Гурав хоногийн дараа таны дансанд 50 мянган төгрөг орох нь ээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

Жирэмсний амралттай байгаа ээжүүдийн орлогыг нэмэгдүүлэх зорилго бүхий “Цалинтай ээж” хөтөлбөр энэ сарын 20-ноос хэрэгжиж эхлэх юм байна. Өөрөөр хэлбэл, хүүхдээ харж буй ээж таны дансанд гурав хоногийн дараагаас 50 мянган төгрөг орох нь ээ гэсэн үг.

Засгийн газраас баталсан журмын дагуу жирэмсэн эхийн тэтгэмжийг жирэмсний таван сартайгаас төрөх хүртэлх хугацаанд сар бүр 40 мянга, 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийн хэмжээг сар бүр 50 мянган төгрөг олгох юм. Одоогоор энэхүү хөтөлбөрт 135 мянган эхийг хамруулах судалгаа гарсан бөгөөд 81 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүнээс 100 мянга гаруй эх хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ сум, хорооныхоо нийгмийн ажилтанд хүргүүлсэн гэдгийг ХНХЯ-ны Нийгмийн хамгааллын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Алтантулга хэллээ. Хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй жирэмсэн ээжүүд өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, баг, хорооны Засаг даргын тодорхойлолт, жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолтыг бүрдүүлэх ёстой юм.Харин 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч буй ээжүүд өргөдөл, нэг хувь зураг, иргэний үнэмлэх, хуулбарын хамт, хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт, хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт, хүүхэд асрах чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбар болон баг, хорооны Засаг даргын тодорхойлолтыг бүрдүүлнэ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цалинг нь олго(27.123.212.132) 2018 оны 01 сарын 18

Ажилтай байсан эхчүүдэд дуугай цалинг нь олгооч Монгол улсад хүүхэд гаргаж өсгөнө гэдэг чинь өөрөө ажил шүү дээ

0  |  0
vicentia(41.85.161.165) 2018 оны 01 сарын 17

Зээлийн хөнгөлөлт болон бага хүүтэй санхүүжилтийн мэдэгдэл. Олон банкуудаас татгалзсан уу? Таны өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Танд төсөл бий юу? Бид таны асуудлыг шийдэхэд тань туслах болно. Бизнесээ буцааж авахад нь туслахын тулд танд санхүүжилт хэрэгтэй юу? Тиймээс, бид хадгаламжгүйгээр хүссэн хугацаанаасаа 3% 3.5% -иас хүртэл бага хүүтэй зээлийг санал болгож байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дараах хаягаар надад хандаарай: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
zochin(103.212.116.27) 2018 оны 01 сарын 17

Dawhar awna turtluu

0  |  0
Jannur(66.181.161.120) 2018 оны 01 сарын 17

1nastai huuhdtei odoo jireemsen eejuud dawhar awhuu 40 50 myangii

0  |  0
Jannur(66.181.161.120) 2018 оны 01 сарын 17

1nastai huuhdtei odoo jireemsen eejuud dawhar awhuu 40 50 myangii

0  |  0
Top