И.Нямдорж: Эхнэрийгээ Иран, Иракийн хойд хилийг туулах үед бүр их санаа зовно доо

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

“Чухал зочин” булангийнхаа эхний дугаарыг уншигч танд хүргэж байна. Эхний дугаартаа бид  Монголоос Их Британийн Лондон хүртэл 12 мянган километр замыг монгол тэмээгээр туулах аяллыг  санаачлагч Н.Байгалмаа бүсгүйн нөхөр И.Нямдоржтой ярилцлаа.


-Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?

-Намайг И.Нямдорж гэдэг. Аялал жуучлалын салбарт 16 жил ажиллаж байна. Европын 12 орноор тэмээтэй аялах   Н. Байгалмаагийн нөхөр нь.  Аялал миний амьдралын нэгээхэн хэсэг болсон төдийгүй, хэмжээлшгүй аз жаргалыг мэдэрдэг. Би Монголынхоо бүх баруун аймгуудаар  аялсан. Ялангуяа Увс аймгийн  Хархираа уул, Ховдын Мөнххайрхан уулаар олон удаа явган аялж байсан. Мөн Европын олон орноор, Азийн зарим орон  Хятад, Тайвань, Вьетнам зэрэг улсаар цөөнгүй аялж байлаа.

-Та ямар төрлөөр аялах дуртай вэ?

-Миний хувьд зэрлэг талын, эрсдэлтэй  аялалд  дуртай. Амьтантай аль болох  бага харьцахыг хичээдэг. Яагаад гэвэл амьтантай хамт  аялах нь өөрт  асуудал ихэд тулгардаг. Амьтны эрүүл мэнд,  бусад асуудалд нь  санаа зовнин аяллын туршид сэтгэл тайван байдаггүй. Өөрөөсөө гадна амьтан халамжилна гээд төвөгтэй байдаг учраас амьтнаас хол аялдаг гэх үү дээ. 

-Хамгийн сүүлд хаагуур аялав? 

-Өнгөрөгч тавдугаар сард Их Британи улсын явган аялагч Andrew Lloyd-тай хамт сарын хугацаанд Арвайхээрээс Даланзадгад хүртэл явган аялал хийсэн. Үүний дараа аялагчтайгаа хамт нутагт нь очиж ажилд нь тусалж байгаад ирсэн.

 -ТЭМЭЭГЭЭР АЯЛАХ НЬ ЭХНЭРИЙН МААНЬ ТАВАН ЖИЛИЙН МӨРӨӨДӨЛ НЬ БАЙСАН-

 

-Таны эхнэр Н.Байгалмаа Европ руу тэмээгээр аялж, 12 мянган километр замын туулахаар замдаа гарсан. Тэр дундаа эмэгтэй хүн ийм хол замыг туулна гэдэг асар их тэсвэр тэвчээр зориг юм. Бусдын хувьд маш хэцүү сонголт. Таны хувьд эхнэрийнхээ энэхүү шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Аяллын явцад гарах хүндрэл бэрхшээл хамгийн түрүүнд толгойд эргэлдсэн. Хэсэг хугацаанд бодож ярилцсаны үндсэн дээр болох юм байна гэсэн шийдвэрийг хамтдаа гаргасан. Өнөө цагт хүн  болон мал нь нялхарчихсан байна. Эрт дээр үед буюу  эзэн Чингис хааны үед  тэд хэдэн мянган км замыг туулж  дайнд ялаад л гардаг байсан. Гэтэл бид одоо хэтэрхий их нялхарчихсан, мал нь ч гэсэн нялхарчихсан байна. Монголчуудад  нүүдэл хийж, байгаль дэлхийтэйгээ зохицож амьдрах чадвар угаасаа бидний цусанд бий. Гэвч бид үүнийгээ соёлт нийгэмд  гээсэн байна. Дэлхий дээр ийм нүүдэлчин соёлтой улс орон маш цөөхөн. Энэ талаас нь бодож үзээд  шийдвэрийг нь  зөвшөөрсөн.  Үүнээс гадна  тэмээгээр аялах нь эхнэрийн маань таван жилийн амьдралын мөрөөдөл нь. Ингээд таван жилийн турш мөрөөдөж бодосны эцэст  2017 онд бэлтгэлээ хангаад  эцсийн шийдвэрээ гаргахад нь би шууд хүлээн зөвшөөрсөн юм. Мөн нөгөө талаар  Н.Байгалмаа мөрөөдлөө биелүүлж  аялж байгаадаа биш монголчуудыг хурцлах нэг зүйл нь болж байгаа юм. 

Цаашлаад эмэгтэйчүүдийг сурталчлах, эмэгтэйчүүдийн эрхийг дээдлэх, тэднийг сул дорой биш гэдгийг дэлхийд нотлон таниулахаас гадна Монгол ёс заншил, монгол хүн, түүний хатуужил гэх мэт Монголтой холбоотой бүхий л үнэт зүйлсийг таниулах аялал. Эртний торгоны замыг сонгосон учир нь торгоны замыг эзэн Чингис хаан өөрөө нээж байсан түүхтэй, түүхэндээ торгоны зам Унгар улсаас хэтэрч байгаагүй. Ер нь энэ аяллын ач холбогдлыг олон талаас нь тайлбарлаж болно. Монгол эрчүүд Унгарт хүрчээ, Монгол эмэгтэй Лондон хүрчээ гэж ч  тайлбарлаж болно. Дээрээс нь Монголын аялал жуучлалд иймэрхүү төрлийн аялал хийдэг хүн маш ховор. Тэмээтэй урт хугацааны аяллыг Н.Байгалмаа ганцаараа хийж байна. Дэлхий нийтийн хувьд ийм төрлийн аялал хийдэг хэд хэдэн хүн байгаа байх. Энэ аялал дэлхий дахинд танигдах аялал. Аяллын 10 тэмээ Лондон хүрээд буцаад Монгол руу ирэх юм.  Энд ирсний дараа нь  зөвхөн тус 10 тэмээг харах гэж жуулчид ирэх боломжтой гэж үзэж байгаа.


 

-Та хоёр хамт аялах боломжгүй байсан юм уу.  Эхнэрээ хээр талд ганцаар  явуулахад таны зүгээс  багагүй л зориг гарсан болов уу?

-Хамт явж болно л доо. Аяллын эхний  долоо  хамт явсан. Цааш үргэлжлүүлэх болох байсан ч  надад хотод хийх олон ажил байна.  Хоёр хүүхдээ асрахаас гадна аялал жуучлалын компаниа хариуцаж ажиллах зэрэг хувийн ажил ихтэй.  Мөн хотод байж  аяллын ар талын ажлыг  хариуцах  шаардлага тулгарсан. Жишээ нь хилээр 10 тэмээг хэрхэн гаргах уу гэдгээс эхлээд хөөцөлдөх ажил их байна.  Энэ талаар мэддэг хүн маш цөөхөн  байдаг юм байна. Миний эхнэр 12 жил аялал жуучлалын салбарт тасралтгүй ажилласан. Тиймээс эхнэрийнхээ  юу хийж чадах үгүй эсэхийг  би  сайн мэднэ шүү дээ.  Чадна гэдэгт нь би итгэлтэй байна. Чадахгүй гэж бодсон байсан бол анхнаасаа л хүлээн зөвшөөрөхгүй байх байсан.

-Та хоёр гэр бүл болоод 10 жил болж байгаа гэж сонссон. Эхнэртэйгээ танилцаж байсан тэр нандин түүхээсээ хуваалцвал?

-Анх хамт аялалд явж байгаад танилцаж байсан. Тухайн үед Увсын Түргэн уулс, Ховдын Мөнххайрхан ууланд аялах 26 өдрийн аялалтай байсан.  Үүнээс өмнө Н.Байгалмаа бид хоёр залгаа  байранд амьдардаг байсан учраас бие биенээ хальт таньдаг. Тэгээд тухайн аялалд явах үед миний туслах хөтчөөр  Н.Байгалмаа ажилласан. Энэ аялал л биднийг илүүтэй танилцуулж дотно танилцах эх суурийг тавьсан гэх үү дээ.

-МИНИЙ ХОЁР ОХИНЫГ ХАРВАЛ ЯГ Л МИНИЙ ХУУЛБАР-


-Олон нийтийн хувьд Н.Байгалмааг нөхөртэй, хүүхэдтэй гэдийг бараг мэдэхгүй  болов уу. “Гадаад хүмүүс дагаж аялсан Монгол хүүхэн” гэсэн  таагүй хандлага ч сошил орчинд  анзаарагдаж байх шиг. Үүнд эр нөхрийн хувьд эмзэглэнэ л биз?

