Scandal News: Хайди Клумын экс нөхрийг бэлгийн хүчирхийлэлд буруутгав

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

Холливудад өнгөрсөн аравдугаар сараас эхэлсэн секс дуулиан цар хүрээгээ тэлсээр байна. Алдартай продюсер Харви Вайнштейнтэй холбоотойгоор эхэлсэн дуулиан нэрт жүжигчин Силвестер Сталлоне, Майкл Дуглас зэрэг нас тогтсон хүмүүсийг ч хамарсан билээ. Тэгвэл супермодель Хайди Клумын нөхөр байсан 54 настай дуучин Силийн эсрэг гомдлыг жүжигчин Трейси Бердсалл мэдүүлжээ. Бүсгүй цагдаад өгсөн өргөдөлдөө 2016 онд Силтэй зэргэлдээ байшинд амьдарч найзалж нөхөрлөдөг байснаа бичээд “Нэгэн хөршийндөө уригдаж яриа өрнүүлэх зуур Сил гал тогооны өрөөнд намайг үнсэх гэхэд би түлхсэн. Гэвч Сил намайг хүчлэн, хөхөнд хүрэх зэргээр бэлгийн дарамт үзүүлсэн. Түүнээс хол байхын тулд би нүүсэн” гэжээ.

Хайди Клум, Сил нар 2005-2014 онд хамт амьдарч, гурван хүүхэдтэй болсон билээ. Тэд салсан ч гурван хүүхэдтэйгээ хамт зугаалж яваа харагддаг.

Heidi Klum and Seal

Heidi Klum and Seal

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.26.69) 2018 оны 01 сарын 18

Яасан муухай хуйхалсан ямааны толгой шиг залуу вэээ хаах

0  |  0
Top