13 хүүхдээ гинжлэн хорьж байсан хүмүүсийг баривчилжээ

Калифорнийн Перрис хотод олныг цочирдуулсан хэрэг гарчээ. Нэгэн охин аврах алба руу утасдаж, эцэг эх хоёр нь ах дүүсийг нь гэртээ хүчээр хорьж байгааг мэдэгдээд өөрөө зугтаж чадсанаа хэлсэн байна. Цагдаа нар охиныг хэсэг дээрээ авчраад 17 настай гэдгийг мэдээд цочирджээ. Охин 10-тай хүүхэд шиг харагдаж байсан аж.

Цагдаа нар уг байрыг нэгжээд аймшигт дүр зураг олж харжээ. 12 хүүхдийг орноос нь гинжилсэн байсан аж. Тэд 18-29 настай ч олон жил гинжтэй хоригдсоноосоо болоод жаахан хүүхдүүд шиг харагдаж байжээ. Тэдний эцэг эх 57 настай Дэвид Аллен Терпин болон 49 настай Луиз Анна Терпин нар хүүхдүүдээ яагаад хорьж байсан талаараа ямар ч тайлбар хэлэхгүй байгаа аж. Тэднийг бусдыг тамлан зовоосон, хүүхдүүддээ харгис хандсан гэж буруутгасан талаар АНУ-ын хэвлэлүүд мэдээлжээ.

Дэвид, Луиз нар энгийн нэгэн гэр бүл шиг харагддаг байжээ. Тэд “Facebook”-дээ хүүхдүүдтэйгээ аз жаргалтай байгаа зургаа оруулж, хөршүүддээ ч сэжигтэй харагддаггүй байсан аж. Тэдний гэр бүлийг хүүхдүүддээ гэрээр боловсрол олгодог гэж хүмүүс боддог байжээ. 13 хүүхдэд нь эмчилгээ хэрэгтэй байгаа аж. Эцэг эхийг нь баривчлан саатуулсан байна.

WWW.ZINDAA.MN

 

Онцлох, олны анхаарлын төвд байгаа мэдээ мэдээллийг хүлээн
авахыг хүсвэл манай Фэйсбүүк мессенжерт холбогдоорой!

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 1 )

zochin [ 98.228.96.94 ]      |     1-р сарын 17 -нд, 14:11 минутанд

usa dur torx