-Эмзэглэнэ гэхээсээ илүүтэй  арай өөрөөр хүлээж авч байна. Бусдаас ирж буй хандлага бүрийг өөртөө хүндээр тусгаж  хүлээж авах ямар ч шаардлага байхгүй. Ер нь хүмүүс их буруу үзэл бодолтой байгааг  сүүлийн өдрүүдэд илүүтэй мэдэрч байна.  Таны хэлсэнчлэн энэ төрлийн олон сэтгэгдэл байсан. Би өөрөө фэйсбүүк дээр үл үзэгдэгч маягийн байх дуртай. Миний эхнэрийн талаар сөрөг сэтгэгдэлтэй байгаа хүмүүст “Та нар шиг жижиг тархитай биш ээ” гэж хэлмээр санагддаг шүү. Хуцаж буй нохой болгон руу чулуу шидээд ч яахав дээ  гэдэг үг хүртэл бий.  Тийм учраас хов ярьдаг хүмүүсийн өмнөөс тайлбар хийх шаардлага надад байхгүй. Ер нь сөрөг хандлага ажиглагдвал үл тоогоод л явж байна. Миний хоёр охиныг харвал яг л миний хуулбар шүү дээ. Хэрэв Н.Байгалмаа бид хоёр хүмүүсийн бичсэн шиг байсан бол яагаад ч 10 жил хамт амьдрахгүй байлгүй.


 

-Хамгийн удаан бие биенээсээ хол байсан нь  хэдий хэр хугацаа байв?

-Бид хоёр хоёулаа аялал жуучлалын салбарт ажилладаг учир 1-2 сар чөлөөтэй хол байдаг. Гэхдээ Н.Байгалмаа маань аялалдаа гарсан ч гэсэн хил гаалийн асуудал гарвал буцаад хотод ирнэ, Хятадын хил нэвтрэхэд амьд мал хөл хорионд орох тул эхнэр маань энэ хугацаанд хот руу ирнэ.

-ЧАДНА ГЭДЭГТ НЬ ИТГЭЛТЭЙ БАЙНА. ЧАДАХГҮЙ ГЭЖ БОДСОН БОЛ АНХНААСАА Л ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХГҮЙ-

 

-Н.Байгалмаа аяллаа  таван улсын найман иргэнтэй хамт эхэлсэн боловч аялагчид нь бүгд замын дундаас буцлаа. Хамгийн сүүлд Английн алдарт явган  аялагч Карл Бушби буцсан гэж сонссон. Энэ нь танд их хүнд туссан байх даа?

-Хүндээр тусгаж аваагүй. Тэдний ихэнх нь Монголын хил хүртэл явна гэж хэлж байсан.  Мөн визний хугацаа нь дууссан гэдэг шалтгаанаар буцсан. Сунгуулахыг нь хүлээвэл  маш их хугацаа алдана. Дээрээс нь санхүү ч их  орно. Тэд бүгд л өөр өөрсдийн зардлаа даасан.  Ямар ч үед хэн  нь ч буцах боломжтой гэсэн  зарчмаар анхнаасаа явсан учраас хүндээр тусгаж аваагүй.

-Магадгүй тэд Монголын хүйтэн өвлөөс шантарсан байж магадгүй юм?

-Мэдээж тийм байх талтай. Үгүйсгэхгүй. Н.Байгалмаад буцах шалтгаанаа хэлэхдээ “Визний хугацаа дуусчихлаа, санхүү хэцүү байна” гэж хэлж байгаа ч гэсэн хүйтэн цаг уур их нөлөөлсөн байх. Гэхдээ тэд дулаарахаар буцаад ирэх байх. Түүнд би итгэлтэй  байна. Нөгөө талаар тэд  буцсан нь Н.Байгалмаад илүү амар ч болсон байж магадгүй. Хөтөч хийдэг байсан хүний хувьд хэлэхэд, өөрөөсөө илүүтэй  хамт явж байгаа хүмүүстээ хамгийн их санаа зовдог л доо. Хүйтэнд  бол бүр хэцүү. Тиймээс энэ мэт асуудлууд нь багассан гэж бодож байна. Одоогийн байдлаар гурвуулаа аяллаа үргэлжлүүлж байна. Багийн гишүүд нь явчихсан болохоор төрсөн дүү нь очсон мөн  Говь-Алтайгаас  цагдаа нэмэгдсэн. Баянхонгорын цагдаа хамт явж байгаад буцсан.

-Эхнэртэйгээ өдөр бүр холбогдож чадаж байгаа юу?

-Өдөр бүхэн биш ээ. Зарим үед долоо хоног сүлжээгүй байх үе ч байдаг.

-Тэр үед нь  маш их санаа зовно биз. Хэзээ холбогдох бол гэж хүлээгээд? 

-Ер нь Монгол улс дотроо эх орондоо  байхад санаа зовох нь  бага. Хээр талд нэг гэр таарвал  очоод гуйхад зөвшөөрнө. Монголчууд зочломтгой зантай шүү дээ. Хамгийн хэцүү зүйл нь хил даваад  хэл мэдэхгүй, ёс заншил мэдэхгүй  улсуудтай  таарах нь  л  хүнд санагдаж байна. Гэхдээ л ийм аяллын хувьд бүх зүйлийг маш эерэгээр бодож төсөөлж  тайван байх шаардлагатай гэдгийг сайн мэдэж байгаа.

-10 тэмээний хувьд асаргаа их шаардагддаг байх. Долоо хоногт 400 мянган төгрөг зарцуулдаг гэж сонссон?

-Хамгийн дээд тал нь өдөрт тэмээ болгон 3 боодол өвс идэж байна. Цаг агаар тогтуун, дулаахан  үед давс, хужир хольж өгөх боломжтой. 900 грамм савлагаатай тэжээлийн минерал 300 гаруй мянган төгрөгөөр худалдаж авдаг. Үүнээс  аялал эхлэхээс өмнө 10 ширхгийг авсан. Одоо дуусаж байгаа гэж хэлсэн. 

-Өнгөрөгч оны аравдугаар сарын 29-нд талбай дээр нээлтээ хийгээд арваннэгдүгээр сарын 08-нд Н.Байгалмаа аяллаа эхлүүлсэн санагдаж байна.  Энэ хугацаанд Улаанбаатарт ирсэн үү?

-6-7 удаа Улаанбаатар хотод ирсэн. Багийн гишүүд нь буцах бүрт хамт ирж гаргаж өгөх,  өөртөө ганц ч болов хоногийн амралт гаргаад  буцсан.

-12 мянган километр замыг туулах гурван жил хүртэлх  хугацаанд гэртээ  огт ирэхгүй гэж ойлгож байсан л даа?

-Энэ талаар хүмүүс бага зэрэг буруу ойлголттой байх шиг байна. Гурван жилийн аялал, гэхдээ энэ хугацаанд хүссэнээрээ буцаж ирж, явна. Мэдээж тодорхой хугацаанд  дуусгах зорилготой учраас аль болох түүндээ хурдан хугацаанд хүрэхийг зорьж байна. Гэхдээ миний түрүүн хэлсэнчлэн,  Хятадын хил дээр 30 хоног хөл хорионд ороход нэг ч хүн  тэмээнүүдэд хүрч болохгүй. Нэг л хүн тэмээнд хоол өгнө, нэг л хүн тэмээнүүдийг асарна. Энэ тохиолдолд Н.Байгалмаа  30 хоног  майхандаа хонолтой нь биш хотод буцаж ирнэ. Ирээд паспорт, виз гэх мэт ажлуудаа хөөцөлдөнө. 15 орноор явна, хил гарах бүрт улс орон өөр өөрийн хуулийн дагуу  багагүй хугацаа зарцуулах байх.

-Н.Байгалмааг хотод ирээд буцах хооронд  тэмээнүүдийг нь  хэн харах уу?

-Монголын нутаг дэвсгэрт бол  малчдад хөлсийг нь өгөөд харуулж байна. Гаднын улсуудын хувьд хөл хорионд оруулахад заавал тухайн  улсаас нь хүн  томилж өгдөг. Гэхдээ улс орон бүр харилцан адилгүй учраас тухайн цаг үед нь асуудлуудыг нь зохицуулаад шийдээд явах болно.

