”СУГАЛАА” хэмээх шогийн тоглоомоос татгалзъя

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Төрийн ажлыг сугалаагаар явуулдаг тэнэг тогтолцооноос салах цаг болжээ. Тэр тусмаа НӨАТ-ын баримтаар азтан шалгаруулдаг байдлыг таслан зогсоовол ямар вэ. Та бодоод үз дээ. Иргэд бид худалдан авалт хийх бүртээ НӨАТ-ын мөнгийг нэмж төлдөг. Хүн бүрийн оролцоотойгоор хуримтлагдсан энэ мөнгөнөөс иргэн болгон тэгш л хүртэх ёстой. Тухайн хүн тэр жилдээ хэчнээн төгрөгийн худалдан авалт хийсэн тэр хэмжээгээрээ НӨАТ-ын буцаан олголтыг хүртэх эрхтэй. Хэдийгээр иргэдэд хоёр хувийг буцаан олгож байгаа ч энэ нь дэндүү чамлалттай байгаа юм. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын буцаан олголт хоёр хувиас дээгүүр байх бүрэн боломжтой. Гэвч мулгуу төрийн бодлого энэ боломжийг хаагаад буй.

Сугалаанд  22 тэрбумыг тавиад туучихжээ

Та бидний төлсөн НӨАТ-ын мөнгөнөөс 22 тэрбум төгрөгийг сугалаа нэрээр тавиад туучихжээ. Өөрөөр хэлбэл, НӨАТ-аас цугласан мөнгөнөөс улсын төсөвт нэг жилийн шагналын сан болгож 22 тэрбум төгрөгийг баталсан байгаа юм. Тэр их мөнгийг "СУГАЛАА" хэмээх шогийн тоглоомонд зарцуулсан гээд бод доо. Хамгийн хөгийн нь сугалаанд ганц удаа ч 20 мянган төгрөг хожиж амжаагүй нэгэн байхад 37 удаа ёндоорсон гэх шидтэн хүртэл өнгөрсөн онд гарсан. Ийм байж таарах уу. Татвараа хураах болохоороо тэгш авчихаад, урамшуулах болохоороо сугалаанд даатгаж орхидог тогтолцоо дэндүү болхи санагдана.

Өнгөрсөн онд хамгийн өндөр шагналын эзнээр 500 сая төгрөгийн азтан тодроод амжсан. Тэр азтанаа СУПЕР хэмээн өргөмжилж, сүр дуулианыг бадруулж байсныг та санаж буй байх. Тэгвэл энэ бүхэн эсрэгээрээ иргэдийн бухимыг хөдөлгөж, НӨАТ-ын системийн урамшуулал олгох тогтолцоог  шүүмжилж эхэлснийг албаныхан анзаарсан гэдэгт найдъя.
Иргэд сугалаанд итгэхээс илүүтэй хувь хүнд олгох буцаан олголтын хувиа нэмэгдүүлэх нь илүү зохистой гэдэг дээр санал нэгдэж байна. Арга ч үгүй биз. Алийн болгон азанд найдаж, "амаа барьцгаах" юм бэ. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn 

Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.161) 2018 оны 01 сарын 17

Татварын мөнгөөр суглаа гэдэг луйвар хиих хэрэггүй.Татвар төлсөн ₮-н дүнгээс 2 оос дээш хувиар буцаан олгох нь зүйд нийцнэ

0  |  0
vicentia(41.85.161.165) 2018 оны 01 сарын 17

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% 3.5% -иас хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
би(203.91.112.150) 2018 оны 01 сарын 17

1. Сугалаа болон 2% буцаан олголтын хүчинд хүмүүс бүртгэдэг болсон. 2. Бүртгэдэг болсоноор татварын мэдээллээ үнэн зөв авч чаддаг болж бгаа. Гэхдээ 100% болох болоогүй. 3. Мэдэхгүй юмны тухай дураараа мөөрөхөө боль

0  |  0
Зочин(66.181.165.91) 2018 оны 01 сарын 17

Сугалааг олон хүнд хүргэхээр хүртээмжтэй хийх. Зах болон НӨАТ өгдөггүй гэсэн бүх газрыг хамруулах. Татварынхан хангалтгүй ажтллаж байгаа юм биш тэр хүмүүс НӨАТ-ын машинаа авч чаддаггүйтэй холбоотой

