Архины араас техникийн зориулалттай шингэн ууж хордоцгоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 15
Архинд хордож нас барсан хэрэг Дорнод аймагт гарчээ. Тодруулбал, энэ сарын 11-ний өдөр Дорнод аймагт есөн хүн архинд хордож, нэг нь газар дээрээ нас барсан ноцтой хэрэг гарсан байна. Тэд, "Улаанбаатар хотоос мал мах авахаар очсон иргэн Т машины мотор хөлдөхөөс хамгаалах зориулалттай цэнхэр өнгийн шингэн гаргаж өгсөн. "Өмнө нь ууж үзсэн, зүгээр"" гэж хэлсэн хэмээн мэдүүлээд байгаа аж.
 Дорнод аймгийн Дашбалбар сумаас хойш 70 км-т мал, мах авч явах үедээ тэдгээр иргэд архидан согтуурч, техникийн зориулалттай шингэн нэмж ууснаар ийн хордсон байна.
Улаанбаатар хотын иргэн Т зүрх нь зогссон байдалтай Дашбалбар сумын эмнэлэгт хүргэгдэн очсоноор бусад хордсон хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн амь насыг нь аварч амжжээ. Одоогоор өвчтөнүүдийг БОЭТ-д шилжүүлэн авчраад байна. Нэг иргэний биеийн байдал хүнд, бусад нь хордлогын шинжтэй эмчлүүлж байна гэж мэдээллээ. Энэ байдалтай холбогдуулан Дорнод аймагт архи, согтууруулах ундаа худалдаалахыг хорьж, онц байдал зарлажээ.
Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SKYLITE(197.211.59.170) 2018 оны 01 сарын 16

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

0  |  0
Зочин(202.131.249.2) 2018 оны 01 сарын 15

ДЭЛГҮҮРТ ЗАРАГДАЖ БАЙГАА АРХИНУУД Ч БАС Л ХОР ШҮҮДЭЭ ДОНТУУЛАГЧ ХИЙЧИХСЭН

0  |  0
Dariimaa(66.181.161.63) 2018 оны 01 сарын 15

Arhind tolgoigoo medvvlchihjee ingej dontoj uujiij iim hvnd bdl orj bn shde tsaashdaa uhaantai bgaarai ami amidral 2 hamgiin vnetei shvv

0  |  0
Зочин(59.153.113.77) 2018 оны 01 сарын 15

Архичингууд юу л бол юу уудаг.Хороо уугаад үхвэл үхэж л байг.

0  |  0
Top