Хууль зүйн туслалцааны төвийн Хэлтсийн даргад дөрвөн хүн өрсөлдөж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Салбар зөвлөл Хууль зүйн туслалцааны төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн  даргын  сонгон шалгаруулалт нийтэд, нээлттэй зарлажээ. Төрийн албаны зөвлөл Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх Салбар зөвлөлтэй хамтран, Хууль зүйн туслалцааны төвийн Захиргааны удирдлагын хэлтсийн  даргын  сонгон шалгаруулалтын хууль зүй, эрх зүйн мэдлэгийн шалгалт  авахаар болжээ. Сонгон шалгаруулалтад эрх зүйч мэргэжилтэй, мэргэжлээрээ таваас доошгүй жил, удирдах албан тушаалд хоёроос доошгүй жил ажилласан шаардлагыг  хангасан дөрвөн иргэн өрсөлдөж байна.

 

               

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top