О.Магнай амаа бариулчихаж

2018 оны 01 сарын 16

Түүхэнд хараар бичигдэж үлдсэн “Долдугаар сарын 1”-ний үймээний зохион байгуулагчаар тодорч, цагтаа цаазын ял тулгуулж явсан О.Магнай АН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан Нарийн бичгийн даргаар томилогдсон цагаас хойш чимээ намдаав. Тэрбээр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байхдаа жинхэнэ утгаар нь нийгэмд шуугиулсан. Шатахуун импортлогчидтой тулж, Асса аваргатай шөргөөлцөж, нүүрсний наймаачдын шуудайг хэмжиж гээд үймүүлж байсан нөхөр гэнэт ажлаа өгч, Сонгинохайрхан дүүрэгт сонгуулийнхаа кампанит ажлыг эхлүүлж байлаа.

Сонгуульд ялагдсан О.Магнай АН-ын даргаар С.Эрдэнийг сонгогдоход Нарийн бичгийн дарга болсноор ийнхүү бүр ч чимээ намдаав. Уг нь олон нийт одоо л О.Магнай жинхэнэ утгаараа АН-ын дуу хоолой болно гэсэн авч олны хүлээлт ийнхүү талаар болсон. Тун удалгүй Ерөнхийлөгчийн сонгууль залгаж, одоо л Х.Баттулгыг утгаар нь тэнгэрт өргөнө дөө хэмээн харж байв. Бас л таг. Харин эх сурвалжийн хэлж байгаагаар өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулиар О.Магнай АН-ын Хэвлэлийн албыг маш муу ажиллуулсан. Х.Баттулга өөрийн гэсэн багтай явсны хүчинд ялалт байгуулсан. Тэр тодорхой зорилгоор Х.Баттулгын талд хичээж ажилласангүй гэх шүүмжлэл ч ил далд өрнөөд авсан. Үүнээс үүдэн бүр ч чимээ намдаасан гэх.

Өнөөдөр нийгэм, эдийн засаг, улстөрийн талбарт мөн ч олон акц өрнөж, хэлгүй дүлий хэмээн цоллуулдаг нөхөд хүртэл дуу орчихоод байхад О.Магнай чимээгүй л сууна. Ялангуяа шатахууны үнийн нэмэгдэл, татварын нэмэгдэл гэх зэрэг асуудалд тэр АН-ын биш юм аа гэхэд Иргэний нийгмийн дуу хоолой болж байх учиртай хүн хэмээн хаа хаанаа харж байгаа. Гэтэл аанай л чимээгүй.

Дуулиан шуугианы гол цөмд амьдардаг О.Магнайн амыг хэн барьчихав гэхээр С.Эрдэнийг нэрлэнэ. Яагаад гэхээр С.Эрдэнэ түүнийг Нарийн бичгийн даргад дэмжихдээ “Чи намынхаа эсрэг хамаагүй ярьдаг шүү. Ам хэлээ бодож яваарай. Нэгдсэн байр сууринаас хандахгүй бол хариуцлага тооцно” хэмээжээ. Тиймээс О.Магнай төрөл арилжсан мэт дуугүй суудаг гэдгийг хэллээ. Урьд өмнө АН-ын бүхий л шатны хуралдаанд удирдагчдаа шүүмжлэх замаар тодорч байсан О.Магнай Нарийн бичгийн даргын суудлаар ийнхүү амаа үдүүлчихнэ чинээ хэн санахав дээ.

А.Толбо

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хөөрхий минь(122.201.31.218) 2018 оны 01 сарын 17

МАН-ын сайн эрчүүдэд бөлдөгдүүлсэн болохоор уруул нь унжсан харагдаж байна.

0  |  0
Зочин(59.153.113.77) 2018 оны 01 сарын 16

Магнай таарсан ажилаа хий л дээ.Чамд зохисгүй байна.Эрдэнэ чиний амыг скочдоогүй биз дээ

0  |  0
иргэн(202.9.43.204) 2018 оны 01 сарын 16

Зүгээрдээ. Даагнаас унаад гэмтэхгүй даравгар амнаас бол хэцүүдэнээ.

0  |  0
иргэн(103.229.121.196) 2018 оны 01 сарын 16

албан тушаалын хэнээрхэл гэдэг өвчинд нэрвэгд вүү

0  |  0
б(203.91.115.38) 2018 оны 01 сарын 16

тэгэхлээр жинхэнэ шударга хүн мөн эсэх нь харагдаж байгаа нь тэр шүү дээ

0  |  0
A.myagmarjv(103.212.118.107) 2018 оны 01 сарын 16

Magnaig suudal gorilogch gej haraagui bn.Sonin bn.Chiv cimeegui nam gum.Eh oron chini hoosorloo.Ur huuhduud yaj amidral ve.Unenii duu hooloi Batzandah.ta2 uzel bdoloo ard tumendee unenee heleechee.yu rihiig chini huleen bnda.odoo Ed nar toloom hiigeed baigaan bishuu ?

0  |  0
!!!(49.0.147.29) 2018 оны 01 сарын 16

Darwaan uu ha ha tegiish dee !

0  |  0
Top