Эрүү, зөрчил шалган шийдвэрлэх хуулиудыг хэрэгжүүлэхэд гарч буй хүндрэлийг хэлэлцэв

2018 оны 01 сарын 15

 

Баян-Өлгий аймгийн прокурорын газраас  тус аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид,  аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй уулзалт  хийж Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиудыг хэрэгжүүлэх явцад  гарч буй хүндрэл бэрхшээл, анхаарах асуудлын талаар ярилцав.

Уулзалтаар Эрүүгийн хуулийн  6.7-д заасан  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд  оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх,  хорих ялаас чөлөөлөх,  албадлагын арга хэмжээ хэрэглэх,  мөн хуулийн 7.1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх ажиллагаа, өсвөр насны хүүхдэд оногдуулж буй ял, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа,  зөрчлийн шүүх хуралдаанд прокурор оролцох ажиллагаа, торгох ялын   хэрэгжилт зэрэг  асуудлаар хэлэлцэж зарим зөрүүтэй ойлголтуудыг нэгтгэн хуулийг нэг мөр, зөв ойлгон  хэрэгжүүлэхээр  болжээ.

Түүнчлэн эрүүгийн хавтаст хэрэгт цугларч буй нотлох баримтуудыг үнэлэх, хавтаст хэргийн бүрдүүлэлтийн талаар хэлэлцэж гарсан санал, шүүмжлэлийг нэгтгэн аймгийн прокурорын газраас хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагуудад чиглэл өгөхөөр болсон байна.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SKYLITE(197.211.59.170) 2018 оны 01 сарын 16

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

0  |  0
Top