Зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, хоёр хүний амь нас хохирчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өчигдөр /2018.01.15/ нийт 290 дуудлага иржээ. Үүнээс зам тээврийн ослын 227 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас нийслэлд 16 хүн гэмтэж бэртэн, орон нутагт хоёр хүний амь нас хохирчээ.

СХД-ийн нутаг дэвсгэр, Товчооны зам дахь “Сод монгол” шатахуун түгээх станцын урд Nissan Sunny маркийн автомашины жолооч нь Sonata-6, Prado маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас таван хүн гэмтсэн байна. Жолооч машин жолоодох үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.

Төв аймгийн нутаг Жирмийн цагаан нуур орчимд Pruis-30 маркийн автомашины жолооч Landcruiser-200 маркийн автомашинтай мөргөлдөн, 45 настай Б-гийн амь нас хохирч, зургаан хүн гэмтжээ. Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top