АН мандатынхаа үнийг 200 саяд хүргэх нь

2018 оны 01 сарын 19

Ардчилсан нам гишүүдээс авдаг 1200 төгрөгийн татвараа арав дахин нэмж 12000 төгрөг болгоод байгаа билээ. Нэг жилд нэг удаа авах 12000 төгрөгийн татварын хувьд бол ч яахав. Харин үүнээс үүдэн АН-ынхан дэнчингийнхээ мөнгөн дүнг нэмэхээр болсон нь АН дотор чимээгүй дайн эхлүүлэхдээ тулжээ. Тодотгож хэлбэл, УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийн мандат 100 саяд хүрнэ гэжээ. Гэхдээ энэ мөнгөний тоо тойргоосоо шалтгаалан 200 саяд хүрнэ гэх мэдээллийг ч өгч буй. Учир нь өрсөлдөгч сул, ялах магадлал бүхий, хамгийн таатай тойрог авбал 200 сая төгрөг хүрэх аж. Тус намын даргад өрсөлдөгчид 250 сая төгрөгийн дэнчин төлсөн гэх боловч 500 саяд хүрсэн гэх мэдээллийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тухайн үед хэлж байсан.

Ерөөсөө АН-ын бүх шатны сонгууль өндөр дэнчинтэй байдаг. Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигч гурван сая төгрөг байсныг таван сая, Нийслэлийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 1.5 сая төгрөг байсан бол гурван сая, дүүргийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 500 мянга байсан бол нэг сая төгрөг, аймгийн намын хорооны гишүүнд нэр дэвшигч 120 мянга байсан бол 300 мянга, сумын намын хорооны гишүүнд нэр дэвшигч 12 мянган төгрөгийн дэнчин байршуулах дүрэмтэй байсан бол 50 мянга гэх зэргээр бүхий л шатны сонгуулийн дэнчингийн мөнгөн дүнг ийнхүү өсгөжээ.

Мөнхүү нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд нэр дэвшигч дэнчингийн 3 сая төгрөг дээрээ  нэмээд хураамж гэж 3 сая төгрөг төлөхөөр тусгасан гэдгийг ч хэлэв. Үүнээс гадна Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч 90 сая төгрөгийн дэнчин төлдөг бол энэ тоо 200 саяд хүрч, аймгийн намын даргад нэр дэвшигч 15 сая байсныг 30 сая, дүүргийн намын даргад нэр дэвшигч 20 сая төгрөгийн хураамж төлдөг бол 50 сая төгрөг өгөх магадлалтай болж байна

Энэхүү хураамж, татвар дэнчингийн мөнгийг нэмэх болсонтой холбогдпуулан гишүүд эсэргүүцлээ илэрхийлж байгаа ч АН-ын удирдлагууд энэхүү асуудлыг нийгэмд ил гаргахгүйг хичээж буй бололтой. Учир нь “Дотоод сонгуулийн хорооны 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 04 тоот “Нэр дэвшигчдийн дэнчин, сонгуулийн хураамжийг тогтоох тухай” тогтоол нь Ардчилсан намын VII Их хурлаас баталсан Үндсэн дүрмийн дараах заалтуудыг  ноцтой зөрчиж байна хэмээн үзжээ.

Улстөрийн нам хэмээх ТББ нь татвар гувчуураа хэзээ ч хэдэн ч төгрөгөөр нэмэх хасах эрх нь нээлттэй ч улстөрийн байгууллага ийнхүү өндөр дэнчин тогтоох нь цаашид Төрийн албан тушаалыг худалдах хөрс суурь болж байгаад л хамаг учир бий. М.Энхболд нарын албан тушаал худалдах “60 тэрбум”-ын тухай маргаан өнөөдөр ч намдаагүй байхад АН ийнхүү 2020 онд ялалт байгуулвал албан тушаалаа наймаалцах хөрс сууриа ийнхүү засч байна гэж ч хэлж болохоор.

А.Толбо

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tarvaa(66.181.161.94) 2018 оны 01 сарын 20

Erdene metin luivarchid bsn tsagt AN hezeech oodlohgui.

0  |  0
Иргэн(172.56.13.63) 2018 оны 01 сарын 20

АН үнэн төрх. Өөрсдөө жинхэнэ албан тушаалын наймаачид. Энэ өнгөрсөн жилүүдэд далд байсан одоо ил гарч байна. Ичиж үхээсэй. Ардчилал мөнгөтэй хүмүүс үйлчилдэг юм байна гэдгийг мэдэж ав.

0  |  0
уламбаяр(59.153.87.61) 2018 оны 01 сарын 19

худлаа байлгүй дээ

0  |  0
Зочин (103.212.119.234) 2018 оны 01 сарын 19

АН татвараа нэмж байгаа нь 2020 оны сонгуулийн санхүүжилтээ бүрдүүлж эхэлсэн юм биш үү

0  |  0
Зүч(122.201.31.244) 2018 оны 01 сарын 19

АН сурталчилгаагаа хийгээд эхэлсээн

0  |  0
зочин(119.40.103.162) 2018 оны 01 сарын 19

АН-ыг тарааж луйварчдыг шалгаж шоронд хийх хэрэгтэй

0  |  0
Oor(202.9.43.97) 2018 оны 01 сарын 19

Uls orniig oriin daramtand oruulj ard irgediig yduuruulj bgaa ex survalj n erdoo ene denchin bolj taarlaa

0  |  0
Зочин(182.160.32.26) 2018 оны 01 сарын 19

Дээд шуух юу хийж байна Торийн албыг монгоор худалдах б Лтгэлээ АН хийж байхад

0  |  0
ЗОЧИН(103.10.23.4) 2018 оны 01 сарын 19

Эрдэнээ битгий давраад байгаарай. туваан гэж бөгс долоогч минь наад мөнгөө үндсэн дүрмийн дагуу татвараа аваарай. АН-ын гишүүн байна.

0  |  0
Анчин(66.181.161.9) 2018 оны 01 сарын 19

2020онд МАНАН гаас татгалзаж бие даагчдыг гаргая

0  |  0
Тэнэг(43.242.243.134) 2018 оны 01 сарын 19

Менге енгений нам нэртэй хоерын хоорорнд ийм байгууллагуудыг ундэс сууриар нь татан буулгамаар юм байнадаа! Намын гишуун гэх этгээдууд еерсдийнхее хумуусийг сонгуульд гаргах гэж улайрсаар, ямарч аргаар хамаагуй тэднийгээ терийн албанд гаргаж, харин гарсон малнуудаас дор амьтад нь монголыг суйтгэж дуусгалаашуу!

0  |  0
монгол иргэн(202.9.41.225) 2018 оны 01 сарын 19

монгол орныг сүйрүүллхэд хамгийн гол үүрэг гүйцэтгэж буй хүмүүс бол энэ намуудын гишүүд. сонгуулиар эд намаа ялуулах гэж улайран зүтгэхээс бус ялж гарсан хүн нь эх орныг нь гадныханд худалдана гэдгийг ер тоодоггүй. эргүү малнууд

0  |  0
Иргэд(202.72.245.202) 2018 оны 01 сарын 19

ОЛИГАРХУУДЫН НАМ БОЛЖ БАЙГАА ЮМ БАЙНА НЭРЭЭ АН БИШ ОН БОЛГОЧИХООЧ

0  |  0
Top