Р.Эмүжин: Цэр чинь цээжиндээ, бөлдөг чинь өмдөндөө байгаа юу, Цэрэнбат аа?

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

Сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин агаарын бохирдолтой тэмцэх чиглэлээр төр засгийн зүгээс авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлыг хурцаар шүүмжилж, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад хандан улиг болсон утаагүй зуухаа ярьж ард түмнийг мунхруулахаа боль гэж бухимдлаа илэрхийлжээ. Ингээд Р.Эмүжингийн юу гэж бичсэнийг хүргэе.


 

 

Бүр нэг ингэж асуумаар санагдчихлаа. 672 тэрбум төгрөг хэрхэн үрэн таран хийж, үрчийж байгаад хувааж халааслах төлөвлөгөөг чинь сонслоо. Хэнийг хуурах гээд хэний хуруу хүүхэлдэй болоод явааг чинь ойлгомоор байна. За одоо тэгээд энэ дуусдаггүй үлгэр, төгсдөггүй шахаанд чинь хууртлаа юу? Монгол түмний элэг доог болж ханаагүй юу, зуухны наймаачид аа. Энэ өвлийн шинэ үлгэрийн зохиолоос иш татчих уу? Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний сан хэмээгчийн нэрээр хийх гэж буй наймаа дэндүү инээдтэй.

Тавантолгойн уурхайгаас Улаанбаатар руу нүүрс зөөх юм гэнэ. Үүний тулд Өмнөговиос Чойр хүртэл 500 км бетон хучилттай замыг 650 тэрбум төгрөгөөр тавина гэж байгаа. Чойрт нүүрсний тээврийн сүлжээ барихад 4,2 тэрбумыг үгүй хийнэ. Чойроос Улаанбаатар руу вагоноор нүүрсээ зөөх юм гэсэн. Нунтаг нүүрсээ амьдрал шиг хатуу, хүүхдийн нусан бөмбөлөг шиг бөөрөнхий болгохын тулд нүүрс боловсруулах үйлдвэрүүдэд 3,0 тэрбум төгрөгийг татвар төлөгчдөөс суйлж дэмжлэг нэрээр шингээнэ. Нөгөө хатууруулсан нүүрсээ хадгалах зургаан агуулах зургаан дүүрэгт барихад 6,0 тэрбум төгрөг зарцуулна. Тэгээд эцэст нь нэг тн нүүрсийг 125 мянган төгрөгөөр иргэдэд зарна. Энэ үлгэр шиг хөтөлбөрийн хүрээнд 2017-2021 онд нийт 43 мянган айлыг нүүрсээр хангана гоё уу? Тавантолгойн нүүрс илчлэг сайтай тул сайжруулсан зуух түгээнэ. Зорилтот бүлгийн гэх айлуудад нүүрс хүргэхэд 9,1 тэрбум...нийтдээ Цэрэнбатын яриад байгаа энэ үлгэрт 672,3 тэрбум төгрөг цацна. За одоо эргээд харъя.

Өмнөх луйварчдынхаас юу нэмэгдэв? Тавантолгой, Өмнөговь, илчлэгтэй нүүрс гэх гурван үгэн дээр тоглохоос хэтэрсэнгүй. Мөнгөн дүн нь бараагүй өсч, хаяагүй сунажээ. Ёстой нөгөө гурил байдаг ч болоосой, цуйван сэгсрэх юмсан, даанч мах байхгүй гэдэгтэй адил ийм санаа хэн бодож олдог байна аа. Сар гаруйхны өмнө сайд болсон Хүрэлсүхийн багийнхны төсөл үү? Замаа тавиагүй байж зуухаа шахаад...агуулахаа бариагүй байж нүүрсээ овоолоод....Улаанбаатар наана чинь нүүрс боловсруулах үйлдвэрийн хот болох гэж байна. Больчихъё зүгээр. Ингэхэд Цэрэнбат аа, цэр чинь цээжиндээ бөөр чинь бөгсөндөө, бөлдөг чинь өмдөндөө байгаа юу? Аль эрт алдчихаад, барьцаалсан болгоноо олж авах гэж балайраад гүйгээд байдаг болоо юу? За одоо ингээд бичихээр дагуул далдайнууд чинь Эмүжин Баттулгатай тохирчихжээ гэж зүүн чихэнд чинь шивнэх үү? Сайд аа, замаа тавиад, зуухаа тараагаад эхлэнгүүт та бол ардын баатар, дараагийн сонгуульд баараггүй ялж, бас чардайгаад

Ерөнхий сайд болчихож болно гэж баруун чихэнд чинь хошгируулаад удаж байгаа юу, таны бизнес дагуулууд? С.Баярын дайчин эхлээд даржин дууссан агуулах савгүй атрын 3-р аяны үлгэр, MCS-ийн дизайн сайтай зуухны шахаа, Баттулгын 1,2 тэрбумыг төсвөөс хумсалж залгичихаад ганц ширхэг сайжруулсан түлш үйлдвэрлээгүй Төгрөг нуурын ордод түширлэсэн гэх түлшний үйлдвэрийн хулхи төслөөс ялгарах юм юу байна аа? 500 км хулхи замтай, хотоор нэг ориг гэх зуухтай үлдэж, хуучин зуухнууд урагшаа төмрийн хог руу ачигдах уу?

