С.Баярцогт оффшорт мартсан компаниа эргэхээр явав уу

2018 оны 01 сарын 15

Өнгөрөгч 2016 оны сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэхээр жип машины цуваа хөлөглөн бэлээ гайхуулж явсан С.Баярцогт дархлагдсан гэж болох Сэлэнгэ аймгийнхаа тойрогт өвдөг шороодчихоод ирснээс хойш сураг тасрав. Ийн бэнчингээ гайхуулах үед тэрбээр УИХ-д дөрвөн удаа сонгогдсон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гээд “давхар дээл”-тэй халууцаж явсан гээд бодчих. Захын нэг улстөр сонирхогч гудамжнаас нэрээ дэвшүүлээгүй гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Тэгэхээр өндөр үнэтэй жип машин жагсаалаа гээд сонгогчдоос санал зулгааж болдоггүйг С.Баярцогт харуулсан нь баярхах дуртай бусдад том сургамж болсон байх. Аль тэртээ 1996 онд Сэлэнгэ аймагт хатгаад орхисон цэнхэр тугаа 20 жилийн дараа ийнхүү жип машины цуваагаар дайрч унагачихаад ирсэн юм даг. Энэ тугийг 2000-2004 онд бас нэг унагаасан. Түүнээс бусад 16 жилд С.Баярцогтын гэх туг тариалангийн эх нутагт намирсаар байсан хэрэг. Энэ үед унахаас аргагүй процессууд шил даран болсон. Юуны өмнө зүдэрсэн сонгогчдынхоо дунд зүс ижилсүүлсэн олон жип хөлөглөн бэлээ гайхуулж очсон нь “Өлссөн хүнд өөх ярихын” үлгэр болсон нь хамгийн том шалтгаан болов уу.  

    Мөн нэг шалтаг нь түүнийг УИХ-ын дэд даргаар ажиллаж байхад ХОМ-д дурдагдаагүй компанийн орлого болох нэг сая ам.доллар оффшор бүсээс илэрч албан тушаалаа хүртэл өгч байв. Өөрийн данстай компаниа орлогтой нь нуун дарагдуулна гэдэг УИХ-ын гишүүнд хуулиар хориотой зүйл учраас мань эр сандарч, “Би гэр бүлдээ л санаа зовж байна” гэх зэргээр чамгүй шуугиан дэгдээсэн. Харин нууц дансны мөнгө хэрхэн хаанаас эх үүсвэртэй вэ, яагаад нуух болов гэхэд тэрбээр шуудхан л “Би тэр компанийнхаа нэрийг ХОМ-т тэмдэглэхээ мартчихсан” хэмээв. Нэг сая ам.долларын ногоон мөнгөн хадгаламжтай компаниа мартана гэдэг Сэлэнгийн сонгогчдын бүү хэл монголын баячуудын ой тойнд ч буухгүй биз. Тэгэхээр нэг сая ам.доллараа дансанд хийснээ мартчихаад тус бүр нь 200 шахам сая төгрөгийн үнэтэй арав хорин жип хөлөглөөд очихоор бүсээ чангалчихсан сонгогчдын дургүй хүрнэ биз дээ. Уначихаад нүдүүлээгүй ирсэн нь их юм. С.Жавхлан шиг үхэр тэрэг хөлөглөөд очсон бол чухам яах байсныг таах аргагүй. Үүнээс харвал С.Жавхлангаас ч тэнэгдүү улстөрч гэдэг нь харагдана.

Ийнхүү Сэлэнгэ аймагт ахин туг мандуулах эсэх нь ихээхэн эргэлзээтэй болсон С.Баярцогт хаана явна вэ гээд сураг тавихаар мэдэх хүн үгүй юм. Дам сураг сонсоход хувийнхаа компанийн ажилд буюу эхнэртээ тусалж байгаа гэх. Тиймээс утас цохиж дуудахад гадаадад буй дохио өгч байгаагаас үзвэл оффшор бүсэд мартсан нэг сая ам.доллараа авахаар явсан байх магадлалтай. Заавал авах бус нэмэхээр явсан ч байж болно. С.Баярцогт одоо ямар Төрийн алба хашиж байгаа биш, УИХ, Засгийн газраас алс байгаа хүн хэдэн ч нууц дансанд хэдэн ч сая ам.доллар байршуулаад явж болох учраас үүнийг төдийлөн сонирхосонгүй. Цагтаа Оюутолгойн гэрээг үзэглэж, Төрийн мөнгөний авдарны түлхүүр атгаж явсан хүнд ганц нэг сая ам.доллар байх байлгүй дээ. Тэр тусмаа Оюутолгойн гэрээний асуудал өдгөө ч маргаан дагуулсаар байгааг бид мэдэх учраас хойш тавъя.  

