Аялахад тохиромжтой шилдэг 10 улсын нэгээр Монгол Улс гурав дахиа шалгарлаа

2018 оны 01 сарын 19

АНУ-ын Калифорни мужийн Беркели хотноо байрладаг Ethical Traveller ТББ-аас ёс зүйн хувьд аялахад тохиромжтой дэлхийн шилдэг 10 улсыг шалгарууллаа. Үүнд Монгол Улс гурав дахь жилдээ дараалан шалгарав. Энэ жил манай улсаас гадна Белиз, Бенин, Чили, Колумб, Коста Рика, Палау, Сэйнт Киттс ба Невис, Уругвай, Вануату улс шалгарчээ.

Калифорни мужийн Беркели хотноо байрладаг Ethical Traveller ТББ-аас хөгжиж байгаа улсыг байгаль орчин болон зэрлэг ан амьтдыг хамгаалж байгаа байдал, нийгмийн халамж, хүний эрхийн талаар хэрэгжүүлж байгаа бодлого зэрэг шалгуураар дүгнэж, ёс зүйн хувьд аялахад хамгийн тохиромжтой 10 улсыг жил бүр шалгаруулдаг юм.  

Д.Тамир

WWW.ZINDAA.MN



Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Unee(172.56.42.192) 2018 оны 01 сарын 19

Uaduu hugiin ulsuud dotroo arai gaigui gesen ug bishuu uheree.

0  |  0
Top