С.Берлускони: Итали бол зүгээр л новшийн газар, эх орон биш

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 15

Италийн “La Stampa” сонины сэтгүүлчид Ерөнхий сайд асан С.Берлусконигийн “Эх оронч үзэл” хичнээн хэмжээтэй болохыг батлах боломж олджээ. Тэрбээр шүүх хурлын үйл явцын үеэр хяналтаа алдахдаа үндсэрхэг үзэлтнүүдийн уурыг хүргэх дээрх үгсийг хэлсэн байна. Улс төрийн өрсөлдөгчид нь түүнийг хүүхэмсэг байдлаар нь далимдуулж улс төрийн тавцангаас зайлуулахыг үргэлж оролддог байсан ч масс түүний талд зогсдог байлаа. Гэвч эцэст нь үнэнд гүйцэгдэж, тэвчээр алдсандаа дээрх болчимгүй үгсийг унагасан аж.

Тэрбээр насанд хүрээгүй эмэгтэйчүүдтэй нэр холбогдсоноос болж, улс төрийн карьераа сүйтгэсэн юм. С.Берлускони гоо бүсгүй Руби-г Сицили аралд болсон гоо бvсгvйчvvдийн шалгаруулалт дээр ажигласнаас эхлэн эргvvлж эхэлсэн байна. Руби Сильвио Берлусконигаас мєнгє болон бусад аргаар нєхєн олговор авч дээрх секс vйлчилгээг хийж єргєєнд нь бэлгийн харьцаанд орж байжээ хэмээн шvvхийн баримтанд нотлон тэмдэглэжээ. Руби тэр vед 17- той байжээ. Санал асуулгын дүн нэр хүнд нь унаж байгааг илтгэж, нэгэн цагт 7000 ам,долларын хөлс төлөн зугаацаж явсан нэр алдарт дуртай бүсгүй шуугианыг улам дэвэргэж байгаад тэрбээр голдоо ортол “гомджээ”.  “Үр хүүхдүүд маань байдаггүйсэн бол байгаа бүхнээ зараад зайлах хүсэл ч төрж байна” гэх мэтээр хашгичсан гэж байгаа. Гэхдээ яг “хяналтаа алдчихсан” байх үедээ л дээ. Тайвширсныхаа дараа дээрх үгсээсээ татгалзаж ч магадгүй. Тэрбээр улс төрөөс холдож, биеийн жаргалыг “хөөх” болсон бөгөөд өнгөрсөн долоо хоногт Газар дундын тэнгисийн аралд дээр тансаг харш худалдан авсан байна. Түүнд мөн Карибын тэнгисийн аралд эзэмшил байдаг билээ. Антигуа арал нь Виржинийн нэгэн адил “Татварын хамгийн тааламжтай орчинтой” гэдгээрээ алдартай билээ.      


С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SKYLITE(197.211.59.170) 2018 оны 01 сарын 16

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

0  |  0
Top