70 янданг 70 байраар солино гэв

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

 

Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон төрийн бус байгууллагын зүгээс “70 яндангаас 70 байр аяныг” эхлүүлж байгаагаа хэвлэийн хурлаар мэдэгдсэн юм. Тус аяны зорилго нь утаааны эсрэг ард иргэдийн өөрсдийн оролцоог идэвхижүүлэх хамтын хүчээр, байртай болход оршино гэв.

Тодруулбал иргэд хөдөлмөрлөх бололцоогоо сайжруулж, барилгын дотоод засал чимэглэлийг мэргэжлийн байгууллагын сургалтад хамрагдан мэргэжилтний хяналтын дор өөрийн амьдрах байрныхаа дотоод засал чимэглэлийг гүйцэтгэн ажиллах  аж. Тус ТББ-ын тэргүүн С.Отгонцэцэг  “Төсөл хэрэгжсэнээр 90 хүүхдийн цэцэрлэг, үүнээс 20 хүүхдийг 24 цагийн үйлчилгээтэй сувиллын цэцэрлэг, 70 өрх айл яндангаас салж, 38 ажлын байр шинээр бий болох юм.  Барилгажих газрыг бүрэн чөлөөлж, хавар барилгын ажлыг эхлүүлэх бүрэн боломжтой. Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үндэсний том компаниуд бидний үйл ажмллагааг дэмжин оролцохыг уриалж байна” гэдгээ илэрхийлсэн юм.

Зүтгэл, сэтгэл, итгэл, эх орон ТББ-ын гишүүн Н.Энхболдоос дараах зүйлсийг тодрууллаа.

-Барилга барих компаниуд нь тодорхой болсон уу?

 -Гүйцэтгэгч компани маань барилгын зах зээлд тодорхой байр суурь эзэлсэн том компани гэхээсээ илүүтэйгээр жижиг компаниудыг бид хамтарч ажиллахыг илүүтэй урьж байгаа. тэдний хамгийн бага өртгийг санал болгосон компанитай хамтарч ажиллана. Ингэж байж барилга бүтэх өртөг багасна гэсэн үг. Барилгын өртгийн үнэ нэмэгддэг гол шалтгаан нь дотоод засал чимэглэл, хөдөлмөрийн хөлсөнд маш их хөрөнгө зарцуулагддаг. Тэгвэл 70-н гэр бүл залуучууд маань өөрсдөө барилгынхаа дотоод заслаа хийж, өөрсдөө хөдөлмөрлөж оролцох юм бол одоогийн байгаа зах зээлийн  үнээс 3-4 дахин бага байна гэж бид харж байгаа. Мөн барилгын материалаа зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонгоно. Энэ нь дотоодынхоо барилгын түүхйи эдийг өөрсдөө дэмжих нөхцөл бололцоо бий болж байгаа юм. Дэм дэмэндээ дээс эрчиндээ  амьдарвал бидний ирээдүй сайхан болно гэж бодож байна.

-Дотоодын үйлдвэрлэлээ дэмжье гэж байна. дотоодын үйлдвэрлэлийн түүхий эд чанартай байж чадах уу. Нөгөө талаас импортын бүтээгдэхүүнээс илүү өндөр үнэтэй байгаад байдаг.

Тийм зүйлиүүд яригддаг. Гэхдээ чанар, стандартын талаас нь харвал манай дотоодын бүтээгдэхүүн чанартай. Ганц нэгэн чанаргүй бүтээгдэхүүнтэй газар байдаг түүнийг үгүйсгэж болохгүй.  мөн эхэндээ бүх зүйл үнэтэй байдаг. Түүний нийлүүлэлт ихсэх юм бол үнэ нь буурдаг.

-Яагаад заавал 70 айлыг  сонгох болсон бэ?

- Газар маань яг 70 айлын орон сууц барих боломжтой газар байгаа юм. 9 давхар, доороо 2 давхар нь үйлчилгээний төвтэй байхаар тооцоолсон. Мөн цэцэрлэг байгуулхаар төлөвлөсөн. Яагаад вэ гэвэл манай улсад  цээцрлэг маш их хэрэгтэй байна. Тус орон сууцанд амьдрах иргэд хүүхдээ цэцэрлэгт нь өгчихөөд ажил хөдөлмөрөө хийх боложтой болж байгаа юм.     

Т.Ариунтунгалаг

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (139.5.219.141) 2018 оны 01 сарын 17

Газраа чөлөөлж өгсөн зөвхөн 70 айлыг л орон сууцанд оруулахыг хэлээд байгаа юм уу.Ойлгомжгүй байна.70 айл орон сууцанд орохоор 70 яндан байхгүй болох нь ойлгомжтой.Гэр хороолол дотор баривал дэд бүтцийг яаж шийдэх юм

0  |  0
gegeeleg(182.251.240.18) 2018 оны 01 сарын 17

saihan l sanaa bna shdee. buh zuil n huuliin hureend bga bolood l olon niited zarlaj bgan bishuu. manai mglchuud neeree yum l bol hiij bgaga hiichih gd bdg uls yumaa

0  |  0
123(202.131.231.83) 2018 оны 01 сарын 17

hashaa baishingaa olon davhariin oroid bugs ergeh zaigui davchuu 2 uruu bairaar solimoorgui bna. agaar ch orohgui, oroi hajuu taliin baishingiin suudert orood ertee haranhui bolchihdog tiim nuhee solih hetsuu l bna shde

0  |  0
Иргэн(43.242.243.134) 2018 оны 01 сарын 17

Утаанаас салах гол арга яалтч угуй байр байшин барих... Байшин барихын тулд инженерий шугам сулжээтэй болох, еерее хэлбэл халуун хуйтэн,цэвэр бохир усны шугам татах ажлаас эхлэх естой байх! Тэгвэл тэр цэвэр бохир, дулаан, цахилгааныг хангах хуцинь чадал байна уу?Нэг л их мэдсэн, том том баасан дарганцарууд байх юм! Уг нь нэр хороололруу инженерийн шугам сулжээг нь татчихвал энэ хумуус чинь еерсдее улсыг харахгуйгээр еерийн байшингаа барьчих санаатай их Олон иргэд байгаадаа! Хэн ч утаагуй дулаахан цэвэр орчинд амьдрахыг бодолгуй яахав! Гэхдээ бусдын дарамтан дор биш!

0  |  0
zochin (114.22.253.49) 2018 оны 01 сарын 17

ih l zuw sanaa bna geh dee buh zyul huuliin hureend bh estoi

0  |  0
Top