“Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” зөвлөгөөн зохион байгуулна

2018 оны 01 сарын 16

 

“Монголын төмөр зам” ТӨХК энэ сарын 22, 23-ны өдрүүдэд “Төмөр замын зүүн коридор-Бүс нутаг ба уул уурхайн хөгжил” олон улсын зөвлөгөөнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Тус зөвлөгөөн нь “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төмөр замын зүүн коридорын Хөөт-Бичигт чиглэлийн төмөр замын техник-эдийн засгийн үндэслэлийн санхүү, эдийн засгийн үнэлгээг сайжруулах, ачаа тээврийн судалгааг бодитой тооцох зорилгоор зохион байгуулагдах юм.

Зөвлөгөөнд Монгол Улсын холбогдох яамд болон Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагууд, мөн ОХУ, БНХАУ-ын холбогдох байгууллагуудын төлөөлөгчид оролцоно.

Иймд энэхүү зөвлөгөөнд Дорнод, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт олгогдсон ашигт малтмалын болон хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөгчдийг өргөнөөр оролцохыг урьж байна.

  Холбогдох утас: 99211071, 70006622, 70106655

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zuu nasal(103.57.92.212) 2018 оны 01 сарын 17

ERDENET OVOOTIIN TUMUR ZAMD BAIGAL ORCHNII TEZU HIIDEGIIG HOVSGOLIIN ARD IRGED UHAMSARLAHGUI TEMTSEED BAIH YUM

0  |  0
Top