Ус, цахилгааны үргүй хэрэглээг багасгах ухаалаг толь зохион бүтээжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

Монгол залуус ус, цахилгааны үргүй хэрэглээг багасгах ухаалаг толь зохион бүтээжээ. “Beelog” компанийн үүсгэн байгуулагч Б.Давгасүрэн “Бид өдөрт 200 гаруй литр ус хэрэглэдэг. Үүнээс 70 орчим хувь нь үр ашиггүй хэрэглээ байдаг. Энэ нь ойролцоогоор 12 ширхэг олимпийн усан сантай тэнцэх хэмжээний усыг Улаанбаатарчууд өдөрт үр, ашиггүй хэрэглэж байна гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл, бид угаалгын өрөөнийхээ толинд харах бүрдээ ухаалаг толины тусламжтайгаар хэрэглээнийхээ мөнгөн дүнг хянах аж. Залуус энэхүү төхөөрөмжөөрөө ногоон технологийг дэмжих “Startup Mongolia ” байгууллагаас Дэлхийн банктай хамтран зохион байуулсан “Green nation challenge” уралдаанд түрүүлсэн байна. Энэхүү толь нь мэдрэгчтэй байхаар бүтээгдсэн тул албан байгууллагууд давхар төрөл бүрийн хөгжүүлэлт хийх боломжтой аж. Тухайлбал, тус толийг рекламаас гадна бүтээгдэхүүний үнийн дэлгэц болгон ашиглаж болох гэнэ.

2017-02 сар "Зиндаа" сэтгүүл №03 /505/

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lot(103.57.95.204) 2018 оны 01 сарын 19

TOLIN DANS TOLIN DANS

0  |  0
TOLIN DANS(103.57.95.204) 2018 оны 01 сарын 19

TOGOOCHIIN HIIJ BAIGAA HOOLIIG TOLIOR HYANAH BOLOMJTOI

0  |  0
Top