-Одоогоор хэдэн км туулан, хаана явж байгаа вэ?

-Одоогоор буюу (өчигдөр) Говь-Алтай аймгаас 80 км зайд Дэлгэр  суманд яваа.

-Монголын хилээс хэзээ гарна гэж тооцоолж байгаа вэ?

-Бидний тооцоолсноор хоёр сарын дараа хилээр гарна.

-Өдөрт ойролцоогоор хэдэн км замыг туулж байгаа бол?

-Цаг агаарын байдлаас шалтгаалж байна. Цаг агаар тогтуун өдрүүдэд 35-36 км явдаг. Ер нь анх төлөвлөж байснаар өдөрт 30 км туулна гэж тооцоолсон. Өчигдрийн хувьд цаг агаар тааруу, шуургатай байсан учраас 10 км яваад амарсан. Хүйтэн үед асуудлууд их л дээ.  Энгийн жишээ л хэлэхэд, бид Сүхбаатарын талбайгаас баруун 4 зам хүртэл алхахад маш их даараад л очдог. Гэтэл тэд майханд байрлаж, дээрээс нь ямар ч нөмөр нөөлөггүй хүйтэнд тэмээн дээр явна гэдэг амар зүйл биш. 

-Тэгэлгүй яахав. Н.Байгалмаагийн  дайчин зан чанар л хөтөлж яваа байхдаа. Эхнэр тань ямар зан чанартай бэ?

-Маш дайчин. Хийнэ гэсэн зүйлээ заавал хийж дуусгадаг. Бас сайхан сэтгэлтэй. Бусдад үргэлж туслахыг хичээдэг. Монголын нийгэмд багахан олонд  танигдаад ирэхээр хов живэнд их өртдөг юм байна. Нэг зүйлийг хэлмээр санагддаг юм. Бусдад  ямар нэгэн байдлаар тус хүргэж, дэмжиж чадахгүй бол илүү үг хэлж яах юм.  Өөрөө өөрсдийгөө л хичээгээд амьдарсан нь дээр биз дээ.  “Саарын хажуугаар сайн” гэж тусалж дэмжих олон байгаа нь сайхан юм даа.


 

-Хүүхдүүд нь ээжийгээ их л санаж байгаа байхдаа. Хоёр хүүхэд  нь хэдэн настай вэ?

-Долоо болон таван настай. Бага охин маань  л ээжийгээ их санаж байна. Ээжийгээ аялалд явсан гэдгийг бол мэдэж байгаа. Бид ч хажууд нь тэмээгээр аялалд явчихсан гэж ярьдаг. Бага охин маань орой цэцэрлэгээсээ ирчихээд “Манай тогооч багш ээжийг яриад байсан, хаана явж байгаа вэ” гэж асуусан гээд л  ороод ирдэг. Жаахан гэлтгүй ойлгож байгаа нь анзаарагддаг шүү.

-Хамгийн сүүлд  эхнэртэйгээ хэзээ уулзсан бэ. Ядарсан байна уу?

-Ойролцоогоор хоёр долоо хоногийн өмнө уулзсан. Бага зэрэг  турсан байна лээ.

-Малтай ойр өссөн хүний хувьд  10 тэмээг энэ хол замд маллаад, унаад явж байгаа байх, тийм үү?

-Тэгэлгүй яахав. Аав ээж нь малчин гаралтай. Эхнэр маань малтай харьцангуй ойр өссөн.

-Гаднын улс оронд Н.Байгалмаагийн аяллын тухай мэдээлэл хэр хүрч байна?

-Багагүй хүрч байгаа. Хятадын мэдээллийн сувгуудаар гурав дахь удаагаа гарчихсан. Оросын мэдээлэлд гарсан. Англи, Оросоос сэтгүүлчид  ярилцлага авах хүсэлт ирүүлсэн.

-Тэд Монгол эмэгтэйн  зориг тэвчээрийг магтаж бичиж байгаа байх даа?

-Тэгэлгүй яахав. Эмэгтэй хүний зориг тэвчээр болон монголчуудын хатуужлыг дэлхий нийтэд сурталчлах давуу тал юм.


-Н.Байгалмаа аяллынхаа энэ хугацаанд шантармаар ч юм уу, гутарсан байдалтай ярьсан үе байгаа юу?

-Аяллын хүнд бэрхээс шантарсан, зовсон зүйл огт байхгүй. Хамгийн их санааг нь зовоож байгаа  зүйл бол бусдын  муулж бичиж байгаа сэтгэгдлүүд. Түүний минь энэ  их хүсэл эрмэлзлийг нь буруугаар ойлгож, нийтэд цацаж байгаа явдал. Дээрээс нь хамгийн их уншсан сэтгэгдэл гэвэл “Амьтан тамлаж байна” гэж бичсэн байсан. Гэтэл тэмээ гэдэг амьтан өөрөө жинчин амьтан. Монголчууд эртнээс тэмээн дээр ачаа ачиж хэдэн мянган бээр газар нүүдэлдэг байсан.

Н.Байгалмаа нэг тэмээнд  хамгийн дээд тал нь 80 кг ачаатай л байгаа байх. Өдөрт 30 км яваад л амардаг, заримдаа 30 км ч хүрэхгүй.  Магадгүй мал мэддэг хүн  тэмээнүүдийн маань бөхийг нь хараад шууд мэднэ, бөх нь унжаагүй байгаа. Тэгэхээр энэ нь  амьтан тамлаж байгаа хэрэг огт биш. Жишээ авахад, хаски нохойг монголчууд орон сууцанд тэжээж байна. Энэ л харин хаскиг тамалж байгаа зүйл шүү дээ. Яагаад гэхээр хаски нохойн генд нь  ажил хийх, цас мөсөнд амьдрах чадвар бий. Хаски чарга чирж давхиж байх үедээ хамгийн аз жаргалтай байдаг. Монголд хаски нохой 11-12 нас хүрээд үхдэг судалгаа гарсан байсан. Энэ нь тэжээх, амьдрах орчныг буруу сонгосноос үүдэлтэй. Скандинавын оронд байхдаа би хаски нохойтой ажиллаж байсан. Тухайн үед хаски ажил хийх тусам бие нь улам сайжирч, тархи толгой нь ажилладаг. Тиймээс амьтад хийх ёстой, хийдэг байсан зүйлсээ хийхэд ямар ч хор нөлөө байхгүй юм шүү. Дээрээс нь монголчууд мах иддэг, би ч гэсэн мах иддэг, үнэхээр амьтан тамлаж байна гэж үзэж байгаа бол  тэр хүмүүс махнаас бүгд гарах хэрэгтэй. Энэ 10 тэмээ Лондон хүрээд буцаад нутагтаа ирнэ, үүний дараа дэлхийн хамгийн алдартай 10 тэмээ  болох болно.

-ХАМГИЙН ИХ САНААГ НЬ ЗОВООЖ БАЙГАА ЗҮЙЛ НЬ БУСДЫН МУУЛЖ БИЧИЖ БАЙГАА СЭТГЭГДЛҮҮД-

 

-Магадгүй найз нөхөд нь таныг эхнэрээ аялалд явуулж, өөрөө  гэртээ эмэгтэй хүний ажил хийж байна гэж ярьдаг байх?

-Бусад хүмүүс тэгж ярьж магадгүй. Гэхдээ би өөрөө огт тэгж боддоггүй. Яагаад гэрийн ажил зөвхөн  эмэгтэй хүний ажил гэж.... Бид бүгд адилхан л хүн. Эмэгтэй хүн аялмаар байвал аялж болно. Би гэртээ суугаад хоёр хүүхдээ хараад, гэрийн ажил хийхэд ямар ч хэцүү зүйл байхгүй. Би хоёр охиндоо өмнөхөөсөө илүүтэй цаг хугацааг зарцуулж байгаа нь надад сайхан байна. Яагаад гэвэл дулааны улиралд би ихэвчлэн аяллаар явчихдаг.  Гэрийн ажилд ээж маань тусалдаг.

-Н.Байгалмаа аяллынхаа хувцсыг ээж, эгчтэйгээ хамт оёсон гэж сонссон. Танай эхнэр чадварлаг уран юм?