Энэ ард түмний сүүлчийн итгэл найдвар дээр сандайлж суучихаад ингэж арай ч болохгүй байх аа. 672,3 тэрбум төгрөгөөр нийтийн байр барьж болно. Орон сууц барилаа гэхэд хэдэн зуун айл орох оронтой болчихно. Доромжлоод байгаа юм уу? Бид нүүрснээсээ яаж салах вэ гэж өдрийн бодол шөнийн зүүд болж байхад хотыг бүхлээр нь нүүрсний агуулах, уурын зуух болгох гээд зүтгэж байгааг ухралт гэхгүй өөр юу гэх юм? Орноосоо унаад тархи нь хөдөлчихсөн хүн шиг юм ярихаа боливол яасан юм бэ. Эсвэл утаанд хордоод учиргүй тэнэг болчихоо юу? Ингэхэд нүүрсийг огт утаа гаргалгүй гэрийн зууханд шатааж болно гэж бодоод, итгээд байгаа хүмүүс Шар хаданд очиж сэтгэцээ шалгуулчихвал яасан юм бэ? Тэгээд дараа нь наад үлгэр туулиа өвгөн эмгэн болтлоо хайлаад сууж бай...

 

 

С.Төгөлдөр


Сэтгэгдэл ( 140 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.42.120) 2018 оны 01 сарын 22

Зөв хэлжээ.Коксждог нүүрс өгсөн ч утаа нь арай багассан ч хорт чанар нь багасахгүй л дээ.Тэгэхээр утаа байсаар л байх бно.Орон сууцжуулах ч юм уу өөр үр дүнтэй төсөл санаачлага гаргаасай.

0  |  0
ЗОЧИН(202.131.250.130) 2018 оны 01 сарын 20

сайхан хэллээ.зуухны наймаачидаа утаа гаргадаггүй зуух чинь бодвол яндангүй л биз дээ.ккк

0  |  0
60terbym(202.179.25.47) 2018 оны 01 сарын 20

ShaxaaniiNyamk

0  |  0
Enkh(24.1.33.231) 2018 оны 01 сарын 20

Hushuu ni hudulvul hudlaa yridag, huduu ni hudulvul hulgai hiideg, hushga ni hudulvul huchun hiideg ymnuudaas yaj salnaa?!

0  |  0
Зочин(66.181.160.62) 2018 оны 01 сарын 19

Зөв. Нүүрс бүү түлээрэй. Утаа хэзээ ч арилахгүй.

0  |  0
Zohcin (27.123.212.142) 2018 оны 01 сарын 19

Demjij baina zuuh gesin ugee zogsooh heregtei

0  |  0
Zochin(46.252.116.187) 2018 оны 01 сарын 19

Chi tegeed utaanaas yaj salahiig ni hrleedeheech baishin batih mongii ni ogoodohooch geree halaah tog gargah tsahilgaan stantsiig ni bariad ogooch chi yu hiisen um

0  |  0
уншигч(202.179.6.46) 2018 оны 01 сарын 19

мөнгө цагаан нүд улаан гэж

0  |  0
Irgen(122.201.21.120) 2018 оны 01 сарын 19

Teneg ard tumni tuluu yum hiisen ch hiigeegui ch yag adil shiidel baihgui asuudal shuumjlel temtsel geed l. bugd uhaantai bugd hamag buruu n turd ugnu.

0  |  0
Уншигч(202.21.106.129) 2018 оны 01 сарын 19

Мөнхбаясгалан, Хулан 2-с илүү дээр сэтгүүлч шиг санагддаг . Шударга шулуун үгтэй, мөнгөтэй хүмүүсийн дуу хоолой болоод гүйгээд байдаггүй Эмүжинд баярлалаа.

0  |  0
Очир(66.181.185.37) 2018 оны 01 сарын 19

Мундаг зоригтой, ухаантай хүүхэн бн. Яг үнэнийг естой голоор нь хэлжээ. Даанч наадуул чинь мөнгөний хойноос ичнэ гэж байхгүй л дээ Эмүжин минь. Уул нь ЕС Солонгосоос орж ирэх 500 сая $- ыг шууд орон сууц барих шийдвэр гаргачуул ёстой АРДЫН БААТАР !!!

0  |  0
иргэн(202.179.26.81) 2018 оны 01 сарын 19

Хаэ ха ёстой голоор нь хэлжээ.Энэ засаг төрийн байж байгаа царай эхийнхээ хөхнөөс салаагүй дүрсгүй гишүүд яаг юу хийж байгаагаа мэдэж байгаа шинж ер алга.Төрийн түшээ хийхэд олон оймс илээсэндээ биш олон жил амьдарсандаа туршлага суусан байдаг юм

0  |  0
Zochin(172.58.41.174) 2018 оны 01 сарын 19

yaag zov elii balai yumnuud eniig sain unsh utaagui zuuh gedeg ulgeree odoo jargaae maluudaa

0  |  0
Ard(122.201.24.167) 2018 оны 01 сарын 18

Zuv zuv iim l chadvargui tur baina. Xashchuluun xamaagui iluu yum yatij baina lee. Yu ch medexgui mangar yumnuud deeree zalchixaar ingej l zovox tavilntai ajguu

