”Роснефть” орж ирэх боломжгүй”

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

Шатахууны үнэ нэмэгдсэн асуудал, түүнд хийж буй хяналт шалгалтын талаар ШӨХТГ-ын газраас мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэр ШӨХТГ-ын дарга Б.Лхагваас дараах зүйлүүдийг тодрууллаа.

-“Роснефть”  Монголын зах зээлийг сонирхсон хэвээр, санал тавьсан гэх мэдээллийг хэвлэлүүд бичих боллоо.  Гадны компана манайд орж ирэх боломжтой юу?

- "Газрын тосны хуулийн 7.2-т Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүний 30-аас дээш хувийг дангаараа нийлүүлж байгаа гадаадын хуулийн этгээд дотоодын зах зээлд өөрийн хөрөнгө оруулалт бүхий хуулийн этгээд болон өөрийн харьяалал, хяналтад байдаг нэгжээрээ дамжуулан бүтээгдэхүүнээ борлуулахыг хориглоно" гэж заасан байдаг. Тиймээс  “Роснефть” орж ирэх  хуулийн боломжгүй гэдэг тайлбарыг өгнө.

-Орон нутагт мөн ялгаагүй шатахууны хомсдол үүссэн үү?

-Зүүн бүсийн 16 аймагт А-92 бензиний хомсдол үүсч, дизель түлшний үнэ нэмэгдэж, хязгаарлалт тогтоосон байгаа юм. Харин Завхан,Увс, Дорнод аймгуудад  ямар нэгэн хязгаарлалт хийгдээгүй байгаа  талаарх мэдээлэл өнөөдөр ирсэн. Бид зүгээр суугаагүй, хууль тогтоомжоор эрх үүргийнхээ  шалгалтыг үргэлжлүүлж байна. Зөрчлийн тухай хуулиар картель мөн эсэх нь тогтоогдвол тухайн бараа бүтээгдэхүүний  жилийн борлуулалтын орлогын зургаан  хувьтай тэнцэх мөнгөн торгууль тавина. Тиймээс тус дураараа авирласан байгууллагуудад Зөрчлийн тухай хуулиар торгох, шийдэх гэх мэт зохих ёсны арга хэмжээг авч ажиллана.

-Хяналт шалгалтын явцад  нефть импортлогч компаниудын зүгээс саад учруулж байгаа тохиолдол байна уу?

-Ажлын хэсгээс тухайн нефтийн компанийн шатахууны нөөцийг шалгахаар очиход оруулахгүй  байх зөрчил гарсан. Хуулийн байгууллагуудтай хамтарч дахин шалгалт явуулж байна. Зөрчлийн хэрэг үүсгээд шалгаж байна.

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Солиор(103.57.95.205) 2018 оны 01 сарын 17

Үхсэн хатсаны хууль лалрууд өөрсдөдөө зориулж хууль гаргачихаад ах нарыг оруул хар амьсгаануудаа

0  |  0
vicentia(41.85.161.165) 2018 оны 01 сарын 17

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% 3.5% -иас хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
ЗОЧИН(202.179.25.193) 2018 оны 01 сарын 17

УЛС ДОТРОО ОЛОН ТУСДАА УЛСТАЙ БОЛЧИХСОН ЮМ БАЙНА. НЕФТ ИМПОРТЛОГЧ НАРТ АЛЬ УЛСЫН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ЮМ БОЛ ЛАВ МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ҮЙЛЧИЛЭХГҮЙ ЮМ БАЙНА

0  |  0
иргэн(202.179.25.193) 2018 оны 01 сарын 17

Хулгайчидийн өөрсдөө санаачилсан хууль биз дээ.Юун үндэсний аюулгүй байдал аль хэдийн алдагдсан байхад бага солиор наад хуулиа даруй өөрчилж хямд үнэтэй бензин хэргэлмээр байна. Наад хулгайчууд чинь байнга ийм дарамт үзүүлэх болно.

0  |  0
Хууль ярчихжээ зайл (202.9.42.160) 2018 оны 01 сарын 17

Наад тэнэг гууль болсон хууль нэртэй балай өгүүлбэрүүд хэнд хамаатай юм. Хэдэн дамчдын эрх ашгийг хамгаалж байгаа биз дээ. Өөрчил эсвэл наад хуулийн заалтаа авч хая. Хууль ард түмний эрх ашгийг хамгаалдаг байх ёстой.

0  |  0
хэрэглэгч(202.9.41.94) 2018 оны 01 сарын 17

Энэ Газрын тосны хууль чинь манай хэдэн нефть импортлодог компаниудын захиалга шахалтаар хийгдсэн хууль ш дээ. Энэ хуулиндаа нэмэлт өөрчлөлт оруулаад ОХУ, Хятад хоёроос нэг нэг компанид зөвшөөрөл өгөхөд л бензин түлш элбэгшинэ, үнэ бууна, Шунхлай, Петровис, Сод Монгол зэргийн ”үндэсний” нэртэй монополийнхон даварч чадахаа болино ш дээ. Гадныхан бензин оруулж ирж борлуулахаар л үндэсний аюулгүй байдалд нөлөөлдөг гэдэг чинь та биднийг айлгадаг монополиудын зохиосон үлгэр...

0  |  0
lord(103.57.92.212) 2018 оны 01 сарын 17

UILDVER BARILAA CH SHATHUUNII UNE ONDOR HEVEEREE BNA HAMTARSAN UILDVER BARIJ UNE BUURNA HYATDUUD BOLHOOR OSGONO

0  |  0
Зочин(182.160.1.241) 2018 оны 01 сарын 16

Роснефть орж ирье гэж байхад энэ хуулийн өөрчлөлтийг баталж байсан ш дээ. Хуулийг өөрчлөөд хямд бензин хэрэглэцгээе !!!

0  |  0
j(103.26.194.68) 2018 оны 01 сарын 16

bolno ter huulia uurchiluud l boloo shdee yu bsiin be 76 uhert avaachaad uguuch

0  |  0
Top