Волейболын “С” зэрэглэлийн УАШТ-ий шилгүүд тодорчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

 

Энэ сарын 11-14-ны хооронд дөрвөн өдөр үргэлжилсэн "С" зэрэглэлийн Улсын аварга шалгаруулах тэмцээний  шилдгүүд тодорсон байна. Тус тэмцээнийг Монголын волейболын залуучуудын холбооноос жил бүр уламжлал болгон 7 дахь жилдээ зохиож байгаа билээ.

Торгууд интернэшнл ХХК-ны захирал М. Мөнхбат тэгш тоглогчдод гарын бэлэг гардууллаа. Тэрбээр цаашид болох "С" зэрэглэлийн УАШТ-үүдийн бүх тэгш тоглогчдод гарын бэлэг өгч байхаа амласан юм.

Шилдэг сэлгээний тамирчин
-"Хос Бар" багийн тамирчин н.Жамсрандорж
-"Хилчин" багийн тамирчин Б.Энэрэл

Шилдэг давуулагч
-"Хос бар" багийн тамирчин н. Батзориг багтаа нийт 43 оноо авч ирснээс 8 оноог нь давуулалтаар авчээ.
-YUHAK CENTER багийн тамирчин х.Оюунсүрэн багтаа нийт 36 оноо авч ирснээс 7 оноог нь давуулалтаар авчээ.

Шилдэг хамгаалагч
-УБТЗ-ын "Замчин" багийн тамирчин н.Хишигдаваа
-Эх бүрдэн Түүчээ багийн тамирчин х.Золжаргал
Шилдэг холбогч
-"Хос бар" багийн холбон тоглогч н.Одбаяр
-"Хилчин 1" багийн тамирчин х.Намуун

Шилдэг хаагч
-Баянхонгор Мазаалай багийн тамирчин н.Батбаяр багтаа нийт 60 оноо авч ирснээс 14 оноог нь хаалтаар авчээ.
"Хилчин 1" багийн тамирчин х.Хулан-Эрдэнэ багтаа нийт 38 оноо авч ирснээс 6 оноог нь хаалтаар авчээ.

Шилдэг голын тоглогч /Нам хагас/
-УБТЗ замчин багийн тоглогч н.Наранбаяр
-Баянхонгор Эх бүрдэн багийн тоглолгч Б.Оюун

Шилдэг довтлогч
-Баянхонгор Мазаалай багийн тамирчин н. Батсуурь багтаа нийт 66 оноо авч ирснээс 54 оноог нь довтолгоогоор авчээ.
-Өмнөговь Урангоо Марал багийн тамирчин х.Ууганчимэг багтаа нийт 56 оноо авч ирснээс 53 оноог нь довтолгоогоор авчээ.

Шилдэг тэгш тоглогч
-Эрчис тал багийн тамирчин ОУХМ н.Мөнх-Оргил багтаа нийт 88 оноо авч ирснээс 62 оноог нь довтолгоогоор, 10 оноог нь хаалтаар, 16 оноог нь давуулалтаар авчээ.
-Этүгэн Их Сургуулийн тамирчин х.Саранчимэг багтаа нийт 58 оноо авч ирснээс 56 оноог нь довтолгоогоор авчээ.

Шилдэг дасгалжуулагч
-Хосбар багийн дасгалжуулагч ОУХМ Р.Хангай
-Өмнөговь Урангоо Марал багийн дасгалжуулагч н.Маргад-Эрдэнэ

Багийн шилдэг менежер
УБТЗ-ын "замчин" багийн ахлах дасгалжуулагч н.Болд
"Хилчин" багийн ахлах дасгалжуулагч СМ Х.Дэлгэрмаа

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top