0  |  0
Art(103.212.119.23) 2018 оны 01 сарын 18

Nuurs zuuj bhaar tsahilgaan stants tavan tolgoid bariad tsahilgaani shugam tataad tsahilgaanaar buh asuudlaa shuudvel deer esvel baganuurt stantsaa bariach dee

0  |  0
Иргэн(103.229.120.114) 2018 оны 01 сарын 18

Өмнөговьд газ илэрсэн дуулдсан яагаад чимээгүй бна.сэтгүүлчээ

0  |  0
Ерөнхийлөгч(103.229.120.114) 2018 оны 01 сарын 18

Эсэргүүцэе.юун зуух вэ.ер нь энэ 2 нам болохоо байлаа .засаглалаа солих юмуу.27 жил хулгайллаа

0  |  0
Иргэн(202.9.40.205) 2018 оны 01 сарын 18

Эмүүжин энэ удаа маш ончтой сайн хэллээ.Заримдаа нэг л хөндийдүү бичдэг байсан Үнэнийг үнэнээр бичихээр ийм сайн болдог ажээ.

0  |  0
Бодол(66.181.186.77) 2018 оны 01 сарын 18

672,3 тэрбум төгрөг их мөнгө боловч 1м2-г 1 сая төгрөгөөр тооцож хямд байр барихад 672,3 мянган м2 талбайтай орон сууц 2 жилийн дараа босно. Нэг айлд 25-30м2 жижигхэн сууцаар бодоход 25 мянган айл орох юм. Гэр хорооллын 10% гаруй нь шийдэгдэнэ. 90% нь утаагаа гаргаад л ялгаа харагдахгүй утаатайгаа хэрүүлтэйгээ үлдэнэ.

0  |  0
Үнэнч нөхөр(139.5.217.42) 2018 оны 01 сарын 18

Ерөнхий сайдаа Өнөөдөр агаар орчиныг бууруулах үндэсний хороо чинь ямар чадвартай улсууд вэ. Та утаагаа бууруулахгүй бол ядаж мэргэжлийн хүн тавь л даа сайд аа энэ хороог чадваргүй хүмүүсээр бүрдүүлэх нь та бүгдийн зорилго юм уу. Ийм байдлаар агаарын бохирдлыг бууруулах бодлого боловсруулж хэрэгжүүлэх нь үр дүн байна уу.

0  |  0
зочин(139.5.217.42) 2018 оны 01 сарын 18

Ерөнхий сайдаа Өнөөдөр агаар орчиныг бууруулах үндэсний хороо чинь ямар чадвартай улсууд вэ. Та утаагаа бууруулахгүй бол БОАЖЯ-ны газрын дарга Г.Нямдаваагийн ойрын төрөл садан болох Гүмбилэг нь агаар орчныг бууруулах үндэсний хорооны ахлах ажилтан гэх боловч агаарын бохирдлын талаар ямарч мэдлэггүй, хувийн амбич хөөсөн, хүмүүсийг хэл амаар доромжилсоон хүн билээ. Ийм хүн өнөөдөр агаарын бохирдлыг бууруулах уу. Нямдаваа болон Гүнбилэг 2 нийлэн ном тохимол хэвлэх нэрээр агаарын бохирдолд зарцуулах нэрээр хувьдаа ашиглаж байна. Та ядаж агаарын бохирдол арилгаж чадахгүй ч гэсэн албандаа мэр

0  |  0
.(66.181.160.93) 2018 оны 01 сарын 18

Vnen l helsen bn gr horoolold ymarch zuuhiig hichneen saijruulsan ch utaa garahq bhan ch haashain mdeej garjil taaraa

0  |  0
erhem(27.123.212.141) 2018 оны 01 сарын 18

ene boldognii talaar ontslood bgaa hvmvvs oorsdoo bolioch. ene chini zvgeer ta ervvl uhaantaI bnuu. bvh zvil chini hewiin vv gesen zvirlel shvvdee. neeree Tserenbataas ingej asuuwaas zohiltoi. boldogtei ni holboj asuuhgvi bol ym oilgohgui nohor bn sh dee. hiih gej bgaa luiwriig ni har....

0  |  0
Бат(66.181.160.96) 2018 оны 01 сарын 18

ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА

0  |  0
зочин(202.9.43.72) 2018 оны 01 сарын 18

Үнэн

0  |  0
Lkhagva(103.26.193.248) 2018 оны 01 сарын 18

Яг үнэн

0  |  0
Zochin(202.9.47.177) 2018 оны 01 сарын 18

Nuurs yarihaa bolioch ee Hurelsuhee

0  |  0
Zochin(202.9.47.177) 2018 оны 01 сарын 18

Emuujin shig chadaltai chadvartai ni zov heljee

0  |  0
Зочин(202.9.41.199) 2018 оны 01 сарын 18

Монголд өнөөдөр нүүрс боловсруулж чадах нэг ч үйлдвэр байхгүй бөгөөд цаашид байх боломжгүй.

0  |  0
zochin(66.181.183.101) 2018 оны 01 сарын 18

emuujin bish jinhene ner ni enkhtuya shd.

