Архангайд малын хорогдол гараагүй байна

Энэ өвөл Архангай аймагт 17,3 мянган малчин, мал бүхий өрхөд 5290,3 мянган толгой мал өвөлжиж байгаа аж.  Архангай аймгийн Булган, Цахир, Хангай, Цэцэрлэг, Өлзийт, Өгийнуур, Хайрхан, Хашаат сумдаас 102 өрхийн 44.5 мянган толгой мал Баянхонгор, Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Өвөрхангай, Дархан аймгуудийн нутагт отроор өвөлжиж байна.

Төв, Булган, Орхон, Баянхонгор аймгуудаас 27 өрхийн 15.3 мянган толгой мал Ихтамир, Хотонт, Батцэнгэл, Булган, Өлзийт сумдын нутагт оторлож байгаа юм.

Аймаг дотроо Өлзийт, Өгийнуур, Жаргалант, Цэнхэр, Эрдэнэбулган, Тариат, Хашаат, Өндөр-Улаан, Хайрхан, Булган, Батцэнгэл, Чулуут сумдын 444 өрхийн 209.2 мянган толгой мал өөрийн аймгийн бусад сумын нутагт тус тус отроор өвөлжиж байна. Өнөөдрийн байдлаар малын өвчлөл, хорогдол гараагүй байна.
Л.Зул
www.zindaa.mn


Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page