Жолигийн кино “Оскар”-т нэр дэвшлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

Жүжигчин, найруулагч Анжелина Жолигийн бүтээл “Эхлээд тэд миний эцгийг хөнөөсөн” кино энэ жилийн “Оскар”-ын “Шилдэг гадаад кино”, “Шилдэг зураг авалт” номинацид нэр дэвшсэн байна. Жолигийн бүтээл “Оскар”-т нэр дэвших кинонуудын тоонд ороод байгаа талаар өнгөрсөн намраас мэдээлж байсан юм.

Жоли энэхүү киногоо Камбожид болсон явдлаас сэдэвлэн бүтээж, тус улсад зураг авалтыг нь хийсэн билээ. Жүжигчинд уг эмгэнэлт явдлын талаар кино хийхийг Камбожоос үрчилж авсан хүү Мэддокс нь санал болгосон гэдэг. Тийнхүү Жоли найруулагч болон продюсерээр нь ажилласан “Эхлээд тэд миний эцгийг хөнөөсөн” киноныхоо нээлтийг Азид хийсэн юм. Тэрбээр хүүхдүүдтэйгээ Камбожид очиж, шинэ уран бүтээлээрээ кино наадамд оролцсон.

Дээрх бүтээлд 1970-аад оны Камбож улс гарна. Тус улсын засаг захиргааны террорист үйл ажиллагаанаас болж хоёр сая орчим энгийн иргэн амиа алдсан үйл явдлын талаар өгүүлэх юм. Хүний сэтгэлийн утсыг хөндсөн, хүнд хэсгүүдтэй энэхүү кино үзэгчдийн таашаалд нийцэж байгаа билээ.

http://www.spletnik.ru/img/2017/09/nastya/20170913-aj-2.jpg

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top