Өвдөг шороодсон бас нэг шалтаг нь түүнийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байх үед “Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д эзэмших 49 хувийг УИХ-аасаа нуун хувийн хэвшилд өгсөн хуйвалдаанд оролцсон эздийн нэгээр зүй ёсоор нэрлэгдэж байв. Энэ үед Ч.Сайханбилэгийн нууцаар хийсэн гэх Дубайн гэрээ, “Чингис” бондын мөнгөний зүй бус зарцуулалт гээд С.Баярцогтын гал тогоог нь барьж байсан Засгийн газарт зүй бус акц олонтаа өрнөсөн. Энэ бүхий л сөрөг үйл явц нь сонгуулийн уур амьсгалтай зуузай холбосон нь түүнийг унахад нөлөөлж таарна. Үнэн хэрэгтээ Сэлэнгэд очиход “Сайн хувьцаа” нэртэй 300 мянган төгрөг үе шаттай өгнө гэхээс өөр эерэг зүйлгүй тавьж буусан учраас яах ч арга байсангүй.

Тэгэхээр ирээдүйн улстөрийнх нь карьер, өөрийнх нь хүсэл сонирхол хаана явааг тандах гээд үзлээ. Хөндлөнгийн сурвалжуудын хэлж байгаагаар улстөрийнхөө карьерийг лав орхихгүй бололтой. Учир нь Сэлэнгэ аймгаар байн байн зочилж, тэнд болж буй Шагайн харвааны тэмцээнээс эхлээд олон уралдаанд түүний шошготой шагнал, мөнгө дагалдах болсныг ч дуулгасан. Мөнхүү Сэлэнгэ аймгаар овоглодог урлагийн залууст үе үехэн дэмжлэг үзүүлж байгаагаас харвал зүгээр ч нэг нутаг амьтай сэтгэл гаргаагүй гэдэгт мөрий тавьсан ч болно. Нутгийн иргэдийн зүгээс С.Баярцогт УИХ-ын гишүүн байхдаа бараг ирдэггүй байсан. Харин ялагдсанаасаа хойш байн байн гүйгээд байх болж. Ирдэггүй нөхдийг хааяа нэг унагаж баймаар юм хэмээн хошигнох хариулахын завсарт үг хаялаа. Үүнээс харвал тэрбээр айсуй 2020 онд их улстөрд Сэлэнгээс орж ирэх төлөвлөгөөтэй сууж байна гэсэн үг. Тэгэхээр 2020 онд зүс ижил олон жип бус үхэр тэрэг хөлөглөж очихоо л мартуузай гэж захих байна.

С.Баярцогт 2008 оны сонгуулийн өмнө хэвлэлийн хурал зарлаж, нэрт хөгжмийн зохиолч Ц.Чинзориг агсны “Ус мөрөн олон шиг” дууг сонгуулийнхаа сурталчилгаанд ашиглаж байхаар хөгжмийн зохиолчийн гэр бүлтэй гэрээ хийн, 20 сая төгрөг өгч байсан цагаас хойш 10 он улирсан байна. Энэ үеэр С.Баярцогт “Миний улстөрийн нас болоогүй байна. Ямартай ч 20 жил байгаа. Тэгэхээр би энэ дууг 20 жил ашиглахаар хөгжмийн зохиолчийн гэр бүлтэй тохиролцоо” хэмээж байсан. Тэр цагаас хойш С.Баярцогт

