “Петровис” компаниудын даварсан хоншоорыг тас цохих хэрэгтэй БУСАД ДАГАЛДАН БАЯСАГЧИД БАС ОРНО ШҮҮ МАШ ЗӨВ ХЭН ХЭНДЭЭ ХЭРЭГТЭЙ САНАЛ БАЙНА ШҮҮ ХҮМҮҮСЭЭ
“Сод Монгол”, “Петровис” компаниудын даварсан хоншоорыг тас цохих хэрэгтэй БУСАД ДАГАЛДАН БАЯСАГЧИД БАС ОРНО ШҮҮ МАШ ЗӨВ ХЭН ХЭНДЭЭ ХЭРЭГТЭЙ САНАЛ БАЙНА ШҮҮ ХҮМҮҮСЭЭ
ЗӨВШӨӨРЛИЙГ НЬ ЦУЦЛААД АРД ТҮМНИЙГ ШУЛЖ БАЙСАН ТООЦООГ МАШ НАРИЙН ГАРГААД НИЙТЭД ИЛ БОЛГООД ХӨРӨНГИЙГ НЬ ХУРААГААД ХАЯХ ХЭРЭГТЭЙ ХҮН ШУЛЖ ОЛСОН ХӨРӨНГ ХЭЗЭЭЧ ШУДРАГА ХӨДӨЛМӨРӨӨР ОЛСОН ЗҮЙЛД ОРОХГҮЙ БАЙХ ШҮҮ ТӨРИЙН ТОМЧУУДИЙГ ХАХУУЛИАР ТЭЖЭЭДЭГ УЧРААС Л ЧАДДАГГҮЙ БАЙХ САЯХАН ХҮРТЭЛ ЕРӨНРХИЙ САЙД ГУАЙ ХАМГААЛААД ӨӨХ ҮМХЭСЭНЭЭ ИЛЧИЛЭЭ БИЗ ДЭЭ
Shunal ihedbel bird boltsgoono doo ard tvmen yaduu baihad
Оросоос шатахуун авч баыгаа эздүүд оросуудад нь өг та хэд арай даварч бна
Энэ Жадамбаагийн Цолмон гэж завхай, дандаа хэл аманд орж явдаг, бас дээр нь эрх мэдлийн шуналтай хүүхэн одоо нүднээс далд ормоор юм. Зүгээр хэвийн явагдаж байсан газрыг самрах гээд. Өөрийг нь ухвал хачин моральгүй юм ярьж хүүхэн шүү дээ. Нөгөө ”С.Баяр надад нүүр өгвөл би гэр бүлээсээ салахад бэлэн” гэж байсан хүүхэн. Аавын хүмүүжил л дээ. Аав Жадамбаа гэгч нь өөрийгөө бусдаас дээгүүр тавьсан их зантай ярвагар хар хүн бий. Энэтхэгт байсан бүх хүн мэднэ дээ.
Энэ Жадамбаагийн Цолмон гэж завхай, дандаа хэл аманд орж явдаг, бас дээр нь эрх мэдлийн шуналтай хүүхэн одоо нүднээс далд ормоор юм. Зүгээр хэвийн явагдаж байсан газрыг самрах гээд. Өөрийг нь ухвал хачин моральгүй юм ярьж хүүхэн шүү дээ. Нөгөө ”С.Баяр надад нүүр өгвөл би гэр бүлээсээ салахад бэлэн” гэж байсан хүүхэн. Аавын хүмүүжил л дээ. Аав Жадамбаа гэгч нь өөрийгөө бусдаас дээгүүр тавьсан их зантай ярвагар хар хүн бий. Энэтхэгт байсан бүх хүн мэднэ дээ.
Энэ Петровисын хөгшин авгай өөрийнхөө хүү болохоор шахуу хүүтэй явж нөгөөдөхөө МАН-д шургалуулсан гэсэн. Тэр хүү нь Ганбаяр бил үү хөтлөгч байж байгаад хотын Иргэдийн төлөөлөгчийн хуралд байсан нэг залуу байдаг. Одоо дандаа МАН-ын томчуудын өмнө хойно ороод гүйгээд байдаг нэг залуу байдаг даа.
Хэдэн штхун борлуулагчдаа захирч чадахгүй бол тэмээ үхэр морио ашигла ад ердийн хөсгөөрөө зорчихгүй юу. Болохгүй нь юу байгаам
Магнай трэйд, Шунхлай гэм мэт шуналууд байгаа шүү дээ бүгдийг бичиж байгаа ч
Женкоч оросын мафийн гар хоьлдоо
Өөрсдөө баахан мөнгө хийчихээд бас болоогүй дээр нэмээд төрийн шагнал, гавьяат аваад байнаа аа эд нар. Арай ч дээ. Эд нар л баяжсан. Ард иргэд ядуурсан өөр дүр зураг алга байна.
яахав дээ хөөрхий эд нар нэг л өдөр Бурханы гэсгээлийг хатуу хүртэнэ дөө, ИХ ШУНАЛ ЭЗНЭЭ АЛДАГ гэж үг байдаг даа,
ene buzar avgaig duujil
Оруулж ирэх хэрэгтэй шдээ дэмжих хэрэгтэй
Оросуудыг оруулья эсвэл иран болон булангийн орнуудад санал тавьж колонк нээх урилга өгье
hangalttai horongotei bo0lson shyy dee . tegj kanadad yr hyyxdee suurishuulj mongo gadagshluulj bhaar mongoldoo mongooroo tos bolowruulax yildwer bariacnee.
hangalttai horongotei bo0lson shyy dee . tegj kanadad yr hyyxdee suurishuulj mongo gadagshluulj bhaar mongoldoo mongooroo tos bolowruulax yildwer bariacnee.
