С.Гавааг Г.Баасан илчилсэн бололтой

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

Цалин хангамжаар тийм ч сайн биш Төрийн албанд шургалахаар улайрдаг нь цаанаа олон төрлийн ач холбогдолтой. Тэр тусмаа агентлаг, газрын дарга болох гэж зүтгэдэг нь бүр ч олон шалтгаантай аж. Тэгвэл Нийслэлийн Архивын газар хэмээх даруухан үйл ажиллагаа явуулдаг цомхон байгууллага бий. Өөртөө таарсан төсөв хөрөнгөтэй, улстөрийн хэл амнаас хол хөндий гээд түүний амар хялбарыг дурдвал олон зүйл бий. Энэ мэт улстөрийн акцаас хөндий, түмний анхаарлаас хол байгууллага нь өөрөө хууль бус үйлдлийн талбар болж байдгийг Нийслэлийн Архивын газрын дарга С.Гаваа харууллаа.

Тэрбээр өөрийн төрсөн дүү С.Ганцэцэгийн нэр дээр “Архивын хөгжлийн сан” Төрийн бус байгууллага байгуулж, үүгээрээ дамжуулан төсөвт шахаа хийдгийг илрүүлэн АТГ-аас шалгаж байгаа аж. Учир нь Нийслэлийн архивын газрын хэрэглээний бичиг хэрэг, ширээ сандал, бусад эд зүйлсийг дүүгийнхээ “Архивын хөгжлийн сан” Төрийн бус байгууллагаар дамжуулан худалдаж авсан нь илэрсэн учраас ийнхүү шалгагдаж байгаа аж. Үүний зэрэгцээ 2014 онд Нийслэлийн Засаг даргын А/369 тоот захирамжаар нийслэл, дүүргийн архивын газрын ажилтнуудыг Тайландын вант улс, Бангкокын архивын үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах тав хоногийн ажил зохион байгуулжээ. Харин Төрөөс явуулж буй энэ ажиллагаанд тэс хөндлөнгөөс “Архивын хөгжлийн сан” Төрийн бус байгууллага оролцсон нь бас л “Дайран дээр давс” гэгч болж буй. С.Гаваа нь энэ мэт өөрийнх нь бизнесийн үйл ажиллагааг илчилсэн хүнийг байгууллага дотроосоо олох гэж хичээсэн ч таамаг босгож чадаагүй аж.   

Харин С.Гаваагийн энэ мэт хууль бус үйл ажиллагааг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан илчилсэн байх магадлалтай хэмээн ойр орчнынхон нь хардаж байна. Сүүлийн үед бөөрөнд нь наалдсан АТГ-ынхаа удирдлагуудын талаар таагүй мэдээлэл дэлгэж шуугиан тариад байсан Олон нийтийн зөвлөлийн дарга маань өөрөө Шүүхийн хаалга татахаар болсныг АТГ-аас мэдээлж байв. Ямартай ч Архивын газрын даргын хууль бус үйл ажиллагааг илчилсэн нь үнэн бол Г.Баасангийн хувьд ажлаа сайн хийж байна гэсэн үг.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 22 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.41) 2018 оны 01 сарын 18

шуухэд огно гэхээр л зов гэж дагаж хуйлрапд бсан гарууд энд бас лмагтаад тууж яваа бх даа

0  |  0
зочин(66.181.183.126) 2018 оны 01 сарын 18

Төрийн мөнгөнөөс хумсалж хулгайлдаг их бага албан тушаалтуудыг яах вэ.Үйлийн үр нь мэдэг гээд орхихуу

0  |  0
Мангаруудад(27.123.212.132) 2018 оны 01 сарын 18

Тайландын вант улсын Бангкок гэж бичсэн байна мангараа юм уншаад ойлгочих чадваргүй мангарууд МАН-д хэдэн халтар төгрөгөөр саналаа худалддаг байхад Монгол улс хөгжихгүй шүү дээ

0  |  0
Баасанг АТГ даргуул(27.123.212.132) 2018 оны 01 сарын 18

АТГ ажлаа хийж чадахгүй байгааг ард түмэн мэдэж байхад АТГ элдэв худлаа хэвлэлийн хурал хийгээд Баасанг муулаад нэмэргүй хэн ч үнэмшихгүй Баасангаар АТГ дарга тавих хэрэгтэй байнаа ерөнхийлөгч, ерөнхий сайдаа хөдлөөчээ юундаа удаад байгаан бэ