-Тийм шүү. Талбайн нээлт дээр өмссөн улаан дээлийг ээж нь оёсноос гадна аяллынхаа  хувцсыг ээжтэйгээ оёсон нь үнэн. Ер нь манай хууччуул ихэнх нь л уран гартай, дээл хувцас оёж шиддэг хүмүүс байсан шүү дээ.  Түүнтэй  л адил манай  ээж уран хүн. Миний дээр хэлсэнчлэн, бид илүү их нялхраад байна, компьютерийн ард суугаад л юм хийхээ ажил гэж бодоод, хүнд бэрх ажлыг ялгаж салгахгүй болчихсон байна.  Ямар гарал угсаатай, юу хийж чаддаг хүмүүс вэ гэдгээ мартаад байгаа юм шиг санагддаг. Монголчуудын ахуй соёл маш гайхалтай баялаг шүү дээ.


-Эхнэртээ юуг захиж байна вэ?

- Дахин уулзахгүй юм шиг ингэнэ шүү, тэгнэ шүү гээд захиад байгаагүй л дээ. Сайн сайхныг бодож, эерэг хандлагатай үдсэн. "Биеэ сайн бодоорой, хоолоо сайн идээрэй, өөрийгөө халамжлаарай" гэж хэлсэн.  Гэхдээ утсаар яриад, холбоотой яваад байгаа болохоор бас гайгүй байна. Мөн явах замын хувьд дандаа англи хэлээр ярих боломжтой орон таарч байгаа. Хамгийн их санаа зовж буй зүйл бол  жил юм уу жил хагасын дараа Иран, Иракийн хойд хилийг туулна. Исламын шашинтай улсууд эмэгтэйчүүдийг их дарангуйлдаг, амьдрах орчин муу учраас тухайн үед л хэцүү асуудлууд тулгарч магадгүй.

-Ер нь эрсдэлийг аль аль талдаа тооцоолсон байх, тийм ээ?

-Тооцоолсон. Энэ бүх зүйл нь хувийн санхүүжилттэй болохоор шууд л бүх зүйл нь бэлэн явж арай чадахгүй байна. Одоо Говь-Алтайгаас хот руу буцаж ирэх төлөвлөгөөтэй байгаа. Хилийнхээ бичиг баримтыг бүрдүүлнэ. Ажлуудаа цэгцлээд буцаад явахад нь GPS өгч явуулна. Мөн аяллын хамгийн сайн майхан байдаг, түүнийг өгч явуулна гээд бага багаар хэрэгтэй зүйлсээ цуглуулсаар л байна.

- Аялал эхэлснээс хойш хувийн зүгээс хэдэн төгрөгийн санхүүжилт гаргасан байна вэ?

-Бидний өөрсдийн гаргасан зардал ойролцоогоор 38-39 сая төгрөг болсон. Монголчууд хандив өргөж, их тусалсан. Арван тэмээг худалдаж авах, мал эмнэлгээр явах, хооллохоос эхлээд ер нь их зардал гардаг юм билээ.


 

-ГАДНЫ ЖУУЛЧИД МОНГОЛЫН АЯЛАЛ ЖУУЧЛАЛД 70 ХУВИЙН ҮНЭЛГЭЭ ӨГДӨГ-

 

-Салбар яамны  зүгээс  дэмжлэг үзүүлсэн үү?

-Одоогоор бол үгүй. Талбайн нээлт дээр тусална гэж байсан ч ууланд 17 хүн амь насаа алдсан үйл явдлаас болоод туслах боломжгүй болсон. Ойрын хугацаанд би яамны сайдтай уулзана гэж бодож байна. Туслалцаа, дэмжлэг үзүүлэх байх гэж найдаж байна. Би 16 жил аялал жуучлалын салбарт ажиллаж байна, гэтэл Монголд энэ салбарыг бараг хөгжүүлдэггүй. Хөтөч гэдэг зүйлийг жинхэнэ мэргэжил болгох ёстой. Монголд зөвхөн хэлтэй  бол хөтөч хийнэ гэж ойлгодог.  Гэтэл гаднын орнуудад мэргэжил гэж үздэг. Хөтчийн хувьд тухайн улсынхаа, байгаль орчны мэдлэгтэй байхаас гадна эрүүл мэндийн анхан тусламж үзүүлэх чадвартай байх зэрэг  маш олон шалгуурыг хангаж, мэргэжлийн түвшинд бэлтгэгдэж байж хөтөч хийдэг. Би Финланд улсад олон улсын мэргэжлийн хөтчөөр суралцаж төгссөн. Зөвхөн энэ мэргэжлээр л төгсөхийн тулд эрүүл мэндийн анхан шатны мэдлэгийн шалгалт өгч, тухайн улсын байгаль орчны мэдлэгийг  шалгуулахад 250 ургамлын нэр цээжилж,  50 төрлийн загас, шувууг судалж, шувууг дуугаар нь таних шаардлагад нийцэж байж төгссөн. Манайд аялал жуучлалын салбарынхан өөрсдөө нэг сургалт зохион байгуулаад л  хөтчөө авчихдаг.  Улсаас дэмжлэг үзүүлээд стандартчилсан сургалт, мэргэжил эзэмшүүлбэл энэ нь өөрөө аялал жуучлалын салбарын хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг хаа хаанаа мэдэхгүй байх шиг байна.

-Тус салбарт олон жил ажиллаж буй хүний хувьд гаднынхан манай улсын аялал жуучлалын хөгжлийг хэрхэн дүгнэдэг бол?

-70 хувь нь сайшааж, 30 хувь нь тааруу үнэлгээ өгдөг. Яагаад гэхээр анхнаасаа мэдээллээ дутуу хүргэж, аялагчдаа бухимдал үүсгэдэг. Жишээлбэл бүх зардал багтаад өдрийн 10 доллар болно гэж ойлгуулаад, яг явахаар нь шатахууны үнэ, хоолны үнэ ороогүй байдаг ч юм уу нэг зардлаа хасчихсан байх нь түгээмэл. Энэ тохиолдолд шууд муу дүн тавьдаг. 10 өдрийн 1000 долларын аялал хийхээр ирчихээд дээрээс нь дахиад хоол юм уу, шатахуунаа өөрөөсөө гаргана гэхээр ямар ч хүн уурлана биз дээ. Мөн монголчууд ямар ч жуулчдыг харсан муулж ярих гээд байдаг. Нэг эмэгтэй хөтчийг гурван жуулчинтай зах руу явууллаа гэхэд  тэр эмэгтэй хөтчийг тэдэнтэй явалддаг хүүхэн гэдэг ч юм уу  маш муухай бүдүүлгээр дүгнэж ярьдаг. Энэ мэт зүйлс нь аялал жуучлалын хөгжилд их хэмжээгээр нөлөөлдөг. Монголын аялал жуучлал жилд 10 хувиар өсдөг гэх тооцоолол бий. Томоохон өвчин дэлгэрэх л юм бол 30-40 хувиар багасдаг. Өмнөд Хятадад 2008 онд халдварт өвчин гарсан байхад Монголын аялал жуучлал тухайн үед 50 хувиар буурсан. Бид нарын тооцоолсноор энэ аялал дууслаа, тэмээнүүд Монголдоо ирлээ, Байгалмаа ирлээ, үүний дараа аялал жуучлал хамгийн багадаа  20 хувиар өсөх боломжтой гэж харж байгаа.

Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд, бидэнд тусалж дэмжиж буй та бүхэндээ маш их баярлалаа.

 

Ярилцсанд баярлалаа.

Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 200 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bold(66.181.161.10) 2021 оны 03 сарын 13

Comnet hesegt medrel yum bichdeg garuud ni tsuglasan bna. Hund uram ugsun ug helj chaddaggui yum bol ydaj yuch duugarahgui bj boldoggui yum uu.\n

0  |  0
Эмч(66.181.161.15) 2018 оны 06 сарын 11

Цэрэн шиг Сэтгэцын өвчтэй Хадамууд Монголоор дүүрэн байгаа

0  |  0
Аз жаргал хүсье(66.181.161.113) 2018 оны 06 сарын 11

Монголын pомео жульетта үнэнч хосууд та 2 т 9 хүслэн биелэх болтгуай. Өөдөө тэмүүл

0  |  0
Дорж(66.181.161.84) 2018 оны 06 сарын 08

Төрсөн аав чинь ээжээс чинь урваж бсан....чи

0  |  0
w(66.181.161.84) 2018 оны 06 сарын 08

Өндөо настай ээжийгээ үүрээд өдөр царам цастай ууланд аваачиж хаядаг. Үлгэр байдаг тэр санаанд орж бн. 2 охид чинь чамаас урванаа . Юм гэдэг чинь ээлж дараалалтай.