-“Улс орон олон чиг Монголыг минь яаж гүйцэхэв"-

"Ус мөрөн олон чиг Сэлэнгийг минь яаж гүйцэх вэ” гэсэн мөрийг тренд болгон сонгуульдсаар ирсэн түүхтэй. Улстөрд бага залуугаасаа явсан болохоос биш тэр өдгөө 50 насыг шүүрч яваа идэрхэн эр. Улстөрд ид ухааны бяр зааж амьдрах нас мөн үү гэвэл мөн. Судлаач Д.Ганхуяг нэгэнтээ “С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарын физологийн нас нь яагаа ч үгүй байгаа ч улстөрийн нас нь бол авсанд орох болсон гэсэн нэг үг бий. Бас л тунгааж бодох л үг. Арга ч үгүй юм 20 гаруйхан настай их улстөрд тавьж өнөөдөрт золгоход улстөрийн амьдралд 30 жил болсон ч ямар ч өөрчлөлтгүй, буруу зөрүү замаар явсаар өнөөдөрт ирсэн учраас судлаач ийн бухимдсан болов уу.

Ийм л харьд боловсрол эзэмшиж, Хувьсгалт залуучуудын үүрээс ажлынхаа гарааг эхлүүлж байсан С.Баярцогт УИХ-д дөрвөн удаа сонгогдохдоо гурван ч удаа Засгийн газарт багтснаас харвал бялуунаас хоцорч байсангүй. Ардчилсан сонгуулийн түүхэнд АН хоёр удаа засаглаж, нэг удаа МАН-тай хамтарч, нэг удаа Их эвслийн Засгийн газарт багталцсан түүхтэй нам. Энэ дөрвөн боломжоос дөрвөн удаа сайдын суудал хүртсэн цор ганц хүн нь С.Баярцогт байх. Үүнээс харвал нэг сая ам.доллар дансанд мартчих хэмжээний хөрөнгөжсөн хүн гэж болохоор. Ямартай ч улстөрийн түүхийг нь дэнсэлж үзвэл хар тал нь илүү жин дарах нэгэн бодьгал айсуй сонгуульд бэлтгэхийн зэрэгцээ Сэлэнгэ-Улаанбаатар-Оффшор бүс гэсэн маршрутаар зорчин буй бололтой.  

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Vv(194.230.155.150) 2018 оны 01 сарын 17

Ene hed buur usand haysan chulu shig alg bolchloo, jinhen gemt humuus, olj ard tumnii baylgaa butsaaj avyaa

0  |  0
иргэн(202.179.25.193) 2018 оны 01 сарын 16

Энэ хүмүүсийн төрд байх хоног дууссан байхаа.Ямар нүүрээрээ иргэж ирнэ гэж ард түмэн тэнэг тэнэг гэхэд одоо болох байхаа.Эзэний алва ээлжтэй гэж.

0  |  0
SKYLITE(197.211.59.170) 2018 оны 01 сарын 16

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

0  |  0
Ард(103.57.95.159) 2018 оны 01 сарын 15

ХУ Ж АА Г ДҮҮЖЛҮҮР ХҮЛЭЭНЭ

0  |  0
mnbv(212.197.173.193) 2018 оны 01 сарын 15

javhalangaas tenegduu....jag unen ha ha

0  |  0
Зочин(59.153.112.60) 2018 оны 01 сарын 15

Энэ нөхрийг луйварчин,хулгайчийг барьж буудахгүй яагаад явуулаад байгаа юм вэ?Маргааш барьж хор.

0  |  0
Цэнд (66.181.188.238) 2018 оны 01 сарын 15

Сайхан худлаа нийтлэл бичих юмаа...

0  |  0
Zochin(202.179.24.65) 2018 оны 01 сарын 15

Ene luibarching tenger nirgeg

0  |  0
Alah yumsan(66.181.161.28) 2018 оны 01 сарын 15

Ulsaa harinhand zarchihsan ene gulugiig bayn hulgaichuuda hamgaalsan huuligui bl shudarga unen huulitai uls oron bsan ali dr tsaaziin yalaar nasaar n horih yalaar shiitgeh bsan yum.

0  |  0
zochin(66.181.160.122) 2018 оны 01 сарын 15

harin ch ih hurlin gishvvn bhdaa hamgin ih irj irgedteigee uulzaj tailangaa tawidag gishvvn bsan yum shvv busdigaa hezee ch muulj shou hideggvi hvni mos chanartai hvn bsan selenge baitugai mongold ih olon sn vil hsen tsag hugatsaa zow buruug ni haruulna bizdee selenginhen bayraa hvvgee sanaj bna haana ywna we shildeg negnee doosh hideg muu zangaa mongolchuud mini vgvi himeer bna shvv m.enhbold gesen im muuhai jinhene luiwarchin tord bgaa tsagt mongol helmegdvvlleltees salahgvi l bolowuu enee baabaa hvni bvleglelees l salah heregtei bna!!!!!!!!!!!

