Мөсөөр нүүрээ арчлахын зургаан ач тус

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

Өглөө болон оройдоо нүүрээ мөсөөр арчлах нь итгэмээргүй ач тустай байдаг. Түүнчлэн сувиллын газрууд урт хугацааны туршид, мөсийг үйлчлүүлэгчдийнхээ арьс арчилгаанд ашигласаар иржээ. Нүүрээ мөсөөр арчлах нь дараах 6 ач тустай юм.

    •   Арьсыг төлжүүлнэ

    Цусны эргэлтийг сайжруулж, таны нүүрийг эрүүл, гэрэлтсэн болгоно.

    •   Нөсөө толбыг арилгана

    Нөсөө толбо, гүвдрүү, улаан толгойтой батга болон арьсны үрэвслийг үгүй хийнэ. Үүний тулд та орой бүр орондоо орохын өмнө нүүрнийхээ асуудалтай хэсэгт мөс тавьж, хайлтал нь цөөн хэдэн секунд байлгаарай.

      •   Хар толбыг арилгана

      Өргөст хэмхийн шүүс болон мөс ашиглаж, нүдний зовхины доор үүсдэг хар толбоноос ангижирч болно. Зовхины доор хар толбо үүсэх нь хэд хэдэн шалтгаантай байдаг. Ямар ч шалтгаанаар хар толбо үүссэн бай, дээрх арга танд тусаа өгнө гэдэгт итгэлтэй байна.

      •   Арьсыг өнгөлөг болгоно

      Нүүр будалт хийхийнхээ өмнө арьсаа мөсөөр арчаарай. Ингэснээр арьс тань илүү өнгөлөг болж, гэрэлтэх болно.

      •  Нүүр будалтыг орлоно

      Хэрвээ танд нүүрээ будах цаг зав байхгүйгээс гадна, яаралтай гадуур гарах ажилтай болсон бол даавуунд мөс хийж, нүүрээ арчаад үзээрэй. Нүүр будалт хийснээс ялгарах юмгүйгээр таны арьсыг гэрэлтүүлж, гайхалтай харагдуулах болно.

      •     Үрчлээс арилгана

      Нас явахын хэрээр бидний арьсанд үрчлээ үүсдэг. Тэгвэл мөс ашиглан, үрчлээсийг үгүй хийх боломжтой гээд боддоо? Ингэхийн тулд та нүүрээ мөсөөр арчаад үзээрэй

      Б.Алтанчимэг

      www.zindaa.mn

      Сэтгэгдэл ( 0 )

      Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
      Top