Булган аймгийн Рашаант суманд 10 орчим айлын мал шүлхий өвчнөөр өвчилжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

Булган аймгийн Рашаант суманд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарснаар хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Энэ сарын 11-ний өдөр Булган аймгийн Рашаант суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарсан байна.

Шүлхий өвчний голомтод ажиллаж буй Мал эмнэлэг, үржлийн газрын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмон “Одоогоор Рашаант сумын 10 орчим айлын мал шүлхий өвчнөөр өвчилснийг ангилан ялгасан.Шүлхий өвчин гарсан шалтгааныг Мэргэжлийн хяналтын байцаагч болон Тагнуулын байгууллагынхан тогтоохоор ажиллаж байна. Онцгой комисс шүлхий өвчний голомтод ариутгал халдваргүйжүүлэлт хийж, 28 хоногийн хөл хорио тогтоосон. Үзлэг тандалтын арга хэмжээ авсны дараагаар өвчилсөн малыг устгалд оруулна” гэж хэллээ.

Мөн тус сумын нутгаар дайран өнгөрч буй тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг ямар нэгэн зогсолт хийлгүй, тээврийн хэрэгслээс буухгүйгээр шууд дамжин өнгөрч явахыг Замын цагдаагийн албанаас анхааруулжээ.

Б.Алтанчимэг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top