0  |  0
Зочин(103.229.123.231) 2018 оны 01 сарын 18

Яг үнэн хэллээ. Мануисаас долоон дор сэтгэх юм доо.яавал хэдэн төгрөг олж цохичих уу гээл өлөв долов гээд сууж байдаг байхоо.дор хаяж л 2 айлын газар за болий 3 н айлын газар нийлүүлээд энэ хорооллын айлуудыг байртай болгоод утааны асуудлыг шийдэж чаддагүйн байхда тэнэг гарууд.

0  |  0
zochin(202.179.25.166) 2018 оны 01 сарын 18

tserenbat chini MI-giin tursun duu Nud am yag shuu

0  |  0
Ззззззз(109.89.138.79) 2018 оны 01 сарын 18

Мундаг сийрэг хуухэн байхчивээ. Улайтал хэлнэ гэж уунийг хэлэх байх. Бидэнд терд гарсан хулгайчид хулгайныхаа гаргалгааг хэлээд байхад ингэж хулгайлах естой л доо гэсэн сэтгэхуйгээр хулээж аваад бдаг нь эдний даварахад хургээд бгаа юмаа. Ер нь хулгайгаа зогсоохгуй бол 27 жилийн хугацаанд тер барихад оролцсон хумуус хариуцлагаа хулээж нуглээ наминчлах едер чинь ирж бгаа шуу. Цаг нь болсон харагдаад бгаа.

0  |  0
ХОРДОГЧ(202.131.230.162) 2018 оны 01 сарын 18

ЯДАЖ ЭНЭ ИХ МӨНГӨӨРӨӨ ТАВАНТОЛГОЙД ИЛЭРЧИХЭЭД БАЙГАА БАЙГАЛИЙН ХИЙГ ТАТЧИХ УХААН АЛГА УУ? ТЭР ИХ НӨӨЦИЙГ ХЭН НЭГЭН ХЯТАДРУУ ШУГАМ ТАТАЖ ЗАРАХ ЮМ ХИЙЧИХСЭН БАЙГАА ДАА мангарУУД

0  |  0
Дорж(88.232.171.1) 2018 оны 01 сарын 18

”Урвалд орсон бодисуудын жин нь урвалаас гарсан бодисуудын жинтэй тэнцүү байна”- гэсэн химийн томьёог сайдууд мэддэг болов уу? Үүнийг мэдэхгүй учраас утаагүй гал түлнээ гэж мөнгө ”зарцуулаад” байх юм. Утаагийн өнгийг өөрчилж болох байх. Харин жинг өөрчилж чадахүй шүү!!

0  |  0
BAT(66.181.183.226) 2018 оны 01 сарын 18

MAL

0  |  0
Тунгалаг.(66.181.182.176) 2018 оны 01 сарын 18

”Хүний үг сонсож суръя” гээд нэг өгүүлбэр яваад бнаа. Олон жил аваагүй Чихнийхээ бөглөөг одоо нэг авах цаг бсон баймаар, Ард түмнийхээ ҮГ-ийг сонсож үзвэл ажлын арга барил мөн сэтгэхүйгээ өөрчлөх юм биш үү.

0  |  0
Зочин(103.9.90.50) 2018 оны 01 сарын 18

Барилгын материалын түүхий эд нь байна, байшин үйлдвэрлэх үйлдвэртэй болчихлоо, 4- 5 давхар байр цахилгаан шатгүй барихад байр баригдах өртөг хамаагүй бага тусна. Үндэсний барилгын мэргэжилтнүүд байна гээд олог давуу тал байна. Зорилтот бүлэгт чиглэсэн орон сууцыг олноор барих хэрэгтэй.

0  |  0
MGL(202.21.106.105) 2018 оны 01 сарын 18

Ene utaa gej ne araanii shus asgamaar saihan hairlaj baimaar bizness yumaa

0  |  0
ха ха (183.177.100.210) 2018 оны 01 сарын 18

Баттулгын 1,2 тэрбумыг төсвөөс хумсалж залгичихаад ганц ширхэг сайжруулсан түлш үйлдвэрлээгүй Төгрөг нуурын ордод түширлэсэн гэх түлшний үйлдвэрийн хулхи төслөөс ялгарах юм юу байна аа?

0  |  0
зочин(103.57.93.122) 2018 оны 01 сарын 18

Орон сууцанд оруулахыг бодооч хэн хар нүүрс ухаж угаар үнэртүүлж явахыг хүсэх юум бэ

0  |  0
зочин(103.57.93.122) 2018 оны 01 сарын 18

мундаг хэлсэн байна энэ лууварчидыг яах вэ

0  |  0
99999999@(27.123.214.102) 2018 оны 01 сарын 18

МУНДАГ ХЭЛЖЭЭ.