0  |  0
Нямдорж(66.181.161.84) 2018 оны 06 сарын 08

Ээж дээрээ очиж мөргө. Бузар чинь арилана

0  |  0
Tungaa(49.0.212.104) 2018 оны 06 сарын 06

Saihan ger bul bn Ayalald ni amjilt husie!

0  |  0
Tungaa(49.0.212.104) 2018 оны 06 сарын 06

Ataarhuu archaagui ,tarhi muutai humuus end sainiig bish muu muuhai ug l amnaas ni unah yum uruvdultei ch yumda

0  |  0
оо(202.55.191.130) 2018 оны 06 сарын 06

Эхээсээ урвасан хүү гэхээр эхнэрээсээ урвах магадлал өндөр. Хүний хамгийн дотно хүн бол эх байдаг.

0  |  0
.(182.160.3.223) 2018 оны 06 сарын 05

Ичидгvй юм бэ? Тэр Истони хvний менгийг нь егеечээ!!! Харваас луйварчин гэдэг нь vнэн л бна ш дээ...

0  |  0
Болороо(59.24.142.242) 2018 оны 06 сарын 05

Төрсөн эхийгээ боддоггүй чам шиг гөлөг

0  |  0
Zochin(27.123.214.104) 2018 оны 06 сарын 02

Amjilt husie. Morior yabsan bol arai hurdan bsan baihdaa. Zaabal yagaad temeeg songoson yam bol

0  |  0
Зочин(43.228.131.45) 2018 оны 05 сарын 29

Нөхөр нь маш сайн хүн юм тэгэхээр эхнэр нь ч бас ёс зүйтэй байж таарах нь

0  |  0
Nenee (27.32.11.58) 2018 оны 04 сарын 13

Setgel undur bn baigalmaag demjij bga shv bs ih zuv bodoltoi uhaantai hanitai ym bn ugaasaa busdiin yuu gj yarih hamaagv Uuruuruu baharhaarai amjilt baigalaa Mundag shv

0  |  0
Зочин(66.181.160.11) 2018 оны 02 сарын 21

Энэ сайхан vйлсийг эхлvvлсэн Байгалмаад аян замдаа сайн явж алтан шар зам нь елзийтэй байхыг хvсэн ереее. Аа тийм vгийн мууг vйлдэж буй хvмvvсийг хех тэнгэр яагаад ингэж шийтгэнэ вэ хеерхийдее

0  |  0
Монгол хүн(66.181.160.14) 2018 оны 01 сарын 31

Estoi mundg ba .ehner bas nuhur ni zorison zorilogodoo zaaval hureerei amjilt husie.harin ene sonin sonin post bicheed bgaa humuus gertee chatga tsarailaad bj bai gj helii daa

0  |  0
Аз жаргал(66.181.160.33) 2018 оны 01 сарын 29

Мундаг бүсгүйд амжилт хүсье^^ гэр бүлд нь сайн сайхан бүхнийг хүсье

0  |  0
Undaraa(66.181.160.66) 2018 оны 01 сарын 29

Mash mundag emegtei.Sain ywaarai biee sain bodooroi.

0  |  0
puulee(166.137.244.75) 2018 оны 01 сарын 28

sain yavaad ex ornixoo neriig mon mongol emertei yamar tesver xatuuyiltaig xaruulaad eruul saruul ex orondoo ireerei amyilt xusje mundag emegtei amyilt

0  |  0
Болд(72.182.14.229) 2018 оны 01 сарын 26

Нөхөр нь хамт явахгүй үлийгээ хийгээд байж байгаан, эхнэр нь хөлдөж үхвэл яах юм.

0  |  0
шоучид(202.21.106.120) 2018 оны 01 сарын 24

Монголын хил хүрвэл их юм. Тэгээд цаашаа оруулсангүй гээд конец фильма. Тэр дайрч өнгөрнө гээд байгаа улсуудтай албан ёсоор ямар ч мэдээлэл тохиролцоо хийгээгүй, хил дээр нь очиж байгаад болно. Ингэж харанхуй явдаг юм гэж юу байсын.

0  |  0
Ахинаа (202.9.42.210) 2018 оны 01 сарын 23

Гайхалтай самсаа шархираад л уншаад байлаа. Найдвартай ар тал юм байна. Ашгүй дээ баяртай байна. Би ч гэсэн Аялал Жуулчлалын мэргэжилтэй хэрнээ олон шалтгаанаар энэ мэргэжлээрээ ажиллаагүй одоо харамсаад байх юм энэ эмэгтэйгээс маш их урам зориг авсаар л байна. Хаанаас юунаас эхлэхээ л мэдэхгүй байна даа. Байгальмаа эгчид маш их амжилт хүсье.

0  |  0
Tuul(202.179.31.71) 2018 оны 01 сарын 23

Mundag ger bul yum. Zorig tevcheeriin shalguur bolson aylald ni amjilt husie

0  |  0
Emch(139.5.216.37) 2018 оны 01 сарын 22

Mundag ger bul bnaa amjilt az jargal huseye.bitgii setgeleer unaarai.Amjilt.

0  |  0
Ugi(66.181.190.73) 2018 оны 01 сарын 21

Bie bieniihee husel muruuduliig hundelj bgaa ni shan sanagdalaa. Gevch gej helehees uur arga alga heterhii reklam, binzes, ashig honjoo, ner aldar bodson zaltai uildel bn

0  |  0
Mongol(103.212.117.155) 2018 оны 01 сарын 20

Ene yamar aimar nuhur ve.Exnertee xairtai bol iim shiidveriig demjixgui baix daa.Exneree aylalaa orxi gej xeleech.

0  |  0
Emegtei(103.212.117.155) 2018 оны 01 сарын 20

Mongoliinxoo xilees garaagui eruul saruul amid mend baigaa deeree ger oron 2 ohin deeree irvel taarna.Aylaj uls ex orniixoo neriig gargax gej dun uvliin xuitend xeden temee xutluud xaana xezee yu boloxiigch medexgui yavaad demii baixaa.Ternii orond 2 xuuxdiinxee xooliign xiij xuvtsas xunariign ugaaj xairlan xalamjij usguud suuj baival yasiin yern.

0  |  0
DSLFKJSDL(176.10.99.200) 2018 оны 01 сарын 20

er ni ovoo zalitai garuud bna daa, humuusiin setgeleer toglood maanii hiigee surtsan

0  |  0
ZOOOOOO(176.10.99.200) 2018 оны 01 сарын 20

Ta nar olon yum yarihaasaa umnu google map gargaj biagaad hardaa, Ene 2 bol od bolno geed muruudtsun yum bna zailuul, gehdee tuluvluguu ni iim yum ene kuuken bayanolgiin boomtoor garaad Kazahstan bolon orosiin hiliin daguu yavsaar Ukrine, slovaka, Chech, Germany Belguim nutgaar yavsaar London Belguim iin hoid tengisiin huvuund ochino, harin tegee tendeesee usan portoor 10 temeegee yaj avch ornoo, uneteil yum boloh biahdaa, er ni ene bol bas neg sonin l yum bolood bna daa nuhduud mini

0  |  0
ZOOOOOO(176.10.99.200) 2018 оны 01 сарын 20

Ta nar olon yum yarihaasaa umnu google map gargaj biagaad hardaa, Ene 2 bol od bolno geed muruudtsun yum bna zailuul, gehdee tuluvluguu ni iim yum ene kuuken bayanolgiin boomtoor garaad Kazahstan bolon orosiin hiliin daguu yavsaar Ukrine, slovaka, Chech, Germany Belguim nutgaar yavsaar London Belguim iin hoid tengisiin huvuund ochino, harin tegee tendeesee usan portoor 10 temeegee yaj avch ornoo, uneteil yum boloh biahdaa, er ni ene bol bas neg sonin l yum bolood bna daa nuhduud mini

0  |  0
Tsendee(220.78.191.18) 2018 оны 01 сарын 20

Mundag yumaa zub saixan bodoltoi erch xuchtei medlegtei bolobsroltoi zaluuchuud bn amjilt xusei.

0  |  0
Цэцэ(122.201.31.244) 2018 оны 01 сарын 20

Би эхлээд их дэмжсэн хүмүүсийн бичсэнийг хараад бас л гайхсан ийм тм гэж бичсэний хэрэггүй лдэ тэхдээ л асар их зориг юма

0  |  0
Туяа(66.181.161.10) 2018 оны 01 сарын 19

Сайхан ярилцлага болсон бна та бүхэнд амжилт хүсэе

0  |  0
Сүүлээ(66.181.161.32) 2018 оны 01 сарын 19

Монгол бүсгүйн хүч чадал .зоримог зан бахархаж байна.

