Оддын багын төрх

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

  Өдгөө алдартай сэтгүүлүүдийн нүүрийг чимж буй сайхан бүсгүйчүүд багадаа ямар байсан бол. Тэдний зарим нь бага байхдаа шоолуулж, өөлүүлж явсан ч өдгөө өөрсдийн хүчээр алдартай эмэгтэйчүүд болж чаджээ.

Энн Хэтэуэй

Энн Хэтэуэй өнгөрсөн жил багынхаа зургийг цахим ертөнцөөр хуваалцсан билээ. Алдарт жүжигчний багын төрх үнэхээр өхөөрдөм ажээ.

Вера Брежнева


Вера Брежнева өдгөө Оросын сайхан бүсгүйчүүдийн нэг болсон. Тэгвэл үзэсгэлэнт Вера том нүдний шилтэй, хэнд ч анзаарагдахааргүй нэгэн байжээ.

Женнифер Лопес


Женнифер Лопес хатуу дэглэмтэй католик сургуульд сурдаг байжээ. Гадаад төрхөө ч сургуулийнхаа дэглэмээр авч явсан энэ бүсгүй хожмоо дэлхийд алдартай “халуухан” латин америкчуудын нэг болсон билээ.

Меган Фокс


Меган Фоксыг сургуульд байхад нь тэнэг гэж шоолдог байсан гэхэд итгэхэд бэрх.

Кайли Женнер


Кайли Женнерийн багын зургийг танихад бас л бэрх. Кайли гоо сайхны хэд хэдэн мэс засалд орж одоогийн төрхөө олжээ. Түүнийг үеийнхэн нь аймаар царайтай гэж хэлэхийг сонсоод Кайли гадаад төрхөө өөрчлөхөөр зориг шулуудсан гэдэг.

Кристен Стюарт


Эрэгтэй хүүхэд шиг харагдах Кристенийг цус сорогчтой киноны хөөрхөн бүсгүй болон хувирна гэж хэн ч бодоогүй байх.

Виктория Бекхэм


Виктория Бекхэмийн багын зураг танд ямар санагдаж байна? Гэхдээ л тэр гайхалтай загвар зохион бүтээгч, алдартай хөлбөмбөгчний эхнэр болж чадсан билээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top