Н.Учралын зөрүүдийг хөдөлгөх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах түүнээс ангижрах асуудал нь энэ жилээс шийдвэр гаргах түвшинд нэлээд хүчтэй яригдаж байна. Тэр тусмаа түүхий нүүрс түлэхийг аль болохоор багасгах тухай ихэс дээдсийн номлол газар авч байна.

Харин УИХ-ын шинэхэн гишүүн Н.Учрал чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ “Би тойргоороо явж, айлуудын байгаа байдалтай танилцсан. Хүүхдээ тэврээд гэртээ хөлдөж осгох гэж байгаа эмэгтэй байна. Тиймээс би энэ амралтын өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн 23-р хороогоор явж, нүүрс тараана”” хэмээн шоу ч юм шиг эсэргүү ч юм шиг зүйл ярьсан. Яагаад гэхээр агаарын бохирдлыг бууруулах, түүнээс яаж ангижрах тухай ярьж, тэр тусмаа түүхий нүүрс түлэхгүй байх тухай толгойгоо гашилгаж суухад гэнэт ийн мэдэгдсэн нь эсэргүү ч гэмээр сонсогдсон хэрэг. Мань гишүүн нээлттэй хуралдаанаар ийнхүү зарлачихсан учраас хэлсэндээ хүрэх гэсэн үү, үнэхээр өрөвдмөөр дүр зураг байсан уу тойргийнхоо 100 гаруй өрхөд нүүрс тараав. Н.Учралын бухимдал, зөрүүд зан нь ийнхүү Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны 100 өрхийг лав гал алдахааргүй болгож өгчээ.

Н.Учралын зөрүүд занг хөдөлгөөд байвал хэлсэндээ хүрээд байх юм биш үү хэмээх хүн ч бий. Яг энэ мөчид шатахууны асуудал газар авч байна. Энэ маргаан дагуулсан хуралдаанд оруулаад зөрүүд занг нь хөдөлгөчихвөл шатахууны үнийг бууруулж, хомсдолыг арилгачих юм биш биз хэмээн хошигнох болжээ.

А.Толбо 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nasaa(202.9.41.82) 2018 оны 01 сарын 16

zov tulevshsen zov mongol zaluugaar baharhaj bna .

0  |  0
.Энхээ(66.181.160.44) 2018 оны 01 сарын 16

Учирал гишүүн зөв зүйл хийж бн.Галгүй бол осгох болно.Утааны асуудал шийдэгдээгүй байхад нүүрсээ л түлэн шүү дээ.Зөв үйлс хийж ядарсан хэдэн айлыг галтай залгуулж байгаа хүүхдийг яагаад хошигнож байна гэж муухай үгээр хэлж байгаа юм бэ.Ямарч гишүүн Учирал шиг сонгогчидоо бодож чадахгүй байгаа биз дээ

0  |  0
SKYLITE(197.211.59.170) 2018 оны 01 сарын 16

Та яаралтай тусламж хүсч байна уу? SKYLITE LENDING AGENCY нь Та биднээс зээл авах найдвартай газар юм хувь хүн, төрийн байгууллага, олон нийтийн компани, оюутнууд, e.t.c. Бид маш бага мөнгө өгдөг 3% -ийн хүү Бид олон нийтэд болон олон нийтэд мэдээлдэг Засгийн газар. Хэрэв та сонирхож байгаа бол доорх маягтыг бөглөнө үү. Бидэнтэй аль болох түргэн буцаж ирээрэй. 1. NAME .......... 2. JEFFER .......... 3. AGE .......... 4. Захиалга .......... 5. Улс .......... 6. CREDIT AMOUNT .......... 7. Зээлийн гэрээ .......... ТАЙЛБАР: 20 хүртэл жил SKYLITELENDINGAGENCY@GMAIL.COM

0  |  0
зочин(202.9.43.150) 2018 оны 01 сарын 16

хурцад саналаа өгсөн хүн дээ

0  |  0
Молоток(202.72.245.209) 2018 оны 01 сарын 15

ТОХИОЛДОЛ ГИШҮҮН САЙН БАЙНА УУЧЛААРАЙ НЭРИЙГ НЬ ЖААХАН АНДУУРЧИХАВ УУ

0  |  0
Зочин (59.153.113.77) 2018 оны 01 сарын 15

Учрал гишүүнээр оролдоод байхаар сонгогдсон тойрогтоо очиж ажиллаач ээ.Ичихгүй байна уу гишүүд ээ.УИХ- д өчнөөн удаа сонгогдсон хүмүүсийн толгой анх удаа сонгогдсон гишүүнээс дор байна шүү.Аргагүй дээ.Нэг л сонгогдсон бол болоо болдог биз дээ

0  |  0
ЗОЧИН (103.212.116.44) 2018 оны 01 сарын 15

КОГДА ДАЮТ БЕРИ , БЬЮТ БЕГИ - гэдэг байхаа - МОРЬТОНЫ ХИШИГ ЯВГАНД ГЭДЭГ - нэг удаа ч гэсэн аваад - хүүдийлээд бай . . . ГАЛ ӨӨДӨӨ . . .

0  |  0
Бааска(117.111.1.30) 2018 оны 01 сарын 15

Зөрүүддэ биш л дээ. Гал алдах хэцүүштэ. Худлаа ярилгүй чадах юмаа л хииж зөв.

0  |  0
Бааска(117.111.1.30) 2018 оны 01 сарын 15

Зөрүүддэ биш л дээ. Гал алдах хэцүүштэ. Худлаа ярилгүй чадах юмаа л хииж зөв.

0  |  0
өвгөөдөй(103.212.116.110) 2018 оны 01 сарын 15

Хүн чанар хүнээё л гарна, Тэр хзн хөгшинч залуу ч байж брлно. Ганцхан ухаан сийрэг уужуу сэтгэлгээтэй байх болой. Учрал учирч болох хүү Улс төрд дөрөөлж болох монгол хүү

0  |  0
Top