0  |  0
Зочин(202.9.40.169) 2018 оны 01 сарын 18

Нөгөө Хүрэлбаатарын найздаа тэндэргүй өгсөн 17 тэрбумын араас орох байх даа. Энэ их мөнгө сүүлдээ орос технолог монголын нүүрст таараагүй гээд хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хариуцлаг хэн ч хүлээдэггүй болохоор мөнгө нь өсөөд зүсээ хувилгаад байх юм даа. Эхнээс нь тоймтойгоос нь хариуцлага тооцож хохирлыг төлүүлэх ёстой. Шоронд ч суулгасан багадх зальтнууд. Бүх юм нь батлагдаад байхад ялгүй улам л дэвшээд байлдаг. Эдний дэргэд Энхбаярын 600 гаруй сая төгрөг хүүхдийн тоглоом юм даа. Хууль шүүгчдийн ялзрал

0  |  0
ЗОЧИН(202.180.218.135) 2018 оны 01 сарын 18

АРД ТҮМЭН МИНЭЭ БИД ТЭВЧИЖ СУРЛАА НАР ГАРАХЫГ ҮНЭХЭЭР ОЛОН ЖИЛ ХҮЛЭЭЛЭЭ ОДОО БОЛОО ЮМ БИШ ҮҮ СЭТГЭЛ НЭГ ЗОРИЛГО НЭГТЭЙГЭЭР БОСЦГООЁ ХОЙЧ ҮЕДЭЭ ЯДАЖ ГАЗАР ШОРОО ЭХ НУТГИЙГ НЬ ХАГАС ДУТУУ Ч ГЭСЭН АВЧ ҮЛДЭЕДЭЭ ГУЙЖ БАЙНА АРД ТҮМЭН МИНЬ ТЭМЦЭЕ

0  |  0
Зочин(66.181.188.196) 2018 оны 01 сарын 18

Ха ха үнэн үгийг гоё хэлжээ

0  |  0
Mgl(112.218.184.76) 2018 оны 01 сарын 18

Mgl d Yu ch hiisen taalagdahgui. Bun tsetsen mergenii tuil bolson garuud but yumaa

0  |  0
bornuud ovogt D.Ganb(150.129.142.102) 2018 оны 01 сарын 18

idej uuj handagui malan durakuudaas yawal hagtsah we ard tumniig arai l heterhii doromjilj basamjilj bndaa shine zasag garch ireed l ard tumnii itgel setgeleer toglood l ideh hooloo beldej baahan zeel daraagiin zasag garch ireed dahiad l zeel awch idej uuhaa beldene tegeed ter baahan zeel ur ni ard tumnii nuruun deer achaa bolood l arai heterne

0  |  0
Бат(27.123.212.135) 2018 оны 01 сарын 18

Олон ч жил энэ утааг урдаа барьж хулгай хийлээ дээ. Утааг багасгах зорилгоор урьд өмнө хийсэн бүх ажил худлаа зүгээр хулгай байсан нь ойлгомжтой байхад ”давтан хэрэг үйлдэх” гэж зүтгээд байдаг хачин юмаа. Монголын иргэн бүрт ноогдох гадаад өр өссөөр үр хойчийн ирээдүй бүрхэг харагдаж байна шүү. Сүүлийн 30 жилийн турш гуйлга гуйсаар байгаад одоо хувь хувьсгалын өр нийлээд 26 тэрбум ам доллар болсон байна. Жилдээ 2-хон тэрбумын орлоготой улс хэзээ энэ өрийг дарж дуусгана гэж сэтгэдэг юм болдоо. Компьютерын хэлээр системийг форматлахгуй бол бид ингээд устахнээ.

0  |  0
Зочин(66.181.161.17) 2018 оны 01 сарын 18

Ард түмнийг ядуу байлгах сонирхолтой улсууд л даа өндөр хөгжилтэй баян орны ард түмэн бурууд нүд нь хурц болохгүй бол жагсаал хийгээд огцруулчихдаг ил тод айж эмээх зүйлгүйгээр санал бодлоо хэлчихдэг өөрийнхөө эрхийн төлөө тэмцдэг ард түмэн бдаг монголд бол эсрэгээрээ иргэдээ ядуу дорой буурай байлгах сонирхол ихтэй хэн дуугарсанд нь хэдэн төгрөг атгуулаад л эсвэл мөнгө тараагаад амыг хаачих жишээний юм даа

0  |  0
Хандаа(202.179.31.98) 2018 оны 01 сарын 18

Нийтийн байр, орон сууц барих эсвэл зуух тарааах нэрээр мөнгөө идэх арга хоёрын алийг нь сонгохыг ард түмэн бүгд харж байгаа бөгөөд 2020 оны сонгуулиар ямар дүн тавихаа мэднээ гайгүй

0  |  0
ЗОЧИН(150.129.143.197) 2018 оны 01 сарын 18

Утаагүй зуух гэж бдг уу нүүрс түлэхээ боливол яасын бэ хөнгөлөлтэй орон сууц баоиачээ мал сайдаа хувааж идэх гээд үлгэр яриад бх юм манайхаан тэр шахааны зуухыг битгий аваарай сайд та эмнэлэгт үзүүлээд зайлаад өг новш

0  |  0
Irgen(66.181.189.103) 2018 оны 01 сарын 18

Zeeliin surag garanguut zuuh yarid ehelsen shuu ene said.

0  |  0
Irgen (103.57.94.208) 2018 оны 01 сарын 18

Ene bor halzan har halzan bolohnee hurdan zailuulah ymsan ogtsor.

0  |  0
Irgen (103.57.94.208) 2018 оны 01 сарын 18

Ene bor halzan har halzan bolohnee hurdan zailuulah ymsan ogtsor.

0  |  0
Цогоо(66.181.161.67) 2018 оны 01 сарын 18

Үнэнийг хэлсний төлөө үхэхнээ...зарим хүмүүс.

