Сайдаа айлгасан Г.Батбаатар баяртай

Өнгөрөгч УИХ-ын сонгуульд МАН-аас мандат авалгүй Эрүүл мэндийн сайдад горилж үлдсэн Эрүүл мэндийн Дэд сайд асан Ж.Цолмонг М.Энхболдын баг дэмжээгүй учраас БСШУС-ын сайдын зөвлөх болж үлдсэн билээ. Үүний дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт ч бас багтаж чадаагүй. Түүний хувьд ажлын туршлага, өөрийн эзэмшсэн мэргэжлээ энэ салбарт зориулахаар шийдэж буй учраас АШУҮИС-ийн захирлын албан тушаалд очихоор зүтгэж байгаа юм.

Салбарынх нь сайд, эрх мэдэлтэнгүүд Ж.Цолмонг АШУҮИС-ийн захирлын албан тушаалд тохирох хүн гэж үзсэн учраас өдгөөгийн захирал Г.Батбаатарыг албан тушаал бууруулан Дэд захирлаар Ж.Цолмонтой хамтран ажилла гэсэн чиг өгсөн ч тэрбээр эсэргүүцэж, “Би Ж.Цолмонтой хамтарч ажиллаж чадахгүй” хэмээн адарчээ. Тэр ч бүү хэл салбарынхаа сайдад хандан “Миний эхлүүлсэн ажлыг Ж.Цолмон та хоёр дуусгаж чадах юм уу. Энэ ажил хэрвээ гацвал таны нэр хүндэд маш хортой” гэх зэргээр сайдаа айлгаад авсан бол БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэнд хандаж энэ үгээ хэлээд авсан гэнэ. Үүгээр ч зогсохгүй “Би Дэд захирлаар ажиллаж чадахгүй. Хэрвээ энэ албанд томилж байгаа бол би ажлаа өгөөд сургуулиас бүр мөсөн явна” хэмээн туниж бас үзсэн байна. Тиймээс Төр гаргасан шийдвэрийнхээ дагуу Г.Батбаатар захирлын хөдөлмөрийн гэрээг цуцлахаар болжээ. Ямартай ч Төрөөс өгсөн албан тушаал чамлан айлгаж туниж байгаа Г.Батбаатар захирлыг баяртай хэмээн хэлж байгаа нь энэ аж.

А.Толбо

www.zindaa.mn

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 20 )

иргэн [ 43.242.243.118 ]      |     1-р сарын 20 -нд, 04:26 минутанд

АН-ын үед ректор болсон төрийн өмчит их сургуулиудын захирлуудыг яаралтай солих хэрэгтэй.Цогзолмаа сайдаа зоригтой өөрчил

Nandin [ 27.123.212.136 ]      |     1-р сарын 17 -нд, 15:38 минутанд

Oo tegeed Tsolmon gej banzal avgai zaaval zahiral boloh estoi yum uu nam n ylagdchihlaar gadAad ruu zugaalaad hevtej bj bgaad nam ylanguut zahiral said boloh estoi bdag yum uu ymar chadvargyi nuuree budahaas oor yu bdagiin be ter avgai odoo bolimoor yumaa

ЗОЧИН [ 202.179.11.10 ]      |     1-р сарын 17 -нд, 15:29 минутанд

хулгайчууд хулгайгаа булаацалдав

болохгүй [ 103.229.122.2 ]      |     1-р сарын 17 -нд, 09:55 минутанд

Цолмон Анагаахыг сүйрүүлнэ шүү, тавьж болохгүй, өөр хүн тавь, мөнгөний шуналгүй хүн тавь.

Зочин [ 43.228.129.28 ]      |     1-р сарын 17 -нд, 06:33 минутанд

Солих нь зөв зөв

Зочин [ 202.179.31.123 ]      |     1-р сарын 17 -нд, 02:51 минутанд

Явуул явуул. Чаддагт нь ажлаа өгөө. Авч чадсан юм өгч чаддаг байх хэрэгтэй. АН ялахад хүний ажлыг булаагаад л авсан шүү дээ. Жаахан жудаг Ардчилыханд байхгүй юм даа.

Zochin [ 175.211.79.96 ]      |     1-р сарын 16 -нд, 19:46 минутанд

Ajilin duusguulaa,yavch deerden gej bhgui

Амжуулах гэж яараад [ 202.72.245.202 ]      |     1-р сарын 16 -нд, 17:24 минутанд

2 ДУГААР ЭЭЛЖИЙНХЭН АМЖИЖ ХООЛОНДОО ОРОХГҮЙ БОЛ 3 ДУГААР ЭЭЛЖИЙНХЭН УДАХГҮЙ ИРЭХ СУРАГТАЙ БАЙНА ШҮҮ МЭЛГЭР ТЭГЖ ХЭЛЭЭД БАЙНА

Амарсайхан [ 202.9.40.18 ]      |     1-р сарын 16 -нд, 16:24 минутанд

Анагаахын Дэд захирал Мөнхбат ч бас ажлаа хийж чадахгүй байж дарга нарын ар өврөөр гүйсээр явдаг арга заль ихтэй хүн. Хамтад нь солих хэрэгтэй!

