Сурвалжлага: ”АИ-92”-ыг борлуулахгүй байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 15

 “Шатахуун нэмэгдэх  ямар ч үндэслэл байхгүй. Хэрвээ нэмэгдвэл шатахуун түгээх компаниудад хариуцлага тооцно” хэмээн хэд хоногийн өмнө салбар яам нь мэдэгдсэн. Гэвч энэ сарын 12-ны оройноос эхлэн ихэнх шатахуун түгээх станц АИ-92 бензинд хязгаарлалт хийж, улмаар 13-наас “Бензин дууссан” гэх цуурхлыг тарааж эхэллээ.

Өөрөөр хэлбэл, өнгөрсөн баасан гаригаас эхлэн шатахууны эрэлд гарсан жолооч нар нааш, цаашаа холхилдоцгоох нь тэр. Иргэд олныг бухимдуулаад байгаа энэ асуудлаар манай сайт дараах сурвалжлагийг бэлтгэн хүргэж байна.

-Шатахуун түгээх станцууд бензинээ хэдэн төгрөгөөр борлуулж байна вэ?-

 

ШТС-ууд бензиний үнээ хэрхэн нэмсэн талаар тодруулахаар “Сод Монгол”-ыг зорилоо. Тус ШТС-ын хувьд  өчигдрийн 13.00 цагийн байдлаар “Зөвхөн картаар олгоно” гэсэн бичиг гаднаа наажээ. Түүнчлэн АИ-92 бензинийг олгохгүй, харин нано АИ-92-ыг 1840 төгрөгөөр олгож байв. Өмнө нь нано АИ-92-ыг 1710 борлуулж байсан бол ийнхүү үнээ даруй литр тутамд 130 төгрөгөөр нэмсэн нь илт байв.

Үүний дараа “М-Ойл” шатахуун түгээх станц орлоо. Тус станц АИ-95 бензинийг 1800 төгрөгөөр, харин АИ-92 засвартай гэх шалтгаанаар борлуулахгүй байлаа..

 Харин дараа нь Сансрын колонк дахь “Шунхлай” шатахуун түгээх станц дээр очиход хаалгаа барьсан байв.

Тэгвэл “Петровис” шатахуун түгээх станцын хэд хэдэн салбараар ороход машин тасрахгүй зарим нь маш их ачаалалтай харагдав. Тус  станцын түгээгч  “АИ-95 бензинийг 1800 төгрөгөөр, харин  энгийн АИ-92 байхгүй, нано АИ-92-ыг өгч байна” хэмээн ихэд ундууцаж, үнийг нь хэлэхээс ч цааргалж байлаа.

 

Хэдийгээр үнийн самбар дээрээ АИ-95 бензин 1970 төгрөг гэж бичигдсэн ч шатахуун түгээгч 1800 төгрөгөөр зарж байгаа гэснээс үзэхэд шатахууны үнэд өөрчлөлт орсон нь харагдаж байна.

Петровисийн хувьд ийм байсан бол “Жаст-Ойл” шатахуун түгээх станцын хувьд АИ-95-ыг 1820 төгрөгөөр зарж байлаа. Мөн тус станц  “Зөвхөн картаар олгоно” гэсэн бичиг наажээ.

“Цаанаасаа битгий олго гэсэн”

Шатахуун түгээх станцуудаар сурвалжлага бэлдээд явж байх энэ үеэр  шатахуун түгээх газрын түгээгч /нэр, ажлаа нүүцлахыг хүсэв/ “Манайд долоо хоногийн нөөц байгаа. Цаанаасаа битгий олго гэсэн юм. Тэгээд олгохгүй байж байна. Оройхондоо яахав тамхины мөнгө өгье гэсэнд нь өгнө” гэв.

Өдрийн цагаар бензин олгож байсан газрууд оройн цагаар олгохоо больсон нь ажиглагдаж байлаа. Утаандаа угаартаж, уурандаа цухалдан яваа улаанбаатарчуудын бухимдлыг ийнхүү шатахууны үнийн савлагаа улам ихээр өдөөж байна.

 

Э.Цэрэнлхагва

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SKYLITE(197.211.59.170) 2018 оны 01 сарын 16

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

0  |  0
koi(41.85.161.187) 2018 оны 01 сарын 15

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол,  гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Top