Эрх баригч нам нь хоёр талцалд чамгүй хугацааг өнгөрөөж, Их хурлаасаа хойш эв эеийг хичээх болсон гэх авч дундаа хэчнээн маргаантай байгааг шатахуун түлшний үнийн савлагаа, зохиомол хомсдолоос харж болно. Тодотгож хэлбэл, шинээр байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын үйл ажиллагааг харлуулах, гацаах гэсэн бүлэглэлийн оролдлого нь шатахуун түлшний Онцгой албан татвар, зориудын хомсдолоор илэрч байна. Түүнээс бус Онцгой албан татвар бол Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан нөхцлийн дагуу нэмж, энэ сарын 1-нээс мөрдөж эхэлсэн зүйл.
Түүнээс жилдээ 1.2-хон сая тонн шатахуун түлшний хэрэглээтэй улсад 115 сая тонн шатахуун түлшний нөөц байхад яагаад хомсдол үүсэх гэж. Байнга шантааж хийж ирсэн монополь эрхтэй шатахуун импортлогчид төрөөс 260 тэрбум төгрөгийн татаас нэхсэн. Уг нь Төр шатахуун түлшний Онцгой албан татвараас 294 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэх бодлого барьсан ч ийнхүү импортлогчид энэ мөнгөтэй дүйхүйц хэмжээний татаас нэхсэн нь шууд улстөрийн захиалга гэж харахаас өөр аргагүй.
Бүр тодотговол, МАН-ын угшилтай “НИК”, “НИК”-иас гал тасалсан “Петровис”, мөн “НИК”-иас туршлага тасалсан “Сод Монгол” компаниуд шатахууны хомсдол бий болгон нийгэмд бухимдал үүсгэж байгааг ч анзаарсан биз ээ. Түүнээс өнөөдөр бусад жижиг компаниуд шатахуун түлшээ түгээн хэвийн ажиллаж байна. “Петровис”-ийн Ж.Оюунгэрэл эртнээс өдгөөгийн УИХ-ын дара М.Энхболдын нөмөрт бизнесээ зузаалж ирсэн хүн. Оффшор бүсэд данс нээх болтлоо баяжсан энэ хатагтай үе үеийн эрх баригчдад нөлөөлж шатахууны үнэд монополь эрх эдэлж ирсэн гэдэгтэй хэн ч маргахгүй. Харин өнөөдөр энэхүү монополь эрх нь зөрчигдөж байгаа учраас бүлэглэлийн захиалгаар шантааж үзүүлж байгааг ойлгох хэрэгтэй. Нөгөө талаас О.Содбилэг гишүүнийг “Петровис”-оос хаашаа ч нуух аргагүй. Тухайн үед НИК-ийн хувьчлалд зориулсан мөнгө нь “Эрдэнэт” үйлдвэрээс салаалсан гэдгийг ч хэвлэлийн архиваас харчих. Үүнээс харвал улстөрд олон жил бугшсан олигархи бүлэглэлийн ээлжит ажиллагаа нь ийнхүү хомсдол үүсгэхэд хүргэж байна. Ц.Анандбазарыг МАН-ын дарга асан М.Энхболд сайдын суудалд зүтгүүлээд олонхийн дэмжлэг аваагүй гээд улстөрийн нөхцөл байдлыг надаар хэлүүлэхгүй мэдэх биз ээ.
Нөгөө талаас У.Хүрэлсүхийн Засгийн газрын шийдвэрлсэний дагуу Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт Газрын тосны үйлдвэр байгуулахаар төсвөөс 250 тэрбум төгрөг суулгаад өгчээ. Энэ ажлын дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор газар дээр нь ажилласан. Ийнхүү олон жил дамжиж яригдсан Газрын тос нэрэх үйлдвэрийн ажил гараанаасаа гарсанд нефть импортлогчид ч дургүйцэж байгаагийн нэг илрэл энэ байх. Арга ч үгүй, олон жил шатахууны импортоос өндөр ашиг хожиж суусан импортлогчид, тэднийг хаацайлагч улстөрийн бүлэглэлд энэ шийдвэр таалагдахгүй байгааг л харуулсан явдал болов уу.