Зочин [ 59.153.113.77 ]      |     1-р сарын 16 -нд, 15:32 минутанд

Цолмон одоо болиоч дээ.Заавал зүгээр ажлаа хийж байгаа хүний ажлыг булаах ямар хэрэгтэй юм.Албан тушаалгүй бол үхэх гээд байна уу.ЭМ-ийн салбарынхан чинь чамайг хараах шүү дээ.Мөрөөрөө мөөмөө унжуулаад явах шиг сайхан юм хаана байнаа.Хувийн бизнесээ хийгээд явах чинь чамд өлзийтэй байхаа

Баяраа [ 202.9.41.240 ]      |     1-р сарын 16 -нд, 13:16 минутанд

Одоогийн Сонгдо эмнэлэг анх баригдаж байхдаа сургуулийн эмнэлэг болно гэж ярьж байсан боловч хувийн компанид зарагдсан. Хэрэв Цолмон АШУҮИС-ийн захирал болвол энэ түүх давтагдах болно...

Оч [ 103.26.193.134 ]      |     1-р сарын 16 -нд, 13:00 минутанд

Цолмон та мөнгө төлж элдэв худлаа мэдээлэл сайтуудаар тараахаа зогсоо6 Угаасаа бид чиний хэн гэдгийг юу хийж явсныг, ямар чадвартайг мэднэ. Цогзолмаа гэж мангар пионерийн удирдагч балайрхаа зосоохыг шаардаж байна

Ж.Энхбаяр [ 202.55.180.194 ]      |     1-р сарын 16 -нд, 12:28 минутанд

Олон талаараа хүлээн зөвшөөрөгдсөн, мерит шаардлагыг хангасан, сургалт,эрдэм шинжилгээний туршлага,чадвартай,орчин цагийн шалгуур,шаардлагад нийцсэн хүн АШУҮИС-ийн захирал байх учиртай?!!!! Эрх бүхий хүмүүсээ?!!!!

ЭМЧ [ 202.9.40.228 ]      |     1-р сарын 16 -нд, 11:46 минутанд

батбаатарыг солих нь зөв ч орны хүн нь цолмон биш арай ч дээ өөр мундаг залуучууд бий шүү дээ МАН Л БОЛ ХЭН Ч БАЙСАН ХАМААГҮЙ БИШ БАТБААТАРЫН ХЭМЖЭЭНД АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ

Иргэн [ 122.201.22.133 ]      |     1-р сарын 16 -нд, 11:09 минутанд

Энэ Цогзолмаа гэдэг ЧАВГАНЦ сайдаар удахгүй шүү дээ... МУ-д гай тарьж, гай болохоо БОЛЬ...Амаа барьж, амьтны хараал идэх болно доо... Цогзолмаа БОЛОВСРОЛЫГ САМАРЧ байна. Ми.Энх60лд оо....!!!!!

123 [ 202.131.227.50 ]      |     1-р сарын 16 -нд, 09:21 минутанд

Батбаатар захирлыг үнэхээр солимоор байгаа бол зөв хүнээ сонгон шалгаруулалтаар томил МАН! Сургалт, эрдэм шинжилгээний ажлын дөргүй Цолмон шиг хүнээр удирдуулна гэхээр үнэхээр гутарч байна. Сургалтын чанар, одоо ид өрнөж буй бүтээн байгуулалтын ажлыг нь бодооч дээ та нар, үнэхээр хэлэх үг ч алга

Хххх [ 202.21.106.126 ]      |     1-р сарын 16 -нд, 08:55 минутанд

Явуул явуул

эмч [ 202.179.31.118 ]      |     1-р сарын 16 -нд, 08:52 минутанд

Бүтээн байгуулалт хийж байгаа ганц хүнээ ингэж халах гэж дээ Цолмон яаж хийж чадах юм бэ чадахгүй шүү дээ Хувийн эмнэлэгээ л томруулна биз өөр юу хийхийн бэ

Ме [ 103.48.206.237 ]      |     1-р сарын 16 -нд, 08:50 минутанд

Батбаатарыг Цолмон авгайгаар сольдог нь угаасаа маш тэнэг, туних юу бсан юм үнэнээ л хэлсэн бна штэ. Энэ цолмон гэж гай далд орохгүймаа

emch [ 124.158.92.27 ]      |     1-р сарын 16 -нд, 08:43 минутанд

colmon odool duusah nee

эмч [ 103.212.116.52 ] 1-р сарын 16 -нд, 14:21 минутанд

цолмонгийн толгой захирал болход арай хүрэхгүй шүү дэ.урьд дэд сайд болоод юу хийж бүтээсэн байнаа.шүдний эмч байж шүдний өвчлөлийг ядахдаа буруулж чадсан уу одоо90 хувьтай өвчлөл хэвээрээ байна.арай биш ээ

999 [ 27.123.214.105 ] 1-р сарын 16 -нд, 14:50 минутанд

Ymar ashig sonirxoltoi bolood ingeed baidgiin Bol Ene MAN...Ard tvmniig moxooson tor tvvxend baiddaggvi. Toriig ard tvmen bii bolgodog uchraas... Xatuu sana Tor guai??????

эмч [ 103.212.116.52 ] 1-р сарын 16 -нд, 14:59 минутанд

мундаг залуу эмч нар зөндөө байна.эд нараас сонгож болдгүй юм уу.нам гэж битгий томилоосой.хүний олон хүүхдийг сайн эмч болгох сургалт сайтай чанартай цөөхөн эмч бэлдээсэй билээ.батбаатар ч гэсэн аж ахуйн ажилаа гаргаад байдаг.чанарын баталгаатай эмч бэлдэж чадсан уу үгүй ш дэ.энэ 2 хүний хэн ч биш өөр хүнээр томилоочээ

таархагүй [ 103.229.122.2 ] 1-р сарын 17 -нд, 09:56 минутанд

Цолмон захиалд таарахгүй