Самбо бөхийн УАШТ-д ХСИС-ийн баг тэргүүн байр эзэллээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 16

 

Самбо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн 12-13-ны өдрүүдэд  Буянт-Ухаа спортын ордонд боллоо. Тэмцээнд 40 гаруй байгууллагын 500-гаад тамирчин оюун ухаан, хүч чадлаа сорин өрсөлдсөнөөс ХСИС-ийн баг тамирчид “Байлдааны самбо”-ын төрөлд 2 алт, 2 мөнгө, 5 хүрэл медаль хүртэж, багийн  дүнгээр тэргүүн байр эзэллээ.

Толруулбал 62 кг-ын жинд Хилийн сургуулийн 431 дүгээр дамжааны сонсогч Б.Сүхтулга, Ц.Төгсболд нар хүрэл медаль, 68 кг-ын жинд Цагдаагийн сургуулийн 326 дугаар дамжааны сонсогч Х.Батхүрээ алтан медаль, 74 кг-ын жинд Хилийн сургуулийн 431 дүгээр дамжааны сонсогч Б.Доржням алтан медаль, Онцгой байдлын сургуулийн 621 дүгээр дамжааны сонсогч А.Шинэбат мөнгөн медаль, сонсогч Б.Отгонбаяр хүрэл медаль, 90 кг-ын жинд Цагдаагийн сургуулийн 344 дүгээр дамжааны сонсогч Б.Лхагвадорж хүрэл медаль, ХСИС-ийн тамирчин Э.Даваажаргал мөнгөн медаль, +100 кг-ын жинд ёс журмын офицер, цагдаагийн дэслэгч Б.Батдорж хүрэл медаль тус тус хүртсэн юм.

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top