Шатахуун импортлогчид нь МАН-ын угшилтай ч АН-ын нөхдүүдтэй эрх ашгаа нэгтгэсээр ирсэн хэтэвч нэг гэж болох хүмүүс. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд тэд шантааж үзүүлсээр байгаад урт хугацааны хөнгөлөлттэй 120 сая ам.долларын зээлийг хуваан авсан гэдгийг ч хөндлөнгийн эх сурвалж хэлдэг. Үүний дийлэнхийг дээрх шантаажлагч компаниуд хуваан авсан бололтой юм. Тухайн үед дэлхийн зах зээл дээр баррель нефтийн үнэ шалан дээр унаж, тэр хэрээр ОХУ-д ч шатахуун түлшний үнэ маш хямд байсан. Өөрөөр хэлбэл үнэ нэмэх ямар ч шаардлагагүй үед Н.Алтанхуягийн Засгийн газрыг шантаажилж байгаад 120 сая ам.долларын зээл авч л байсан. Нийгэм эдийн засгийн ороо бусгаа ийм эгзэгтэй цагт шатахуун импортлогчид ч нийгмийн хариуцлагаа ухамсарлах учиртай. Улс орноо эдийн засгийн хямралаас гаргах аян өрнөж, эгэл жирийн эрдэмтэн мэргэд хүртэл хандив тусламж өгөхөөс эхлээд УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хувиасаа 100 сая төгрөг хандивлаж л байсан. Гэтэл Монгол Улсын нефтийн зах зээлд олон жил ноёрхож, оффшор бүсэд мөнгө байршуулах болтлоо баяжсан импортлогчид маань эдийн засгаа тэтгэх нь бүү хэл улам унагааж өөрсдөө баяжихаар улайрч байна. Бүр улстөрийн бүлэглэлийн захиалга биелүүлж байгаа нь харамсалтай.
Нефть нэрэх үйлдвэр үүд хаалгаа нээж эхлэх цаад талын хугацааг 2021 он хэмээжээ. Тэгэхээр бид шатахуун импортлогчдыг 2021 он хүртэл давраах хэрэггүй. ОХУ-аас манай улсад шатахуун түгээх станц байгуулах саналыг эртнээс тавьж ирсэн. Энэ саналыг хүлээж авч, даварсан импортлогчдын эрхийг хазаарлах цаг нь болсон. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхгүйгээр зах зээлийн шударга өрсөлдөөнийг бий болгоход яагаад болохгүй гэж. Аяндаа нефть нэрэх үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ гаргаад эхлэхээр ОХУ-аас орж ирсэн шатахуун түгээх станцууд ч зах зээлийн үнэт зарчимд бүрэн шилжинэ. Эсвэл нутаг буцна. Зарчим ийм байхад улстөрийн олигархи бүлэглэлийн захиалгаар хөдөлдөг даварсан импортлогчдыг хазаарлах цаг нь болсон.
С.Ууганбаяр
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 29 )
enh boldiig zailuulah heregtei nik iig hudalj avsan mungu erdenetiinh tegeheer hergiig suhuh heregtei gol ezen n shiitgele huleesen
A za zasgiin gazaraa ungah geed l ingeed bgaa bh ne
Харин ч сайн юм боллоо яг үүн дээр нь ард түмэн тэмцэх хэрэгтэй.муусайн луйварчдыг одоо л зайлуул.эд нар юу чадах юм гэж басаж байгаа биз.
Энэ даварсан импортлогч нар арай биш байгаа юм тэр роснефтийг нь оруулаад хандыг нь хага дарах хэрэгтэй шүү дээ
Хэрэв үнэхээр М.Энхболдын талынхан шатахууны хомсдолд хамааралтай ыайгаад түүнээ хэрэгжүүлсэн бол би ЗӨВ гэж хэлнээ???... Харинч тийм асуудал гаргадаггүй хүншдээ тэр М.Энхболд чинь???... Жудаггүй кзантай увайгүй үйлдлийнх нь эсрэг арга хэмжээ авах л хэрэгтэй???...
uls turjsun ard tumen uls ornoo suiruulnee gej..hagaraldaad bai..uls turjuud baidaa..luivarchid hojno gej tootsood baigaa yum baihdaa..buruul deveed baina daa..