Үгүй ээ наад шатахууны чинь ард монголын мафийн бүлэглэл байдаг юм шиг. Башнефт ч бай роснефт ч бай альнаас нь ч хамаагүй авч найдвартай хямд түлш монголд оруулж ирье гээд ноднин хэдэн орос орж ирээд энд тэнд уулзаж яваад бараагүй мөнхөд өндөр үнэтэй бензин хэрэглэх тавилантай юм шиг байгаам бид
Энэ удаа “Роснефть”-ийн зүгээс бидэнд борлуулалт хийх эрх өгвөл 30 хувь хямд үнээр шатахуун заръя гэсэн гэнэ. орос ах нар арай л хантай идэж ууна даа !!! дэмжиж байна !
BICHIH BICHIHGUI YUM BICHIH YUM. YUMIIG DAN HARAAR BICHIH YUM DAA. UNUUDRIIG HURTEL ENE HEDEN COMPANIUDIIN ORUULJ IRJ BAIGAA SHATAHUUNAAR NI MONGOL ULS GOLOO ZOGOOJ BAIGAAG NEG BODOJ UZDEG YUM BOLOV UU. HIIJ BUEEJ BAIGAA HUNII AJILD BUU SAAD BOL. TSAANA CHINI MONGOLDOO GAZRIIN TOS BOLOVSRUULAH UILDBER BARIH TALAAR SONOR MYALAASAN MEDEE GARSAN BAINA. ARD NIITEEREE DEMJEED TUSLAAD YAVIYA.
Яриад л байдаг бичээд л байдаг. Тэгээд л нэмэгдсэн ч гэсэн бөөн бөөнөөрөө шахцалдан хэрэлдэн дайралцан дугаарлаж байгаад л авцгаадаг. Тэгээд наадуулыг чинь одоо яах юм... Нэгэнь даам гарцан гарууд шүү дээ
Эдгээр луйварчид ханаж цадахгүй. Ард түмний амьдрал эдэнд огт хамаагүй. Өөрсдөө гадаадад хаус авч үр хүүхдэдээ татах хар тамхиныхан мөнгийг олох гээд ухаан жолоогүй байгаа биз
энэ авгай нефть боловсруулах үйлдвэрийг бариулаагүй их нүгэлтэй хүн дээ чиний мөнгө цаас чи мөнх биш мөнгөө ард түмэнд тараа
orosiin neftiin kompanuudiig oruulj ireh heregtei tegj baij benzinii une buurna
benzin borluuldag companiudiin ezed dandaa M.A.Namiihan bdag.ted l mongolchuudiin amidraliig doroituulj yumnii une nemegduulj uursduu hanaj tsadahgui bayjij bna.namiin handiviig ted l burduuldeg bolohoor ardiin nam zasag barihad ted l duraaraa aashildag.tedend shaardlaga tavij eserguutsvel uzuuleh gevel nam n mungugui bolno.
MAN -n gar hol bolson arcgaagui shunaltai hulgaich nar sonotugei
Нүгэл нүдээрээ гарна гэж үг байдаг энэ хүмүүсийн шунал хэрээс хэтэрлээ өөрсдөд нь муу юм болохгүй ч үр хүүхдэд нь хэцүүдэх л байхдаа Алдагдалтай ажилласан гэж яаж ичихгүй хэлж байнаа ашигтай ажилласан болоод л ШТС энд тэндгүй нэмж бариад байгаа биз дээ арай л дэндүү муухай хүмүүс юм даа хэлэх муу үг ч олдохгүй юм
Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081
Ard tumnii karmaanaas hulgailsan mongoo bugdeeree off shore0t avaad nuuchihsan ergeed eh orondoo hiisen yamar ch horongo oruulalt bhgui ene luivarchidaas ard tumen salah bolsiim bishuu
Ugaasaa orosoos 100% haraat yum chin orosiin shatahuun tugeeh stantsiig oruulj irj ene hun chanargui huvalzuudiin biznesiig zogsooyooo
barag ter ni deer yum bish uu tatbar tulnu humuusiig tsalin juulaad benzin ni hyamd
Энэ 2 хулгайч л энэ зохиомол хомсдолыг бий болгож Засгийн газрыг эрхшээлдээ оруулахыг санаархаж байгаа нь үнэн.Ичих нүүргүй муусайн луйварчид
BENZIN TULSH , ARHI TAMHI ZARJ HULJSUN LUIVARCHID NI ENE TURIIN SHUNALTAI HULGAICH NARIIN BUGSUUR NI GARTAL MUNGU CHIHEED ,HELIIG NI AVAAD BUGSIIG NI TAGLCHIHAA BIZ!!!
Hutsaarai...hunii hulgaich idej bsnaas uuriin hulgaich ni deer bgui dee
ta nar hangalttai horongoton bolson . odoo uls orondoo yildwer bguulj olon hyniig ajiltai bolohod huwi nemree oruulj shine texnologi oruulj ireecnee. bi huwidaa yndesnii horongoton toryylex gej te nariig sul tawisan gej boddog shyy