0  |  0
Зочин шинэ (202.179.31.26) 2018 оны 01 сарын 18

энэ их мөнгөар хамгийн бага өртөгтөй оронсууц ыг дэд бүтэц нь бэлнээр нь уб налайх 2ын хооронд налаых гордрок 2ын хооронд бариад утаатай тодорхой хорооны айлуудыг газарыг нь урдчилгаа болгож солиод хям д лийзэнгдээд өгчих вөл дээр байх аа Тэгвэл хэсэг айлч гэсэн чөлөөлөгднө Чөлөөлсөн газар дээрээ барьлга барийхгүйгэар цэцэрлэгт хүрээлэн зэрэгт зарцуулвал д ээрдээ

0  |  0
Zochin(66.181.161.104) 2018 оны 01 сарын 18

Goy shaasan muusain hulgaichuudig tolgoi talaas n tsaazlah heregtei yum.

0  |  0
Үнэн (27.123.212.140) 2018 оны 01 сарын 18

662.3 тэрбумын хувааж халааслах хулгайлах бодол ингэж тэнэгүүдэд дээрэлхүүлээд тэднийг үеийн үед тэжээж бгаа монголын ард түмний буруу юм. Яая гэхэв шоу тоглолт үзхээр очдог шиг Сүх жанжины талбайд 3 өдөр жагсаад эсэргүүцээд энэ луйварчидаас салах боломж байхад хохь нь гэдэг юм.

0  |  0
Үнэн (27.123.212.140) 2018 оны 01 сарын 18

662.3 тэрбумын хувааж халааслах хулгайлах бодол ингэж тэнэгүүдэд дээрэлхүүлээд тэднийг үеийн үед тэжээж бгаа монголын ард түмний буруу юм. Яая гэхэв шоу тоглолт үзхээр очдог шиг Сүх жанжины талбайд 3 өдөр жагсаад эсэргүүцээд энэ луйварчидаас салах боломж байхад хохь нь гэдэг юм.

0  |  0
ДЭНДҮҮ(182.160.4.155) 2018 оны 01 сарын 18

БӨЛДӨГ Ч ГЭХ ШИГ ЯАСАН БАЛИАР ҮГТЭЙ П... ВЭ?ДАНДАА БӨГС БӨӨРТЭЙ ХОЛБОДОГ.МУНАГ ХҮҮХЭН

0  |  0
Н Өлзийбаяр(27.123.212.142) 2018 оны 01 сарын 18

Эмүжинг. Дэмжиж байна маш зөв хатан ухааны энлэл .

0  |  0
Иргэн (66.181.187.253) 2018 оны 01 сарын 18

Утааг бууруулах шаталсан маягаар хэрэгжих үндэсний хөтөлбөр хэрэгжинэ гэж хэлсэн дэ уг нь. Хөтөлбөрийн гүйцэд сонсчихоод дараа нь үгээ хэл. Арай л ядруухан үг хэллэг хэрэглэсэн байна.

0  |  0
Zochin(103.57.95.92) 2018 оны 01 сарын 18

Zov zov mash zov

0  |  0
Irgen (211.33.151.211) 2018 оны 01 сарын 18

Ene Battulga yam yamand orootsoldson butehgui nuhur bna daa

0  |  0
Irgen (66.181.187.253) 2018 оны 01 сарын 18

Zaaval bugs buurtei holbodog ni yaj baigaam boloo. Suul tolgoi holboh umaa much ch olj de khuurkhii

0  |  0
Би(73.134.120.75) 2018 оны 01 сарын 18

Яг голыг олоод хэлжээ. Ман юу ч хийж бүтээж чадахгүй

0  |  0
Найз(49.0.137.131) 2018 оны 01 сарын 18

Яг үнэнийг яруу тодоор илэрхийлсэн байна. Энэ засаг эхнээсээ л худалч хуурамчаар эхэлсэн. Огцруулах нь хамгийн зөв шийдэл.

0  |  0
zocnin (27.123.212.142) 2018 оны 01 сарын 18

haragdah bdal bicnsen setgegdel ni avtsaldahgvil bn daa bvsgvi min uls turiin snvvmj bicneed bnuu uuriiguu surtcnilaad bnuu

0  |  0
Зочин(66.181.161.80) 2018 оны 01 сарын 18

Ичихгүй шаадаг бацаан бна лээ. Тэгж ярихын оронд хий дамжуулах хоолой татах талаар бодогддоггүй л юм байх да. Хийн хоолой татах төсөл бол хамаагүй амьдралтай төсөл.

0  |  0
dgee(59.153.112.59) 2018 оны 01 сарын 18

zuv heljee. demjij bna

0  |  0
geere(59.153.112.59) 2018 оны 01 сарын 18

muu gar hulni umuurugchuu delhigees zail.