0  |  0
Зочин(122.201.24.6) 2018 оны 01 сарын 17

Маш том төсөв эрх мэдэлтэй АТГ нь Мөнхбаясгалан болон Баасан тэргүүнтэй ОНБ аас л өчнөөн дор ажиллаж байна доо өөрсдөө авилгалд идэгдсэн нь шууд л харагдаж байна илрүүлэх хүсэлгүй нуун дарагдуулах байгуулага гэж гадаадын хэвлэл мэдээлэл бичсэн байсан үнэн юм аа

0  |  0
Zochin(103.229.122.160) 2018 оны 01 сарын 17

Huuli bus yum hiij bga tord ajilladag iim nohduudiig Baasan ni ch bna uu hen ni ch barij ogoh l heregtei sh de. Zov.

0  |  0
Иргэн(66.181.190.227) 2018 оны 01 сарын 17

Гаваа гэж АН-ын гишүүн. Энэ АН-ынхан улсыг минь идэж дуусгажээ

0  |  0
Иргэн(202.9.42.193) 2018 оны 01 сарын 17

АТГ АЖЛАА ХИИЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА .БААСАН БОЛОН ОНЗ САЙН АЖИЛЛАЖ БАЙНА .

0  |  0
көк инээд(103.229.120.133) 2018 оны 01 сарын 17

ККК Баасан авгай хэрэг илрүүлээд л.Түүнийг нь АТГшалгаад л .ККК ККК ККК

0  |  0
ЗОЧИН(183.81.171.2) 2018 оны 01 сарын 17

ХҮН ЗАГНАСАН ИХ ЗАНТАЙ ЭМЭГТЭЙ БАЙСАН. ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ИЙМ БАЙХ ЁСГҮЙ ДЭЭ ГЭЖ БОДОЖ БАЙВ.

0  |  0
Тийм ээ(202.72.245.202) 2018 оны 01 сарын 17

ХУВИЙН АТГ БАЙГУУЛААД АЖИЛЛААЧ

0  |  0
БАТ(203.91.115.40) 2018 оны 01 сарын 17

БААСАН АВГАЙ ӨРӨӨ ХОТЫН ТАМГЫН ГАЗРААС ЗАЛИЛЖ АВСАН ОЛОН САЯ ТӨГРӨГӨӨ БУЦААЖ ТӨЛСӨН ҮҮ

0  |  0
Тийм ээ(202.72.245.202) 2018 оны 01 сарын 17

ХУВИЙН АТГ БАЙГУУЛААД АЖИЛЛААЧ

0  |  0
Тийм ээ(202.72.245.202) 2018 оны 01 сарын 17

ХУВИЙН АТГ БАЙГУУЛААД АЖИЛЛААЧ

0  |  0
Зочин(103.229.122.121) 2018 оны 01 сарын 17

Баасанг хурдан дарж авахгүй бол АТГ хан шившиг болох нь дээ тэдний хичнээн жил хийж чадаагүй ажлыг Баасан авгай гарч ирээд л хиигээд байх юм

0  |  0
иргэн(202.179.26.140) 2018 оны 01 сарын 17

Г.Баасан АТГ-аас илүү ажиллаж байна

0  |  0
орхон(202.9.40.17) 2018 оны 01 сарын 17

сэтгүүлчээ бангконг гэж ямар улс вэ

0  |  0
vicentia(41.85.161.165) 2018 оны 01 сарын 17

Сайн байна уу Бид ядуусыг дэмжиж, тэмцэж байгаа ядуурлыг бид богино, дунд, урт хугацааны зээл санал болгодог нэр томъёо. Санхүүгийн асуудалтай байгаа, Банкинд хориг тавьдаг, Файлууд, эсвэл танай төслүүдийг холбох санхүүгийн хэрэгцээ байгаа бол, гэрийн зээл. Бид хувь хүн, худалдаачидад хамгийн их хурдтай, найдвартай зээлийг жилд 3% -иар олгодог. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу. vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081

0  |  0
Top