Өнгөрсөн онд 4112 хүн хорт хавдраар нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 18

 

Сүүлийн 10 жилд манай улсын хүн амын нас баралтын хоёр дахь шалтгаан болсон  хорт хавдрын улмаас 2015 онд 3999, 2016 онд 4112 хүн нас баржээ.

Өвдөж буй хүмүүсийн 90 гаруй хувь нь 45-59 насныхан буюу хөдөлмөрийн насны хүмүүс байгаа нь хүний эрүүл мэнд, амь нас төдийгүй нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулж байна хэмээн төсөл санаачлагч хэлсэн.

Эрэгтэйчүүдийн дунд элэг, ходоод, уушги, улаан хоолой, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхайн хорт хавдар, эмэгтэйчүүдийн дунд элэг, умайн хүзүү, ходоод, хөх, улаан хоолойн хорт хавдар зонхилон тохиолддог байна.  Хорт хавдрыг эрт үе шатанд нь илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд зорилтот бүлгийн эрэгтэй, эмэгтэй хүн бүрийг хамруулж, эмчлэх шаардлага тулгарсан. Тиймээс УИХ-ын нэр бүхий гишүүд Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (103.212.119.234) 2018 оны 01 сарын 18

Хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдал гэж байхгүй болсон юм чинь хавдраар өвчлөгчид нэмэгдэх нь зайлшгүй.Ийм учраас хавдрын эрт илрүүлэлтэнд анхаарах цаг болсон

0  |  0
Зочин (103.212.119.234) 2018 оны 01 сарын 18

Хүнсний бүтээгдхүүний аюулгүй байдал гэж байхгүй болсон юм чинь хавдраар өвчлөгчид нэмэгдэх нь зайлшгүй.Ийм учраас хавдрын эрт илрүүлэлтэнд анхаарах цаг болсон

0  |  0
Top