Наад хужаануудаас чинь гарахгүй муу санаа гарнаа.хэлээд байхад ядаж энхамгаланг УИХ ы дэд дарга болгочих юм. Ай мөн МАН гаруудаа
Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM
М.Энхбөлдын балаг дуусахгуй.Тууний булэгийнхэн унэ нэмэхэд оролцож байна гэж байна.энэ унэн.Одоо иймэрхүү нөхрийг байлгаад байхуу?Бид ч дарлуулсаар тэд идсээр монгол дуусахнээ
YAG UNEN.........
Өөрийн сувьдаг шуналтанд идүүлж үхсэнээс гадны колон болж амьдарьяа
шунал,шулам,тулам,улс орноор айл гэр болж тоглох оо гэж.
Росснептийг оруулхад буруудахгүй анх санал орж ирхэд нь ард түмэн эсэргүүцэж болиулж байсан тэр хэрээрээ бид өнөөдөр ийм хэмжээнд хүртэл өөрсдийгөө непт импортлогчид доо дарлууллаа одоо идэж цадсан бол роснептийг оруулж ирэх цаг нь болсон
Оросууд нэг л хүрээд ирвэл дайн зарласан ч гарахгүй шүүдээ. Хүний нохой идэхээр өөрийн нохой идэгээ. Ул суурьтай л бна шүү. Бензинээр улс төржөөд ч яах билээ нефтийн цооног авах өгөхийн асуудал ч биш . Учраа дотроо олсон нь дээр
gemt hereg hiij baina oyungerel bolon busad hymyys,,,,choloot zah zeel shyydee, ed nariin gart oroh albagui shdee
gemt hereg hiij baina oyungerel bolon busad hymyys,,,,choloot zah zeel shyydee, ed nariin gart oroh albagui shdee
Хар нүдний шил зүүгээд пээдийгээд байж байгаагий нээ.Өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бол доо
hariuzlaga baihgui zovhon amin huvia hicheegchid ene businesiig hiij baina, hezeech uls oron ard tymniig bodohgui shdee. Baigaa gazruudiig dampuuruulj irged oorsdoo shine kompani baiguulj bolno shdee, negch hyn shatahuun avahgui dampuuruulah heregtei, delhiid shatahuun mash baga ynetei ulsuud ih baigaa shdee, naad luivarchid chin oorchlogdohgui ee !!!
hariuzlaga baihgui zovhon amin huvia hicheegchid ene businesiig hiij baina, hezeech uls oron ard tymniig bodohgui shdee. Baigaa gazruudiig dampuuruulj irged oorsdoo shine kompani baiguulj bolno shdee, negch hyn shatahuun avahgui dampuuruulah heregtei, delhiid shatahuun mash baga ynetei ulsuud ih baigaa shdee, naad luivarchid chin oorchlogdohgui ee !!!
ENE BOL UNEN MEDEELEL BN>ARD TUMEN MIN
Ene bol yg vnen odoo ed nariig shahah bodlogo heregtei hedii boltol monopol ywahaw
Uneniig bichij. Hogiin enhbold.
НИК-ийг нус болтол шахаад намалдагаар гоожуулөх цаг болжээ
115 tn saya shathuuni nootstei genuu shaan shaan gehed arai l shaaj bh chin. 100 jiliinhee sharhuuni heregtseeg nootsoltson gesen uguu erguu setguulchee
Үе үеийн засгийн газрыг эрхшээлдээ оруулсан Пeтровисын Оюунгэрэл авгай шунал яасан дуусдаггүй юм бэ.Монголын ард түмнийг шулсан мөнгөө оффшорт хүртэл аваачиж нууж байгаа байж одоо бас яах гээд новшроод байгаа юм.Одоо чамд шулуулах хугацаа бага үлдэж байна шүү
ТИЙМ БОЛ ТЭНЭГ Л БАЙНА ДАА
Hurelsuhiig kimchitei shulund huurtsugluj baih hoorond Ebe Mie 2 ner hundiig n navs unagaj gudmand gargah beltgelee ali hediine hangajee.Hurelsuh zorigtoi hirnee tenegduu deslegch yumdaa.Odoo bol ailchla gej tenej yavah tsag bish.Tegeed ch kimchinuud hund tusaldag garuud bish,hunees yum salgahaa l boddog uls.Battulga judo,sambogiin temtseen heseed tuuj yavah hoorond suudal n ganhaj ehleh viidee.Mongoliin shildeg 2 horchin niileed hudluhud Tulgand gal asaah mod ch ugui Hurelsuhgui boloh buizaa.