0  |  0
Монгол(172.56.13.156) 2018 оны 01 сарын 19

Өөр шиг битгий бод. Юм хийсэн нэгнийгээ муулж эсвэл муухайгаар харж доромжилдогоо боль. Зорилго тавиад аялж байна. Хийсэн юмтай үлдэх залуустаа амжилт хүсье.

0  |  0
Гүй мөн тэнэг ээ(103.229.121.191) 2018 оны 01 сарын 19

Энэ тэнэг үү эсвэл мэдрэл цайрсан гар уу. Эхнэр нь гадаад дотоод олон хүмүүстэй байнга л хамт явдаг бүүр гуйж нэхэж бас хэрээ мэдэхгүй тэнэгтэж өгдөг засвартай шар хүүхэн шдээ. Нээх гавьяа байгуулсан юм шиг маарсайгаад л гараад байдаг ичмээр нөхөр баына шүү.

0  |  0
Bi(122.201.31.8) 2018 оны 01 сарын 19

Tsagdaa daguulj yavdag ene hen yum be, tsagdaagin uureg yum uu Ter SOLIOTOI shiidver gargaj uureg uguud b gaa DARGA ni tiim l yum bol uuruu yav, Yamar ch beltgelgui, tsagdaad uureg uguud ... Ugtaj avaad l ene odoo ulsin tuluu yavj b gaa hun uu Balairahaa boli!!!!!! Tsagdaa eruul mendeeree hohirvol darga chi hariutsah uu

0  |  0
Ац(66.181.160.70) 2018 оны 01 сарын 19

Тэнэг гэр бүл вэ яачихсан авгай гадны хар юмтай хоеулахнаа хээр гадаа шаалцаад явж байгаа нь үнэн ш дээ худлаа мэдэхгүй царай гаргаж гэнэ лалар чинь

0  |  0
Эээ(203.91.115.40) 2018 оны 01 сарын 19

Хөтөч мэргэжлийн байх ёстой. 1 аялалын компанийн хөтөч нь өглөө унтаад босохгүй, жуулчлалаа би энэ ажлыг хийх дургүй мөнгөний төлөө л хийж байна гэж хэлсэн гэсэн

0  |  0
Udval(103.212.116.245) 2018 оны 01 сарын 19

Tur butsaj gertee irne gedgiign oilgohgui bn

0  |  0
Uuganaa(66.181.187.78) 2018 оны 01 сарын 19

Uneheer mundag yuma nuhuriin heldegeer jijig tarhitai bol iim yum bodoj hiihuu ? yum uzej nud tailsan hunii yarih heleh ni hurtel uur bh yumaa . HUn harsan uzseniihee hereer l setgeh yumaa ene humuus eldeviig yariad muulaad chalchiad hov bazaad suuj bh hoorond ta 2 hechneen ihiig amjuulj bnaa bayar hurgieee tsaashdiinh ni ajil amidrald saih saihaniig husie

0  |  0
Erka (66.181.177.241) 2018 оны 01 сарын 19

Saihkan ger buld amjilt husey ! Mongol hunii hyvid bahkarhkaj baina

0  |  0
Nika Byambajav(27.123.212.141) 2018 оны 01 сарын 19

Маш ухаантай, боловсролтой залуу байна.Амжилт хүсье.FB дотор төөрөлдсөн Монголчуудад сайхан нээлт хийлээ.Сайхан ханьд нь амжилт хүсье.

0  |  0
2 гоо(202.9.42.180) 2018 оны 01 сарын 19

Мундаг залуу бна өөрийгөө эхнэр ээ ч гэсэн өшөө их амжилт хүсье

0  |  0
зочин (150.129.142.239) 2018 оны 01 сарын 19

Танай гэр бүлд аз жаргал хүсэе мундаг залуус бна монголоо дэлхийд таниулахгээд өөрсдөөсөө хөрөнгө гаргаад амь биеэ хайрлалгүй зүтгэж бга цоглог охинд өндөр амжилт хүсэе жич; дулаан орноосоо босолгүй элдвээр муулж бга хүмүүс бол цасан шуургатай шөнө нэг өдөрч хонох нь байтугай нэг минут ч тэсэхгүй байх.

0  |  0
Бурзай(66.181.181.58) 2018 оны 01 сарын 19

Сэтгэл сайтай хүний ажил бүтнээ. цаана нь гарнаа.

0  |  0
зочин(202.131.238.150) 2018 оны 01 сарын 19

Зоригтой бүсгүйдээ амжилт хүсье.Бахархаж байна.

0  |  0
Н.Бадарч(202.9.42.65) 2018 оны 01 сарын 19

ҮНЭХЭЭР ГҮЖИРМЭГ , ЗОРИГТОЙ , БАС ЧАДВАРЛАГ . . .

0  |  0
Ххх(59.153.87.199) 2018 оны 01 сарын 19

Зүгээр од болохы хүслэн мэдэх нэг нь мэднэ дээ

0  |  0
Bolormaa Monchoo(73.128.89.47) 2018 оны 01 сарын 19

Tegeed ch bidnii umnuus mash ihiig hiij uguh gej bui emegtei tul bid ch bas demjmeer yum baina da!

0  |  0
Gaihamshigtai,(73.128.89.47) 2018 оны 01 сарын 19

Mash ih hudulmurch medlegtei ajil heregtch ger bul baina shd. Yostoi gaihamshig, uhaantai iim er nuhurtei uchraas l ene Baigalmaa yostoi inegj shiidemgii sanasandaa hurch baina da. Nuhurt sanaa uguhud arabiin ornii hatan haanuudad zahia bichij demjleg husmeer yum baina ali ch talaas ni!!! Ted chini emegtei geh erhee hundetguul chaddaggui uchraas ene bolomjiig mash sain ashiglaad erhee huuliar batalgaajuulj avahad chini heregtei jishee bolohiuz tul ehneriig mini demjij sain surtalchilna uu emegtei hun iim ih uureg rolitoi baih mi ee geed ain!

0  |  0
хм(94.30.168.62) 2018 оны 01 сарын 19

нехергуй юм байх гэж бодоод байсан, нехертэй байж ганцаараа яваад сонин л ,тэгээд иран ирак

0  |  0
Nugan(103.212.117.86) 2018 оны 01 сарын 19

Chadnaa.mundag zalyuchuud. Uunees uur yu huseed muulaad baigaa uls ve. Amjilt amjilt

0  |  0
Zochin(99.203.142.74) 2018 оны 01 сарын 19

Hichneen eh oronch, uhaantai er nuhur bailaa geed arai ch ehneree uvliin huitend gadnii heden tenemeltei hamt taviad tuuchihaj bolmoorgui l yum.Yadaj ehnerteigee hamt ger buleeree yavaa bol demjih setgel ayandaa turnu shdee.Ene aimaar huitend emegtei hun,2 huuhdiin eejiig heden temeetei tuuj orhiod ard n sonin sonin yum yariad suuj baidag nuhur n bol hetsuu l yum bna.Gadnii hed n hurtel hayad zugtaad alga bolson bna.Deer n ene olon uls ornii hil gaali deer eruul ahui, mal emneleg vaktsinjuulelt geed madh ih asuudal uusne.Hetsuudee erthen ehneree, heden temeetei n hamt esen mend deer n butsaa..

0  |  0
Od(202.21.106.162) 2018 оны 01 сарын 19

Aylald n amjilt husie aaa. Ene tarhi yariad surug setgegdel bolgond hariu bicheed bga hun nuhur n uu ugui yu :) zugeer l toolgui haychih l daa ter buhentei hereldeh gj lai bishu

0  |  0
Zochin(99.203.142.74) 2018 оны 01 сарын 18

Ehneree gantsaarang n uvliin huitend yavuulchaad ard n chavgants tsarailaad chak chak gesen nuhuriig g n harin gaihaj bna., Iim hund ayalald ehneree yavuulchaad er zorig ene ter yarisan baagiig mongolchuud bitgii hel gadniihan gaihna neeree.Heden gadaaduudad naidaad setgel huurluuruu , tootsoogui yaruu shiidver gargasan n odoo asuudluud n ar araasaa huvurch ehellee.Gadaaduud n hayad alga bolson.Deer n ter olon ornii eruul ahui, mal embeleg, gasli shalfanii asyydal bol uneheer asuudaltai.Ehner bolon heden temeegee mend deer n butsaasan n deerdee.Eh orniig surtalchlah uur olon arga bna daa..

