Замын цагдаагийн албан хаагчид хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

Замын цагдаагийн албан хаагчид хар тамхи саяхан хар тамхи хэрэглэсэн этгээдүүдийг илрүүлсэн байна. Эргүүлд гарч байсан замын цагдаагийн албан хаагчид сэжиг бүхий "Приус-30“ маркийн машиныг зогсоон  шалгажээ. Шалгалтын явцад машины урд хэсэгт тамхины саванд тугалган цаасанд ороолоттой үл мэдэгдэх зүйл байжээ. Сэжигтэн 19, 24 настай хоёр этгээдийн нүдний харц зэргийг шалгахад хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн байж болзошгүй шинж тэмдэг байсан учраас холбогдох албаныханд шилжүүлсэн аж. Уг этгээдүүд мансууруулах төрлийн бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн байна.

Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас замын цагдаагийн алба хаагчдад мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын ойлголт, хойшлуулшгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулсан.

Сургалтаар алба хаагчид үүргээ гүйцэтгэж байхдаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалж, тээвэрлэж яваа жолооч, зорчигчтой таарсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг болон энэ тухай шинээр батлагдан мөрдөгдөж буй хуулиудад хэрхэн заасан талаар мэргэжлийн албаныхан хичээл орсон юм. Уг  сургалт, хичээлийн үр дүн ийнхүү гарч эхэлсэн байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top