0  |  0
geree(59.153.112.59) 2018 оны 01 сарын 18

bid ig yu gej bodioov. ard tvmeen 27 jil namd bsan tvvni sadan turuluus henig gargahvvi bhaa bodii bvgeeree turuu avi. erhe medelee avi. ard tvmeng bool met bolgoson. ednig buudmaar uur hvrch bna. buhamdsan ard tvmen yahig medeerei

0  |  0
тамсаг(202.70.37.34) 2018 оны 01 сарын 18

хэлж яриад бичээд нэмэргүй ээ. үе үеийн 76 идэхийн төлөө төрсөн. Нефтийн үйлдвэрээ барь чадахгүй хулгайч нар шүүдээ. 30 жил худлаа гуагаллаа

0  |  0
ИРГЭН(202.179.26.30) 2018 оны 01 сарын 18

ЭДЭНТЭЙ ИНГЭЖ ЗУУРАЛДАЖ БАЙХААР УИХ-ЫГ ТАРААЖ ЭДНЭЭС УХААН МУУТАЙ ГЭХ Ч ГЭСЭН ШУДАРГА ЭХ ОРОНЧ ЦЭВЭР НАС НАМБАТАЙ ХҮМҮҮСЭЭРЭЭ ТӨРӨӨ ЖОЛООДУУЛЖ ЭХ ОРОНЧ ЗАЛУУЧУУДАА СУРГАЖ БАЙСАН НЬ ДЭЭР БОЛЖ ЭЭ.

0  |  0
ZOCHIN(103.26.194.249) 2018 оны 01 сарын 18

EMUJIN TEMUJIN BLH TSAG BOLJEE

0  |  0
mongol(27.123.212.140) 2018 оны 01 сарын 18

gemgui tsarailsan baagii gent l garaad irsen dee zailuul ..gent l alga boloh baihdaa zailuul

0  |  0
Зов(66.181.176.161) 2018 оны 01 сарын 18

Зуухаа боль !!!” МАН

0  |  0
Dontoi emujin(66.181.161.79) 2018 оны 01 сарын 18

Bugsnii buzartai bhaa ene huuhen, danda hunii yawdal auudal bugs buur asuj yawdii ene huuhen. Chi utaand yag hordoj bnu? Amerikaas bas bogs doloogool. Sayhan l neg huuhentei bas minii chinii geed hereldeed ban

0  |  0
Хов(66.181.176.161) 2018 оны 01 сарын 18

Зов юм бичиж....... Цэрэнбат 60 тэр бум дахиж босго гэж М Энхболд Хаянхярваа уурэг огсон. Халаасны Цэрэнбат

0  |  0
бат(66.181.161.127) 2018 оны 01 сарын 18

ард түмнийг элэг бариад байгаа нөхдүүдийг больтол нь бичээрэй. эмүүжин минь

0  |  0
бат(66.181.161.127) 2018 оны 01 сарын 18

тэр зуухын ард түмэн минь нэг ширхэгийгч битгий аваарай

0  |  0
Зочин(27.123.212.142) 2018 оны 01 сарын 18

Эмүүжин гашуун бус чухал асуудлыг хөндөж үнэнийг өчжээ Яндан цухуйж л байгаа цагт утаа гарсаар л байна яагаад ойлгохгүй,ойлгохыг хүсэхгүй байна гэдэгт нэг шалтгаан байна тэр нь ердөө л мөнгө хулгайлах

0  |  0
Агаа(183.177.98.82) 2018 оны 01 сарын 18

Үнэн юм бичсэн байна Цэрэнбатаа хүү минь наад суудлаа өөрийнхөө саналаар чаддаг хүнд нь өг ичиж амьдар энэ бүсгүй чамаас илүү ихийг сэтгэж байна эхлээд улс орон ард иргэдээ бод дараа нь идэх мөнгөө бод Цэрэнбатаа зайгаа тавьж өг наад суудлаасаа хүү минь

0  |  0
зочин(59.153.87.42) 2018 оны 01 сарын 18

Нусанбат юмуу Цэрэнбат юмуу энэ нэг нус цэр шиг юм ярьсан амьтан хэнд бөлдөгөө атгуулцах утсан хүүхэлдэй юм бол

0  |  0
шаабар(112.72.2.62) 2018 оны 01 сарын 18

Харин ч дутуу бичиж. Чин үнэндээ байдал ийм болчихсон. Нөгөө 60 тэрбумд оруулсан мөнгөө гаргаж авахын тулд мөнгө идэж болох бүхэн рүү улайран уралдан дайрч байна. Ил гарсан нь энэ удаа Цэрэнбат гэгч сайд. Цаагуураа том жижиггүй бүгд татварын хэдээс саасаар байгаа. Машины дугаар солих, гадаад паспорт сунгахаа болих, татварууд нэмэх гээд бүгдээрээ хулгайлах аргууд. Дугаар сольж балайрахын оронд замынхаа тэмдэг тэмдэглээг сайжруулсан бол гудамж байшин хайж будилан эргэж буцаж тойрч мунгинаж давхихгүйгээс гадна түгжрэл багасхад тус болж мэднэ. Ийм л хулгайч луйварчдыг сонгогч бид төрийн толгойдоо

0  |  0
o(112.72.8.98) 2018 оны 01 сарын 18

Mash s.n bichjee s.n b.a ingeed arduud bvgdeeree temshnee

0  |  0
Zochin(66.181.191.19) 2018 оны 01 сарын 18

Ene hulgaichuud daraagiin songuulid ursulduh munguu beldej bnashd nuguu ardchilsan nam ni bayjtsan bolohoor Hvrelsvh ardiin namiin hedee songuulid uraldah mungutei bolgoj bgaan bnadaa zuuhiig lav demjehgvi

