АЙМШИГТАЙ: Нэг иргэнд 25-28 литр архи ногдож байна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 17

Саяхан нэг сонирхолтой судалгаа уншлаа. Сонирхолтой ч гэж дээ эмгэнэлтэй гэсэн нь илүү дээр биз ээ. Юу гэвэл, судлаачид энгийн нэг архичин, тэнэмэл эр Макс Жекийн үр, ач нар болох 840 хүнийг судалжээ. 100 жилийн хугацаанд түүний удмаас 63 дээрэмчин, 50 биеэ үнэлэгч, долоон алуурчин, 300 гуйлгачин төрөн гарсан аж. Мөн судалгаанд хамруулсан хүмүүсийн 200 нь оюуны хомсдолтой, мөн тооны хүн зуурдаар амиа алдсан байсан гэнэ. Эцэст нь түүний удамд энгийн амьдралаар аж төрсөн 20-хон хүн байсан аж.

Харин сэргэн мандуулагч Жонатан Эдвардын гэр бүлд 100 жилийн дотор 1394 хүн төржээ. Тэдний 13 нь дээд сургуулийн захирал, 100 нь сүмийн пастор, 75 нь цэргийн жанжин, 60 нь бичгийн хүн, 180 нь хуулийн мэргэжилтэн, 80 дээд хүрээнд орж, гурав нь сенат, нэг нь бүтэн улсыг захирч байжээ.

Макс Жек, Жонатан Эдвард хоёрын амьдралаас хийсэн энэхүү судалгаа АРХИ-ны хор хөнөөлийн хамгийн тод жишээ байв. Архи гэдэг ямар их уршигтай болох тэрхүү уршиг нь үе дамжин яаж халдварладгыг харуулсан дээрх судалгаанаас эш татаад аваад үзвэл ирээдүйн Монголын амьдрал ямархан харагдах бол. Өнөөдөр Монголын нийгэм архинд живсэн гэж хэлж болно. Та бод доо.

Зөвхөн Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй аж ахуйн нэгж архи согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшдэг гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл нийслэлийн 270 хүн тутамд нэг архины дэлгүүр байна гэсэн үг юм. Дэлхийн ихэнхи оронд жилд нэг хүнд ногдох архины хэмжээ 8-9 литр болоход л үндэсний хэмжээнд аюул учирч байна гэж үздэг бол манай оронд нэг иргэнд жилд 25-28 литр архи ногдож байгаа гэсэн дүн мэдээг албаныхан гаргажээ.

Архи аюулын харанга дэлдэнэ гэж үүнийг л хэлнэ биз ээ.

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(98.226.83.151) 2018 оны 01 сарын 17

haaj booson buhen dald helbereer ulam muu zuils ur dagavar daguulj baidag yum.arhi uuhk zavgui ajiltai orlogotoi irged bii bolgo doo.

0  |  0
predator(66.181.183.95) 2018 оны 01 сарын 17

Архины уйлдвэруудийг нь хаагаад,архи уухаас оор зуйл хийдэггуй гамшиг болчихсон гаруудыг цуглуулж байгаад устгах хэрэгтэй.Тэд бол хун биш нийгмийн хог шаарууд

0  |  0
зОЧИН(124.158.111.6) 2018 оны 01 сарын 17

Энэ чинь АРДЧИЛАЛ БАЙХГҮЙ ЮУ?

0  |  0
mnl(202.179.25.110) 2018 оны 01 сарын 17

Nadad lav neg litr ch onogdodgui bur 100gramm ch bhgui manaih 3ula niileed ch 100gramm ch bdguu hudlaa medee tavihaa bolioch

0  |  0
ЮЮ(202.55.191.205) 2018 оны 01 сарын 17

АРХИНЫ ҮЙЛДВЭРҮҮДИЙГ БҮГДИЙГ НЬ ХААХ ХЭРЭГТЭЙ...

0  |  0
zochin(202.70.44.46) 2018 оны 01 сарын 17

aimshig, suirel

0  |  0
Top