Зорилтот бүлгийн 1000 хүүхдийг “Скай ресорт” цанын баазад тоглуулна

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

 

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөдөлгөөн “хамтран нийслэлийн зургаан  дүүргийн зорилтот бүлгийн 1000 хүүхдийг “Скай ресорт”цанын баазад тоглуулах гэж байна.  Энэ сарын 19-ний Баасан гараг, ирэх долоо хононгийн Баасан гарагт зохион байгуулна.  Зорилтот бүлэгт бүтэн өнчин, амьжиргааны төвшингөөс доогуур орлоготой, эцэг, эхийн халамж багатай айлын 10-17 насны 1000 хүүхэд хамрагдана. Манай улсын хувьд агаарын бохирдол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас заасан аюулгүй стандарт хэмжээнээс 6-7 дахин их хэмжээтэй гарсан. Тиймээс зорилтот бүлгийн хүүхдүүдийг цэвэр агаарт тоглуулж, нэг өдрийг зөв зохистой өнгөрүүлэхэд нь анхаарч хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулахаар болжээ. Энэ арга хэмжээнд тус цанын бааз хамтран оролцож байгаа гэнэ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Нгшү(99.203.17.31) 2018 оны 01 сарын 20

Зорилтот бүлгийнхэн гэж хэнийг хэлдэг вэ

0  |  0
Top