УИХ-ын гишүүн А.Ундраа “Монголын даамын холбоо”-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо

2018 оны 01 сарын 16

Монголын даамын холбооны гишүүдийн ээлжит бус хурал 2018 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хуралдлаа. Хуралд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Агваанлувсангийн УНДРАА-г Монголын даамын холбооны Ерөнхийлөгчөөр сонголоо.  

Монголын даамын холбооны Ерөнхийлөгч А.Ундраагийн мөрийн хөтөлбөр

• МДХ-ны календарьчлагдсан төлөвлөгөөнд тусгагдсан тэмцээн уралдааны тоог жилд 10-аас доошгүй тэмцээнээр нэмэгдүүлж, стандартын дагуу, өндөр түвшинд зохион байгуулна. 
• Сүүлийн жилүүдэд орхигдсон бүс, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг сэргээж, сонирхогчдын УАШТ-ийг зохион байгуулж, зуун буудалт даамын спортоор сонирхон хичээллэгсдийн тоог 100-200 мянгад хүргэнэ. 
• Оюуны спортын үнэлэмжийг дээшлүүлэн, тэмцээн уралдааны шагналын санг нэмэгдүүлж, даамчдын эгнээнээс төр засгийн шагналтнууд төрүүлэх тал дээр анхаарч ажиллана. 
• Залгамж халаа болсон өсвөрийн тамирчдыг урамшуулах, ур чадварыг нь ахиулах зорилгоор 2-3 сар тутамд тогтмол зохиогдох лигийн тэмцээнийг бий болгоно. Мөн холбооны дэргэд өсвөр, залуучуудын шигшээ багийг байгуулж, байнгын бэлтгэлтэй байлган, онолын мэдлэгийг сайжруулах тал дээр анхаарна. 
• Даамын спортоор хичээллэх, гүнзгийрүүлэн судлах сонирхолтой хүүхэд залуус, тамирчдын хэрэгцээ шаардлага, түвшинд тохирсон ном товхимлуудыг олшруулна. Энэ ажлыг бодлогын хүрээнд онцгойлон авч үзэж, үүнд их мастерууд, шилдэг даамчдыг хамруулна. 
• Зуун буудалт даамын спортыг сошиал орчинд сурталчлан түгээх, ухаалаг утас болон таблетад зориулсан даамын программ аппликейшн зохион бүтээх, онлайн орчинд даам тоглодог монгол хэл бүхий сервертэй болох, зарим тэмцээнийг цахим хэлбэрээр зохион байгуулах ажлуудыг дэмжин ажиллана. 
• Холбооны гишүүдийн шинэ жилийн баярыг жил бүр зохион байгуулж, оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, клуб, холбоо (аймаг)-г шалгаруулна.
• Зарим сургуулийн сургалтын хөтөлбөрт даамын хичээлийг оруулах. 
• Жилдээ 1-2 гадаад арга хэмжээ зохион байгуулна. 
• Тив, дэлхийд Монгол Улсыг төлөөлөх олон улсын зэрэглэлийн шүүгчдийг бэлтгэхэд анхаарч ажиллана
• 2300-гаас дээш олон улсын чансаатай супер их мастерыг төрүүлнэ.
• Холбооны гишүүнчлэл, бүртгэлийн ажлыг үргэлжлүүлэн, улам боловсронгуй болгоно. 
• Холбооны материаллаг баазыг бэхжүүлж, албаны оффистой болгоно.
• Монголын даамын холбоог Монгол Улсын шилдэг 10 спорт холбооны нэг болгохын төлөө хичээж ажиллана.


Монголын даамын холбооны 2018 оны тэмцээний хуваарь

28/12/17 18:37

1. Улсын аваргын Хагас шигшээ - 1 сарын 12-14 (Эхний 3 байр-АШТ, Эхний 9 байр-УАШТ шигшээ)

ДҮН: ЭРЭГТЭЙЭМЭГТЭЙ

2. Залуучуудын УАШТ - 3 сарын 10-13 (Эхний 3 байр-АШТ)

3. Өсвөрийн УАШТ (U17, U14, U11, U8) - 3 сарын 14-19 (Насны ангилал бүрийн эхний 3 байр- АШТ)

4. УАШТ Шигшээ тэмцээн - 6 сарын 20-27

5. ЕБС-ийн багийн УАШТ - 9 сарын 14-16

6. Ахмадын УАШТ - 11 сарын 9-11

7. Холбооны цомын тэмцээн - 11 сарын 30-12 сарын 2

8. Багийн УАШТ - 12 сарын 7-9

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өөнтөгч(192.0.168.207) 2018 оны 01 сарын 16

УИХ-ын гишүүний ажлаа хийл дээ. Юуны мөрийн хөтөлбөр дэвшүүлж ОНБ-ын ажилд хутгалддаг байна?

0  |  0
MONGOL(150.129.143.181) 2018 оны 01 сарын 16

HARVAAS HUJAA BAINA

0  |  0
Top