Улаанбаатар усны хомсдолд орсон хоёр дахь Кейптаун болох вий

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 19

Улаанбаатар хот 2017 онд усны хомсдолд орно гэсэн байр суурийг зарим судлаач илэрхийлсэн байдаг. Арай ч орсонгүй. Гэхдээтайвширах, назгайрах асуудал биш.  Улаанбаатарчуудын амин тэжээл болсон хатан Туул голдоо хэрхэн хандаж байгаагаас  усны амин судас бургасыг нь хядаж, хайрга, дайргыг хаа найргүй зөөж барилга барьж байна.

Ингэж барьсан олон арван барилгууд ашиглалтад орсны дараа цэвэр усны хомсдол нүүрлэх аюултай ажээ. Цэвэрлэх байгууламж нь хуучирч зуны улиралд нийслэл хот өмхий үнэрт автах болсон. Дутуу хагас цэвэршүүлсэн бохир усаа дахиад Тул гол руугаа цутгадаг. Өвлийн утаанаасаа салж чадаагүй байхдаа цэвэр усны гачигдалд орох вий. Усны үнэ Монголд хямдхан. Ус сувгийн удирдах газар 170 тэрбум төгрөгийн өртэй гэсэн мэдээлэл байна. Усны үнэ нэмэх гэхээр улстөрчид дараагийнхаа сонгуулийг бодоод хөдөлж өгөхгүй. Ус үнэтэй байвал мөнгөндөө дуртай бид хүчээр  хэмнэх байх.  Ийм л хүндхэн нөхцөлтэй амьдарч байна.

Өмнөд Африкийн Кейптаун хотын удирдлага цэвэр усны 91 хоногийн нөөцтэй гэдгээ зарлачихлаа. Дөрвөн сая хүн амтай энэ хотын удирдлага хоногт нэг өрхөд 87 литр ус хэрэглэх ёстой гэж тооцоолжээ. Ирэх дөрөвдүгээр сарын 22-ны өдөр гэхэд 91 хоногийн хугацаа нь дуусна.

Ийм тохиолдолд  яах вэ. 280 уст цэг байгуулж, буутай цэргүүд 24 цагийн турш манахаас өөр аргагүй байдалд хүрэх ажээ. Улаанбаатарчууд Туул голоо хайрлаж, хамгаалж, цэвэр усаа гамтай хэрэглэхгүй бол  усны хомсдолд орсон хоёр дахь Кейптаун болохгүй гэх баталга алга байна.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mn(59.153.115.83) 2018 оны 01 сарын 19

AILUUD USNII ZAALTAA HUDLAA OGDOG

0  |  0
Зочин (103.212.119.234) 2018 оны 01 сарын 18

Усны хомсдолд орохыг үгүйсгэхгүй.

0  |  0
Top