Аврагч мазаалай цэцэрлэгээр аялав

2018 оны 01 сарын 18

Аймгийн Онцгой байдлын газраас хүүхэд багачуудад зориулсан “Амар мэндийн анхны алхам” сургалтыг зургаа дахь жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтаар “Өсвөрийн аврагч” бүлгэмтэй хамтран “Аврагч мазаалайн аялал”-ыг зохион байгуулав.
“Аврагч мазаалайн аялал”-ын хөтөлбөрт Сайнцагаан сумын 7 цэцэрлэгийн ахлах, бэлтгэл бүлгийн 300 хүүхэд оролцсон юм.

Хүүхдүүд энэхүү сургалтаар гэртээ юу хийж болох, юу хийж болохгүй вэ, аюул ослын үед хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн хамгаалж, хэнд хандах ёстой талаар мэдлэг эзэмшлээ.
“Аврагч мазаалай”-н дүрд “Өсвөрийн аврагч” бүлгэмийн гишүүн 2017 оны Монгол Улсын шилдэг сурагч Ц.Нарангэрэл тоглолоо гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top