0  |  0
зочин(66.181.160.10) 2018 оны 01 сарын 15

жаахан сийрэг ухаантан болгоноо доош нь хийх нь монгол ухаан биш дээ?.аль нэг гадныхныг түшдэг бүлэгт таалагдаагүй учир..бас байгаа даа

0  |  0
орхон(202.9.40.181) 2018 оны 01 сарын 15

сайханбилэг баярцогт элбэгдорж гм аны нохдыг устгах л хэрэгтэй 30 жил монголоор тоголлоо

0  |  0
сэлэнгэ (202.179.31.59) 2018 оны 01 сарын 15

Сэлэнгэчүүд Баярцогтыг санаж байна. Их юм хийсэн шүү гишүүн байхдаа МАН ы нэг мангар авгай юу ч хийхгүй байна шдээ. 2016 оны сонгуульд ганцхан Баярцогт л оффшортой мэтээр маш их дайрсан. Одоо тэгээд МАН д оффшорчин алга уу.

0  |  0
м(203.91.117.8) 2018 оны 01 сарын 15

хэ хэ монголд эрдэнэчинэгээс бусад нь тамхи татаж архи ууж сээгс хийдэггүй юм байна ха ха тэгэхээр 3-н сая монголчууд бүгд эрдэнэчимэгийн хүүхдүүд гэсэн үг шүү дээ эхийгээ муулж яахнав дээ.

0  |  0
Zochin(27.123.212.132) 2018 оны 01 сарын 15

Ene muu hulgaich odoo bolson yasan shunaltai hulgaich be bas dahij mongoloos, bidnees hulgailah sanaatai baih ni ee yg ni shorond baih estoi hulhaich shvv dee

0  |  0
иргэн(103.229.120.156) 2018 оны 01 сарын 15

Яг үнэнийг хэлэхэд офшор Баярцогт хуужаа, архи, тамхи, сээксийг төрийн ордонд сурталчилдаг Шаамий Эрдэнэчимэг 2-оос болж АН өнгөрсөн сонгуульд нам ялагдсан шдээ. Одоо энэ 2-ыг намаасаа хөөхгүй бол дараагийн сонгуулиар дахиад л ялагдана.

0  |  0
zochin(119.40.103.66) 2018 оны 01 сарын 15

Bayartsogt Saihanbileg geh met nuhduud yagaad yambiig ni edelchiheed yal zemgui yabj baidag yum be ? Barij hotih estoi biz dee.Shudarga l baitsgaaya.

0  |  0
zochin(119.40.103.66) 2018 оны 01 сарын 15

Bayartsogt Saihanbileg geh met nuhduud yagaad yambiig ni edelchiheed yal zemgui yabj baidag yum be ? Barij hotih estoi biz dee.Shudarga l baitsgaaya.

0  |  0
Зочин (59.153.113.77) 2018 оны 01 сарын 15

Баярцогт оффшорт байгаа мөнгөө Монголдоо оруулж ирвэл нүгэл нь бага боловч багасана.Хэрэв оруулж ирэхгүй бол хятад гэдгээ батална

0  |  0
Зочин(202.131.249.2) 2018 оны 01 сарын 15

ENE MET HULGAI NARIIG ALAH L HEREGTEI DEE !!!

0  |  0
Зочин(202.131.249.2) 2018 оны 01 сарын 15

ENE MET HULGAI NARIIG ALAH L HEREGTEI DEE !!!

0  |  0
S(27.123.214.102) 2018 оны 01 сарын 15

Ter ix munguuruu ard tvmnee ajliin brtai bolgoj ulsdaa nemer boloxgvi dee munguu dagaad ter gazar ruugaa bvrmudun yaubal taarna

0  |  0
zocnin (68.145.61.75) 2018 оны 01 сарын 15

uls orondoo mongoo oruulj irwel mongolcnuud maani oor boloh bizee.

0  |  0
Top