0  |  0
Хай(62.167.93.99) 2018 оны 01 сарын 18

Та юу гэж бодож бн ? Монголыг гадаад хүүхэд хүртэл мэднэ. Харин энэ хүүхнийг бол сайн мэдэхгүй өөрийгөө мэдүүлэхийн тулд хамгийн хэцүү аялалд явж байгаан энэ. Иймэрхүү аялалд ганц бие алдах юмгүй хүмүүс таавааараа явбал зохино. Ардаа амьдралтай бж ингэж яваа нь тэр тусмаа ийм туршлагатай хүмүүс ингэж байгаан харамсалтай л санагдаж бн

0  |  0
зочин(66.181.161.17) 2018 оны 01 сарын 18

мундаг бнаа амжилт хүсье хэн юу гэх нь хамаагүй ээ зарим нэг хүмүүсийн дэргэд хүсэл мөрөөдөлтэй тэмүүлэлтэй эмэгтэй шүү та нар чадахгүй байж битгий ингэж байгаач ер нь замын ноход хуц жил байдгын битгий тоо амжилт хүсье та чадна аа

0  |  0
зочин(66.181.161.126) 2018 оны 01 сарын 18

АЯН ЗАМДАА САЙН ЯВААД ЗОРЬСОНДОО ХҮРЭЭРЭЙ. Холын замыг туулж байгаа охиндоо Монгол заншлаараа сайн сайхныг ерөөхийг түмэн олноосоо хүсье.

0  |  0
zochin (66.181.185.247) 2018 оны 01 сарын 18

mundag uxaantai zaluu shuu exnert ni amjilt xusie

0  |  0
и(66.181.186.135) 2018 оны 01 сарын 18

Ингэж амьтан тамлахаа болиоч ээ. Наад тэмээ чинь байгаль цаг уур, хоол унднаас өгсүүлээд зовж үхлээ шдээ. Аялах дуртай бол өөрсдөө 2 зээрдээрээ явах хэрэгтэй шдээ.

0  |  0
Naran(203.91.115.42) 2018 оны 01 сарын 18

Baigalmaa buh zardlaa uuruu gargasan nadad hench tuslaagui l gd bsan. Nuhur n olon hun sanhuugiin tuslaltsaa uzuulsen gehiin. Hunii demjlegiig ch yumand boddoggui heruulch huuhen. Muu helsen 1% iig niiteeree nadruu dairlaa gej surjigneed. Bugd zorilgotoi amidraltai. Nadtai hamt yavsangui tusalsangui gej gonshignoh baisiin bol yah gej ehluulsen yum be?

0  |  0
С.Гааяа(112.72.11.120) 2018 оны 01 сарын 18

Маш зоригтой дайчин бүсгүй.алтан шар зам нь өлзийтэй байг.аялалд нь амжилт хүсье.эргээд нутагаа зорих цагт тэмээ гэдэг амьтан чинь хүзүү сунгаал д алхална даа айдаа тэмээ ч маш ухаантай амьтандаа. Хаа хүрэх хэр хол явахаа аль эрт мэдэрчихсэн л байгаа даа. Ганц санаа зовох зүйл бол урт аянд улдаж л магадгүй. За тэгээд тэмээ гэдэг хужирсаг амьтан хужираар л дутааж болохгүй. Жаахан хужир ганзагалаад явахад илүүдэхгүй гэж зөвлөе. Зорилгоо биелүүлээд эргээд ирэх тэр баярт мөчийг нь сэтгэл догдлон хүлээе

0  |  0
Амжилт(66.181.178.84) 2018 оны 01 сарын 18

Монголын заваан муухайг дэлхий даяар мэдэж байгаа шүү дээ. Удирдагч нар нь хулгайч, гадаадад байдагууд нь хулгайч. Харин энэ хүүхэн мундаг байна. Эерэг талын суртчилаад болно. Амжилт хүсье.

0  |  0
Зочин(59.153.113.193) 2018 оны 01 сарын 18

Болиочээ, 21-р зуун ш дээ. Эх орноо ингэж шившиг болгож ямар ашиг сонирхол бнаа. Тэмээгээр байхдаа яахав дээ ямар зуунд амьдарч байгаагаа ойлгооч. Олны танил болох гэсэн ядуу сэтгэлгээ.

0  |  0
Зочин(122.201.24.6) 2018 оны 01 сарын 18

Зорилоготой мундаг гэр бүл байна. Энэ муу юм бичээд байгаа хүмүүсийн дүр төрх нүдэгд харагдаж байна доо өөрсдөө юу ч хийж чадахгүй дандаа болохгүй юм яриад л хүнээр тэжээлгээд хэвтээд бдг даа тэд нар л байна

0  |  0
Zochin(139.5.216.194) 2018 оны 01 сарын 18

Kkk balarsan yum arilsan dotortoi geh v uujim bdoltoi geh v

0  |  0
Unshigch(202.9.40.181) 2018 оны 01 сарын 18

Amjilt husie! Saihan ger bul, sain hani, zorigtoi alham, holch uhaan medregdej baina!

0  |  0
юмжээ(103.57.93.134) 2018 оны 01 сарын 18

гадныхан монголууд шиг ажилд дургүй тэнэж явдагүй учраас энэ баатарлаг эхнэрийг ойлгохгүй , тэмээ унасан аймшгийн юм явж байна гэнэ хэрэв эмэгтэй гэж мэдвэл бүрч их гайхна

0  |  0
Уншигч(202.9.40.2) 2018 оны 01 сарын 18

ХИЛЭЭР ГАРЧ ЧАДАХААРГҮЙ БОЛ БУЦААД ИРНЭ БИЗ ДЭЭ . ЦААШЛАХ ТУСМАА УЛАМ ХЭЦҮҮ БОЛНО ШДЭЭ. ӨНӨӨДРИЙГ ХҮРТЭЛ ТУУЛААД БАЙГАА ЗАМ ЧИНЬ Ч ӨӨРӨӨ АМЖИЛТ ШҮҮ ДЭЭ !

0  |  0
Иргэн(150.129.141.195) 2018 оны 01 сарын 18

Мундаг залуус юмаа. Эм хүн гэдэг нөхрийн өмч биш гэдгийг ойлгож, ханиа дэмждэг сайхан залуу юм. Зоригтой бүсгүйд амжилт хүсье. Манай зарим эрчүүд эхнэр биш эргэнэгэ олж аваад хажуудаа байлгавал таарна.

0  |  0
Амка(202.179.6.202) 2018 оны 01 сарын 18

Ёстой мундаг гайхалтай Монголын бүсгүйчүүд тэсвэр хатуужил авьяас чадлыг харуулсан анхдагч бүсгүйд баяр хүргье Аялалыг зам нь дардан Аялагч нь эрүүл саруул Атан тэмээдын бөх нь босоогоорооо ирэх болтугай Амжилт амжилт

0  |  0
Иргэн(103.9.90.98) 2018 оны 01 сарын 18

Хүн лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ер нь ямар хамаа байнаа. ХҮний амьдрал цаг хугацаанд захирагддаг. Тиймээс өөрийнхөө хүссэн зүйлийг хийж амьдрах хэрэгтэй. Энэ бүсгүй их зоригтой бүсгүй байна. Аялалд нь амжилт хүсье. Сөрөг сэтгэгдлүүдийг харахад бүгд эрэгтэй хүмүүс бичсэн бйх юм. Муухай Монгол хүний зан гэж...