0  |  0
Эрка(182.160.5.92) 2018 оны 01 сарын 18

Зуухаа боль гээд бхад тараагаад бган бишүү...тэгээд нэг байр сууриа хамгаалсан мундаг хүмүүс баахан мөнгөөр тоглох вий дээ... Үнэндээ ийм тэнэг зүйл хийхийг нь болиулж чадаж байгаа хүн ард иргэд бнуу яриад байгаагаа тэмцээд бна гэхүү... Эмүжин тэгвэл энэ үгэндээ хариуцлага хүлээгээд эсэргүүцэх жагсаал хийх хэрэгтэй ш дээ

0  |  0
Зочин(202.9.40.127) 2018 оны 01 сарын 18

Хатуу ч гэсэн үнэн үг хэллээ. Дахиад ганц хоёр жил утаандаа хордсоноороо хордоё, тэвчье, .Цахилгаан станцаа барь,хямд орон сууцжуул,амь аргацаасан мөнгөөр тоглосон ажлаа зогсоо

0  |  0
Иргэн(203.91.115.44) 2018 оны 01 сарын 18

Гашуун ч үнэн үг.Энэ мэт бодлогогүй зарцуулдаг их хөрөнгө мөнгөө дагуул хот,гэр хороололын орон сууц ,хөдөө орон нутаг руу задлах зүйлд зарцуулаасай.Хөдөө орон нутагаа хөгжүүлэх тал дээр санаачлага гаргаасай.Ядаж л шөнийн тог цахилгааны хөнгөлөлтийг 10сая хүн амаас дээш газар үзүүлнэ гээд хууль гаргачихсан гэж байгаа Хүн ам нь 3сая хүрэхтэй үгүйтэй ихэнх нь багачууд залуучууд нь амьдарлын эрхээр гадагш боолын хөдөлмөр эрхлэхээр явчихсан ийм оронд нийслэлээс өөр газар шалгуурт нь тэнцэх үү Ийм болохоор л толгойтой болгон ньУБ рүү зүтгээд байга даа

0  |  0
Отгоо(202.179.25.44) 2018 оны 01 сарын 18

Биднийг арай л дор үзээд байх шигээ хэний мөнгөөр туйлаад байгааг нь ойлгуулах цаг болсон

0  |  0
Отгоо(202.179.25.44) 2018 оны 01 сарын 18

Биднийг арай л дор үзээд байх шигээ хэний мөнгөөр туйлаад байгааг нь ойлгуулах цаг болсон

0  |  0
монгол хүү(1.25.86.232) 2018 оны 01 сарын 18

хайрлан хайрлан баймаар бүсгүй шүү цаанаа л нэг өвөрмөц өөр

0  |  0
Зочин(202.21.106.113) 2018 оны 01 сарын 18

Зөв. Маш зөв бичсэн байна. Үнэнийг маш гоё хэлжээ. Цэрэнбат сайд огцрох ёстой.

0  |  0
Барс(27.123.212.142) 2018 оны 01 сарын 18

Өмнө нь идэж уусан нөхдийг хатуу шийгэхгүй болохоор хойноос ургаж байгаа эвэрнүүд нь яг тэр замаар явж болно гээд бодож хийж ебайгаа нь энэ.

0  |  0
Darii(66.181.161.117) 2018 оны 01 сарын 18

Yg vnen hellee

0  |  0
Zochin(66.181.179.58) 2018 оны 01 сарын 18

Emujin mundag busgui shu amjilt

0  |  0
Zochin (66.181.179.58) 2018 оны 01 сарын 18

Goy hellee

0  |  0
zochin(122.201.23.226) 2018 оны 01 сарын 18

medeej ene bugdiig olj haraj chadahgui bna gej arai ugui bh gej bodoh uym,gantshan shunal gedeg uym n diileed bh shig bna daa.yasan ur huuhed,eh ornoo boddogui humuusev dee

0  |  0
Zochin (66.181.176.134) 2018 оны 01 сарын 18

Utaagvi zuuh bhad yndan ilvv ym bishvv

0  |  0
Аа?(66.181.178.84) 2018 оны 01 сарын 18

Эмүжин бөлдөг сонирхож байна уу?

0  |  0
Иргэн(103.212.116.246) 2018 оны 01 сарын 18

Утааг арилгахгүй бизнес хийж ард түмний амьдралаар тоглохоо больвол яасан юм бэ?. Монгол улсад ард түмнээ бодсон төр засаг гэж байна уу. Итгэхэд бэрх боллоо. Одоо энэ үлгэрээ зогсоо. Түүний оронд хэдэн айл чболтугай орон сууцанд оруулсан нь дээр.

0  |  0
Зочин(202.21.106.170) 2018 оны 01 сарын 18

маш зөв харж үнэн зүйл бичжээ. Одоо ингэж мөнгө хэрэггүй юманд цацахаа болье ард түмэн босож өөрсдөө тэр мөнгөөр нь байр худалдаж авцгаа нийслэл хотыг нүүрсний агуулах болгоод яах вэ? утаад царцуулах тэр олон тэр бум төг өө шууд байр болгоё

0  |  0
Top