0  |  0
Jj(66.181.183.169) 2018 оны 01 сарын 16

AAH ilgeegui geed baahan barimt tgd haaguur ymar jurmaar alga boldogiin ene ih nootoi tsaad baiguullaga ni tatvarin gazartai tanil talaaraa zohitsood argalaad baigaag taslan zogsooyo ene gazart audit bainga hiij baimaar bna shde

0  |  0
Jj(66.181.183.169) 2018 оны 01 сарын 16

Butsaaltin huviig 5 bolgomoor bna shde

0  |  0
зочин(66.181.188.84) 2018 оны 01 сарын 16

НӨАТ-ын буцаалтын хувийг нэмэгдүүүлмээр бна. 4-5% болгомоор бна. Улс нь бна уу, энэ ажлыг хийж байгаа компани нь бна уу иргэдийн худалдан авалтын буцаалтын 2% дэндүү бага бна.8%-ийн 50%-ийг буцаах олгох хэрэгтэй. Зарим худалдаа үйлчилгээний газар нь элдэв шалтаг хэлж НӨАТ өгдөггүй. Ж нь: Баянмонголд байрлах /Елизавитын эсрэг/ ХААН БУУЗ, Жуковын хөшөөний хойно байрлах Ромео Жультта байрны дор байрлах хүнсний дэлгүүр, 120 мянгатын Америк барааны урд талын монгол дэлгүүр, Хүннү моллд байрлах Абсолют дэлгүүр нь НӨАТ өгдөггүй, өгсөн нэгнийх нь ”ААН илгээгүй” гэдэг.

0  |  0
зочин(49.0.213.53) 2018 оны 01 сарын 16

шал худлаа асуудал бүтэн 2 жил 2000 гауй баримт шивлээ 20000 байхгүй худлаа ажил. Аж ахуйн нэгж илгээгүй гээд биднийг торгоно. Бидэнд тэр компани илгээх илгээхгүй байх хамаагүй шүү дэ. яДэлгүүрээс 1 юм авчихаад танайх баримтаа илгээгүй гээд хаа ч хамаагүй газар тхийсэн худалдан авалтын араас явах уу шал дэмий юм

0  |  0
Ард(150.129.141.168) 2018 оны 01 сарын 16

Сугалааны хонжворийг багасах санаа төрд байгааг энэ хүнээр дамжуулж илэрхийлж бна.эсвэл бүр үгүй болгох гэсэн санаа. Нөат нь татварыг үнэн зөв төлж бгаа эсэхийг хянах зорилготой ба 10%-г иргэдэд буцаан олгох ёстой.

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 16

uls ornuudad baidag togtson sugalaanii kompani l sugalaanii ajil hiih estoi shdee

0  |  0
irgen(62.167.114.16) 2018 оны 01 сарын 16

mongold l iim um baidag baih, ulsiin horongiig ingej yreh erh baihgui shdee ug ni

0  |  0
irgen(202.179.27.112) 2018 оны 01 сарын 16

Sugalaa gedgiig zogsoogood 2017 onii butsaaltiig 1% nemeed olgovol bolokhgui um bolov uu

0  |  0
irgen(202.179.27.112) 2018 оны 01 сарын 16

Sugalaa gedgiig zogsoogood 2017 onii butsaaltiig 1% nemeed olgovol bolokhgui um bolov uu

0  |  0
X(122.201.24.234) 2018 оны 01 сарын 16

Yag unen!

0  |  0
Монгол(103.9.88.162) 2018 оны 01 сарын 16

2%-ийг 5% болгоод сугалаагаа нэг хүнд хэтэрхий их биш, арай олон хүнд олгох хэрэгтэй, тухайлбал нэг хүнд 500 саяыг өгч байхаар 500 хүнд 1 саяыг өгсөн нь дээр, одоохондоо огт сугалаагүй болчихоор хүмүүс нөат-ийн баримтаа нэхэж авахгүй болчих байх, тэгэхээр зарим газрууд баримт өгөхгүй, миний ордог зоогийн газар нэхэж авахгүй л бол өгдөггүй.