0  |  0
Анар(202.9.40.137) 2018 оны 01 сарын 18

Хөөе хүмүүсээ доодохоосоо жаахан дээгүүр сэтгээч.Заавал гадаадтай явах ёстой yu.Гадны оронд ганцаараа амьдарч гэр бүлээсээ хол эмэгтэйчүүд өчнөөн л бна. Өчүүхэн сэтгэлгээтэй тэнэгүүд минь гэрээсээ гарч ертөнцийг тольдох гээд үз

0  |  0
Duugii(103.57.95.245) 2018 оны 01 сарын 18

Ene hunii yariltslagiig unshaad nadad tursun setgehdel bol avgai nuhur hoer zugeer sensaats tarij hund tanigdah gesen l husel bn. Tgd ayallin dund zamasa irj yvdag chin tgd jinhene ayalal mun u? Baigalmaa bol zugeer ayalal juulchlald neg nertei mundag zorigtoi busgui bolj tanigdah gesen huseltei baigaa n haragdaj bn.Ene ayalal bol duusahgui esvel hudlaa yrij tugsuh baih.Yaj ch bodson Iran Irak-aar yvna gej bhgui. Ayultai tgd ch Baigalimaa yavahgui uur marshrutar yavah baih. Hund ataarhaj bga um bish zugeer bodood uz l de ih ayultai bas buteshgui bn.Amjilt

0  |  0
Сүүгий(59.153.87.26) 2018 оны 01 сарын 18

Хэрвээ аялаад ирвэл энэ бүсгүйгээс гадна тэмээнүүдээ хараад шууд уйлах байхаа.ямарч байсан сенсаацтай сайхан үйл явдал болох байхаа.салбар яам нь хөдөлдөггүй сонин юмаа.

0  |  0
1(59.153.84.163) 2018 оны 01 сарын 18

цэнхэр үст Цэрэнгийн тэнэг хүү тэнэгээрээ л байгаам байна

0  |  0
Kkk(175.223.34.52) 2018 оны 01 сарын 18

T1 zaluu.

0  |  0
С. Дэмбэрэл(124.158.90.25) 2018 оны 01 сарын 18

Зоригтой мундаг эмэгтэй байна. Дэмжиж байна. Манай аав БНМАУ-ын ”Алдарт жинчин” цол гэрчилгээтэй хүн байсан. Ид залуудаа, дайны үед, энхийн үед хол ойрын жин тээдэг нутгийн олон жинчдийн нэг нь байсан. Аавынхай тухай ”Жинчин аав” гэдэг сайхан үгийг манай эгч С. Должин бичиж алдарч дуучин. ая зохиогч, Ардын жүчигчин Энхтайван аяыг зохиож, алдарт дуучин Батболд тун сайхан дуулсан уянгын дуу байдаг. Зоригт Жинчин - аялагч бүсгүйд өндөр амжилт хүсье. Сайн яваад ирээрэй. Үргэлж ажиглаж, сэтгэл санаагаар дэмжиж байх болно. Хандвийн дансны дугаараа байрлуулаарай.

0  |  0
Zochin(103.212.119.65) 2018 оны 01 сарын 18

Mash uh haraa hyanaltan dor yavhgui bol Islamiin shashintai ornuud ruu orool evguishde. Yaj ch bodson. Ulsgulun nd nervegdsen amitad shuud temeegii deeremdene ooroo ch ami nasaa ersdeld oruulj bnda. Bodson shig amar bishee uls chin yadu yamar bga bile 1 asuudal garhad irgenee avrah geel araas ni hootsoldoh hun hovor l bhlda. Buteshgui aimshigtai sanagdjiin. Iim saihan busgui hun arai oor yumnd huchee uzee

0  |  0
Монгол күмэн(202.179.31.10) 2018 оны 01 сарын 18

амжилт хүсэе зорисон зорилгодоо заавал хүрэхийг хүсэн ерөөж байна

0  |  0
тоншуул(203.91.118.180) 2018 оны 01 сарын 18

ийм л бүдүүлэг ард түмэнтэй улс даа...

0  |  0
lk(202.179.26.185) 2018 оны 01 сарын 18

Ehnere gadad ertei ucnuun jil yavulchad uuru end suuj l bdg kk.za amjilt huse

0  |  0
zochin(66.181.160.35) 2018 оны 01 сарын 18

sain hanitail yum yamartaich ih sain oilgodog yum bn

0  |  0
зочин(103.57.95.10) 2018 оны 01 сарын 18

Уг нь хамт явсан бол сайн байхдаа.Эсвэл хүүхний ах,эрэгтэй дүү нь цуг явбал .амжилт хүсье

0  |  0
TOUR(150.129.140.206) 2018 оны 01 сарын 18

Tenegiin dotor uujuuhan geech L ene baih daa.

0  |  0
өө(202.179.30.194) 2018 оны 01 сарын 18

хэхэ тэнэгийн дотор уужуу гэж үнэн үг шүү. эртхэн өөр эхнэр хайсан дээр дээ.

0  |  0
Zochin(27.219.11.15) 2018 оны 01 сарын 18

OO ODOO ENE MUULJ BICHIJ BGAA MALNUUDIIG BITGII TOO UGAASAA OLIGGUI ATAARHUU ADGIIN NOBSHNUUDAL ATAARHAJ UHEH GEED MUULJ BHGUI YU.ERON MGOLD MGOLIINHOO NER HUNDIIG JOOHON DEESHEN GARGII GEED YAVAH GEHEER MGOLCHUUDIIN ENE ATAARHUU MUULJ KAIF AVDAG MALNUUD DANDAA SAAD BOLDOG BHGUI YU MUULSANIIN TOOHGUI BAI.TER NOVSHNUUDAD TAALAGDAH GEJ AMIDRAHIINUU HUN NEGEL AMIDRANA OORIINHOOROO SAIHAN AMIDRAH HEREGTEI.AMJILT

0  |  0
b(202.179.31.43) 2018 оны 01 сарын 18

saihanzorigtoi busgui alzahgui de amjilt

0  |  0
bat(202.179.31.43) 2018 оны 01 сарын 18

mundag emegtei amjilt husie

0  |  0
бат(202.70.47.158) 2018 оны 01 сарын 18

Сайхан гэр бүлд баяр хүргэж, амжилт, аз жаргалыг хүсье. Байгалмааг аялалаа амжиттай дуусгаад, монгол эмэгтэйн нэрийг дэлхийд алдаршуулаад эргээд ихрэх мөчид монголчууд бид бахархан, баярын нулимастай угтан авцгаая.

0  |  0
Zochin(27.123.212.140) 2018 оны 01 сарын 18

Amjilt husie.Zorison uils teni bhteh ni damjiggui

0  |  0
Зочин(139.5.217.90) 2018 оны 01 сарын 18

Сайхан сэтгэлтэй зөв үзэл бодолтой айхад бүх зүйл санаснаар бүтнээ Амжилт хүсье

0  |  0
зочин(103.14.36.6) 2018 оны 01 сарын 18

Амжилт, ухаалаг зөв залуу байна

0  |  0
123(119.40.100.234) 2018 оны 01 сарын 18

Мундаг юмаа. Амжилт хүсье.

0  |  0
Mongol(59.153.113.72) 2018 оны 01 сарын 18

Zorigtoi busguid amjilt husiy

0  |  0
зочин(202.131.233.251) 2018 оны 01 сарын 18

Тэр 800 кг ачаа нь тэгээд юу байх вэ. 1 тэмээнд 80 кг ачаа ачсан гэсэн???????

0  |  0
Mongol(59.153.113.72) 2018 оны 01 сарын 18

Unen sh dee bidend medeelel dutuu yaval aylsl juulchlalaa hogjuuleh talaar, tegeed ch juulchin harval l you haij yvaa bol geh hardlaga teeseer l bn. Ys yman deeree aylal juulchlal hariutsan yam mash muu ajillasaar irsen.

0  |  0
Pussy(112.72.11.102) 2018 оны 01 сарын 18

Hamt yvsan angli erd edluuulj2 ireh bhdaa

0  |  0
zochin(223.38.60.46) 2018 оны 01 сарын 18

mal yumdaa.hunii ohin uriig gantsaarang n yavuulj bdg.

0  |  0
zochin(202.70.33.242) 2018 оны 01 сарын 18

ZA DAA BARAG DEMII SHAHUU YUM HIIJ BAIHA DUU

0  |  0
Монгол(66.181.168.72) 2018 оны 01 сарын 18

Сайн байна дэмжиж байна. Сайн яваад эсэн мэнд ирээрэй

0  |  0
Баадай(66.181.164.229) 2018 оны 01 сарын 18

Хувь хүний хобби хөөрхий ядуу монголын аялал жуулчлалын нэр хүндэд сайнаар үлдэх нь дамжиггүй. Амжилт хүсье. Мундаг залуучууд байна. Ийм сайн ар тал ханьтай юм чинь аялал алзахгүй юм байнаа.

0  |  0
г(202.72.245.122) 2018 оны 01 сарын 18

залуу хүн зориуд тарааж буй гүтгэлэгт жаахан эмзэглээд айх шиг ,

0  |  0
аааа(150.129.140.240) 2018 оны 01 сарын 18

үйлс бүтэх болтугай

0  |  0
Top