Өвөрхангайд өвөлжилт хүндэрч, мал бэлчээрлэх боломжгүй боллоо

Өвөрхангай аймаг 2017 оны жилийн эцсийн мал тооллогоор 5 сая 744 мянган мал тоолуулж улсдаа тэргүүлсэн. Гэвч зуншлага тааруу байсан учраас энэ өвөл 7-8 суманд өвөлжилт хүндэрч, хунгар газраа 80-90 см, тал хээр газараа 20-30 см цастай байгаа нь мал бэлчээрлэх боломжгүй болжээ.

Энэ жил Өвөрхангай аймгийн 493 өрхийн 350 мянган  мал Дундговь аймгийн Эрдэнэ далай, Сайхан-Овоо, Төв аймгийн Дэлгэрхаан, Архангай аймгийн Хашаат сумдад отороор өвөлжиж байгаа аж. "Отороор очсон малчдаас татвар хураамж авахгүй байх зохицуулалтыг хийж, өөрийн аймгийн зүгээс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ" гэдгийг Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд онцоллоо.

 Тэрбээр энэ талаар хэлэхдээ "Баянгол, Сант, Төгрөг суманд 290 өрхийн 300,0 мал оторлож байна. Цас ихтэй сумдын малчдын нэг хүндрэлтэй асуудалыг шийдвэрлэн Баянтээгийн уурхайгаас 125 тонн нүүрсийг таван цэгт хүргэж малчдад ойртуулах ажлыг аймгийн зүгээс хийсэн.  Малчдын хувьд өөрсдийн нөөц бололцоог ашиглан өвс тэжээлээ базаажээ. Мөн сум орон нутгийн зүгээс отор нүүдлээр явахад нь дэмжлэг үзүүлж байна. Улсын онцгой комисс болон малчдынхаа дэмжлэгтэйгээр өвлийг өнөтэй давах бүхий л ажлыг зохион байгуулж байна" гэсэн юм. 

Түүнлэн улсын нөөцийн гурван салбар Өвөрхангай аймагт байдаг бөгөөд Засгийн газарт хүсэлт тавьсны дүнд Арвайхээр суманд улсын нөөцийн түр салбарыг нээжээ. Үүнд 1600 орчим тонн өвс тэжээлийн нөөц байгаа бөгөөд үүнээс  малчдад хөнгөлттэй үнээр борлуулах хүсэлтээ Улсын онцгой комиссын дарга, шадар сайд, ОБЕГ-ын дарга нарт хүргүүлжээ.

Э.Туул

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 3 )

vicentia [ 41.85.161.165 ]      |     1-р сарын 17 -нд, 03:34 минутанд

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

SKYLITE [ 197.211.59.170 ]      |     1-р сарын 16 -нд, 01:37 минутанд

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

Suren [ 202.9.40.30 ]      |     1-р сарын 15 -нд, 15:56 минутанд

Deer yrisan shig bol shan l bn. Malchdaa gsn setgel zurh gargaj bayarlaj bn bas. Gehdee am ajil n zorood bh wiidee orh burt hurch setgeliin dem bolooroi.

Go to top of page