0  |  0
ухралт(202.9.41.234) 2018 оны 01 сарын 16

хэзээ ч хувь тэнцүүлж нэмэгдэхгүй за, тэгэхээр дуугай зүгээр өгч байгаа 2 хувиа аваад явах хэрэгтэй, өмнө нь юу ч авч байгаагүй гэдгээ ер нь таг мартсан бололтой

0  |  0
ухралт(202.9.41.234) 2018 оны 01 сарын 16

ингэж олон долоон юм ярьж хүмүүсийш төөрөгдүүлэхээ болих хэрэгтэй

0  |  0
ухралт(202.9.41.234) 2018 оны 01 сарын 16

за уучлаарай хувь нэмнэ гэж ёстой байхгүй, 15 хувь болго гээд байгаа хүмүүс жоохон ухаантай байгаач тэр хэмжээгээр бидний авдаг бараа бүтээгдэхүүн дээр татвар нэмэгдэнэ, өмнө нь нөат буцаан авалт гэж юу ч авдаггүй байсан, одоо харин ч авч байна, энэ бол хүмүүсийг төөрөгдүүлж нөат болиулах гэж байгаа арга шиг санагдаж байна. тэрний оронд ёстой тэр зах хувиараа наймаа эрхэлдэг хүмүүсийг и баримт өгдөг болгох хэрэгтэй, энэ ибаримт бүртгүүлснээс хойш далд эдийн засаг гайгүй болох тийшээ хандаж, татвар төлөлт нэмэгдэж байгаа гэдгийг мэдэж байна уу,

0  |  0
Tsendeekhuu(202.9.43.107) 2018 оны 01 сарын 16

Jaagaad bid ,mongolchuud dandaa golio schig azaa uzej baih jostoi gej

0  |  0
Ука(150.129.141.10) 2018 оны 01 сарын 16

Ёстой үнэн дэмжиж байна Сугалаа шал худлаа

0  |  0
иргэн(27.123.212.133) 2018 оны 01 сарын 16

санал нэгтэй дэмжиж бна

0  |  0
zochin(119.40.98.162) 2018 оны 01 сарын 16

zov bn irged tolson tatvariin butsaan olgolt deer huvi tentsuu bmaar bna sh de tsaanaas ni hund zorilgotoi tohiruuldag togloomoo Sangiin yam tatvariinhan odoo bolison ni deeree tuunii orond irgeded olgodog huviig ni yadaj 4 huvi bolgovol jigd bogood ulsad ch amar csh de yu gej 22 terbum bhav de

0  |  0
Уншигч(202.21.106.129) 2018 оны 01 сарын 16

Үнэхээр зөв асуудал хөндөж. Санал нэгтэй дэмжиж бна.

0  |  0
Зочин (59.153.113.77) 2018 оны 01 сарын 16

Татварын газрууд муу ажиллаж байна.Хүнсний зах ,барааны захуудаа НӨАТ-ын баримт өгдөг болоочээ.Ядарсан ард иргэд чинь аль үнэ хямд захуудаас л юмаа цуглуулдаг.Хамгийн түрүүнд захуудаа оруулах ёстой байтал одоо хүртэл оруулахгүй байгаад иргэд дургүйцэж байна.

0  |  0
ИРГЭД(112.72.11.107) 2018 оны 01 сарын 16

ЦӨӨХӨН ХҮН АМД ХҮРТЭЭМЖТЭЙ УРАМШУУЛАЛ ХЭРЭГТЭЙ БА

0  |  0
ИРГЭД(112.72.11.107) 2018 оны 01 сарын 16

ЯАНАЛДАА.ХАЙРАН МӨНГӨ.СУГАЛААГ БОЛИУЛЖ %- Г ИХЭСГЭЭЧЭЭ.ТГЭЭДЧ ЗАХЫНХАН НӨАТ БАРИМТ ӨГДӨГГҮЙ.ДУНД ДООД ШАТНЫХАН ЗАХААР ИХ ҮЙЛЧЛҮҮЛДЭГ.ТЭНЦВЭРТЭЙ БОДЛОГО ХЭРЭГТЭЙ БА.ЦӨӨН ТООНЫ БАЯЧУУДЫГ УЛАМ БАЯЖУУЛАХ БОДЛОГО ЯВАГДААД БА !!!

0  |  0
gegeenee(27.123.214.104) 2018 оны 01 сарын 16

zov shu dee. aliin bolgon azand naidaj tsoon heden huniig bayjuulah ve dee. orond ni nemj ologoj ogoh heregtei

0  |  0
ЗОЧИН(183.177.98.238) 2018 оны 01 сарын 16

2 ХҮРТЭЛХИ ХУВЬ ХЭТЭРХИЙ БАГА БАЙНА. ДОР ХАЯЖ 15 ХУВЬ БОЛГОМООР БАЙНА.

0  |  0
pkxny(203.91.118.180) 2018 оны 01 сарын 16

сугалааны оронд 20 хувийг буцаан олгосон нь дээр

0  |  0
Top